КУДС-ийн нийт оюутнуудын дунд зохион байгуулагдсан АХА тэмцээн амжилттай болж өнгөрлөө

Монголын кино урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, кино урлаг хөгжих гол үндэсийг нь тавилцсан суут уран бүтээлчид болох Төрийн шагналт, Ардын жүжигчин, найруулагч Д.Жигжид, МУГЖ М.Бадамгарав, УГЗ найруулагч Ц.Зандраа нарын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Сонгодог бүтээлүүдээрээ ард түмний сэтгэлд хоногшсон эдгээр уран бүтээлчдийн бүтээлийг мөнхөлж, 100 жилийн ойг нь тэмдэглэх үүднээс КУДС-ийн захиргааны зүгээс “Эрдэм шинжилгээний хурал”-ыг 2019 оны 10 сарын 28-нд зохион байгуулахаар товолсон юм.

Үүнтэй холбогдуулан нийт 1-4-р курсын оюутнуудын дунд АХА тэмцээн зохион байгуулж шилдэгүүдээ тодрууллаа. Нэгдүгээр байранд Найруулагчийн 3-р курсын оюутан О.Ганбаяр шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан юм. 2 дахь удаагаа болж буй энэхүү АХА тэмцээнд өмнөх тэмцээний ялагч болох жүжигчний 4-р курсын оюутан М.Мөнх-Ирээдүй 2-р байрт шалгарч мөн адил мөнгөн шагнал  өргөмжлөлөөр шагнагдсан юм. Оюун ухаанаа уралдуулан бусдыгаа хочуулан тэргүүлсэн эдгээр оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилтыг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *