“Хайрла” сэдэвт гэрэл зураг, шторкны уралдаан зарлагдлаа

2019 оны 10-р сарын 23 өдөр, 02 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hairla

Хайр гэдэг бидний эргэн тойронд маш олон хэлбэрээр орших мөртлөө яг тийм гээд тодорхойлохын аргагүй нандин мэдрэмж, дэлхийн хэл билээ. Гэр бүлээ, найз нөхдөө, хайртай хүнээ, байгаль орчноо хайрлах хайр зэрэг маш олон төрөлд хуваагдан эерэг, нандин, сайхан мэдрэмжүүдийг бидэнд өгч байдаг. Харин бид яг одоо тулгамдаж буй нийгмийн олон асуудал, ахуйдаа түүртэн эдгээр сайхан мэдрэмж, эерэг үйлдлүүдийг бид биедээ байнга илэрхийлэхгүй, анзаарахгүй байх нь олонтаа. Тиймээс Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны зүгээс нийгэмд эерэг мессежийг түгээх, эерэг давалгааг бий болгох үүднээс “Хайрла” аяны хүрээнд фото зургийн болон шторкны уралдааныг олон нийтийн дунд зарлаж байна.

Тус уралдаан нь 18-35 насны хэн бүхэнд нээлттэй бөгөөд тавигдах шаардлагын хувьд оюуны өмчийн эрхийг зөрчөөгүй байх, шторкны хувьд 2 минутаас хэтрэхгүй байх гэсэн шаардлагуудыг л тавьж буй юм.

Шагналын сангийн хувьд фото зургийн төрөлд тэргүүн байр 1,5 сая төгрөг, видео шторкны төрөлд тэргүүн байр 3,5 сая төгрөгийн эзнээр тодрох юм. Зохион байгуулагчдын зүгээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж үзэсгэлэн гаргах, олон нийтэд нээлттэй байдлаар шалгаруулалт хийхээр төлөвлөж байна.

Та тус уралдаанд оролцох хүсэлтэй бол өөрсдийн бүтээлээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор namzkh.office@gmail.com хаягаар ирүүлэх бөгөөд бүтээл тус бүрийг “Хайрла” аяны фэйсбүүк пэйж дээр байрлуулна. Бүтээлийн ангилал тус бүрээс хамгийн өндөр хандалт авсан 15 бүтээлийг мэргэжлийн шүүгч нарын бүрэлдэхүүнтэй баг шалгаруулж, шилдэг оролцогчдыг шагнаж урамшуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77115006 утсаар лавлана уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх