Монголын кино урлагийн томоохон төлөөлөгч Төрийн шагналт, Ардын жүжигчин, найруулагч Д.Жигжидийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас түүний ойг тэмдэглэх тухай тогтоол гаргаж БСШУСЯ, СУИС хамтран “Дэжидийн Жигжид монгол киноны үндэсний онцлог, хэв шинжийг буй болгосон нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Уг хурлын эхэнд түүний шавь болох Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн “Д.Жигжидийн найруулах арга барилыг тодорхойлохуй” сэдэвт илтгэл тавьсан юм. Мөн түүний дурсгалыг хүндэтгэж хамтран ажиллаж байсан уран бүтээлчид нь болон гэр бүлийн хүмүүс нь дурсамж яриа өрнүүлсэн билээ.

Leave a Reply