ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН, НАЙРУУЛАГЧ Д.ЖИГЖИД, МУГЖ М.БАДАМГАРАВ, УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, НАЙРУУЛАГЧ Ц.ЗАНДРАА НАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2019 оны 10-р сарын 29 өдөр, 04 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
SONY DSC

SONY DSC

Манай оронд кино урлаг үүсч хөгжөөд 80 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд кино уран бүтээлчдийнхээ алдар гавьяа, бүтээл зүтгэлийг хойч үедээ үнэлүүлж, өвлүүлэх зорилгоор Монгол кино нэгтгэл, Монголын театрын музей, Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургууль, БСШУС-ын яамтай хамтран Төрийн шагналт, Ардын жүжигчин, найруулагч, Д.Жигжид, МУГЖ М.Бадамгарав, УГЗ найруулагч Ц.Зандраа нарын мэндэлсний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

SONY DSC

Эдгээр уран бүтээлчдийн 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 10-р сарын 28-ны өдөр Монголын театрын музейд зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд эдгээр уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан ахмад уран бүтээлчид, мөн кино урлагийн залуу төлөөллүүд болон гэр бүл, ойр дотны хүмүүс нь хүрэлцэн ирлээ.

SONY DSCЭрдэм шинжилгээний хурлын үеэр кино судлаач, инженер С.Батчулууны УГЗ найруулагч Ц.Зандраагийн дурсгалд зориулан түүний уран бүтээлийг эмхтгэн гаргасан номын нээлт болсон юм. Түүнчлэн МУГЖ  М.Бадамгаравын үр хүүхдүүд 100 жилийн ойд нь зориулсан “Бидний эх Гавьяат жүжигчин Мятавын Бадамгарав” номоо хүрэлцэн ирсэн зочдод танилцууллаа.

SONY DSC

Илтгэлийг МУАЖ, кино найруулагч Г.Жигжидсүрэн “Д.Жигжидийн найруулах арга барилыг  тодорхойлохуй” сэдвээр эхэллээ. Түүнчлэн Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва нар эдгээр уран бүтээлчидтэй  хамтран ажиллаж байсан тухайн цаг мөчийнхөө дурсамжаас ирсэн зочдод хуваалцав.

Эрдэм шинжилгээний хурлын дараа гэрэл зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж Монголын театрын музейн захирал Д.Наранжаргал үг хэлсэн юм.  Эдгээр уран бүтээлчдийн ховор нандин гэрэл зураг болон тухайн үед хэрэглэж байсан эд өлгийн зүйлс дэлгэгдсэн байлаа.

SONY DSC

Дашрамд дурьдахад:

УГЗ найруулагч Ц.Зандраа нь Монголын анхны “2 найз”  нэртэй хүүхэлдэйн киног бүтээсэн, 1955 онд “Гэм нь урдаа” киногоороо нийгэмд оршиж буй дутагдлыг шүүмжилсэн, түүнчлэн “БНМАУ” \1951\,  “Миний Монгол” \1971\ зэрэг баримтат киногоороо кино урлагт мөнхлөгдсөн  юм.

SONY DSCГавьяат жүжигчин М.Бадамгарав нь олон сайхан эхийн дүрээр түмэн олондоо хүндлэгдсэн жүжигчин бөгөөд “Аман хуур” киноны Дарь, “Өглөө” киноны Тогмидийн ээж Бадам, “Өнөр бүл” киноны үйлдвэрийн даргын эхнэрийн дүрийг цэнхэр дэлгэцнээ мөнхөлсөн билээ. Түүнчлэн орчуулгын 200 гаруй кинонд дуу оруулсан байдаг.  Ардын жүжигчин, 20-р зууны манлай кино найруулагч Дэжидийн Жигжид нь  зураглаачаар анх кино урлагтай холбогдож байсан.

SONY DSCТэрээр “Манай аялгуу” \1956\  “Сэрэлт” \1957\  “Гэм нь урдаа” \1956\,  “Цогт тайж 2” \1945\  зэрэг кинонуудад зураглачаар ажиллаж байжээ. Харин “Ардын элч” \1959\, “Улаанбаатарт байгаа миний аав” \1961\,  “Түмний нэг” \1962\, “Хөдөөгийн баясгалан” \1974\,  “Хүргэн хүү” \1970\ зэрэг  үзэгчдийн сэтгэлд одоо ч тод үлдсэн сор бүтээлүүдийг тэрээр найруулсан билээ.

SONY DSC

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх