Кино зохиолч, найруулагч, продюсер А.Миеэгомбо нийт оюутнуудад “Кино бүтээх 12 үе шат, стандартын тухай” сэдэвт илтгэл тавилаа

2019 оны 10-р сарын 30 өдөр, 04 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15189948125a8a057ca5e8e

76702385_443792969493523_6238359990789210112_n

КУДС-ийн оюутнуудад кино урлагтай холбоотой хоёр дахь удаагаа илтгэж тавьж байгаа кино зохиолч, найруулагч, продюсер А.Миеэгомбо нь энэ удаа ”Кино бүтээх 12 үе шат, стандартын тухай” сэдэвт илтгэл тавьсан юм. Тэрээр “Single Ladies 1, 2, 3″,  “Сайн, муу, хэрцгий” “Дэв” “Хайрын эрэлд” зэрэг олон уран бүтээлд зохиолч, найруулагчаар ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч билээ.

Түүний энэ удаагийн илтгэл оюутан залуусын дунд олон асуулт ургуулсан, сонирхолтой болж өнгөрсөн юм. Тэрээр кино бүтээх 12 үе шатыг   сонирхол татахуйц жишээн дээр авч тайлбарлаж байсан нь түүний  лекцийг илүү өгөөжтэй болгож байв. Тухайлбал: 2-р үе шат буюу “Санхүүжилтээ олох” хэсэгт зохиолч төсөвт тааруулан зохиолоо бичих асуудалтай одоо ч тулгарч яваагаа ярьсан юм.

74923137_1811452175654023_5167339810255273984_nА.Миеэгомбо нь 17 кинон дээр ажиллахдаа хамгийн их нь нэг кино зохиолоо төсөвдөө тааруулан 12 удаа засан бичиж байсан тухайгаа дурьдаж байлаа. Ингэхдээ заримдаа зохиол нь бүхлээрээ өөрчлөгдөх ч тохиолдол гарч байдгийг сануулж байсан юм. Үүнээс гадна 3-р үе шат буюу “Кино зохиолын арга ажиллагаа”-ны талаар дурьдахдаа зохиол бичих явцыг хялбарчилдаг олон улсын программыг оюутан залууст зааж, шинээр танилцуулсан нь кино зохиол бичих сонирхолтой оюутнуудад хэрэгтэй мэдээлэл болсон юм. 

22308930_534572666876086_2244604120567131594_n

Кино хийгдэж дуусаад маркетинг маш чухал шүү гэдгийг тэрээр дахин дахин дурьдаж байсан. Үүний талаар ч “Ар хударга”, “Солиот эх” кинонуудын маркетингийн ажил дээр жишээ аван маш энгийнээр ойлгомжтой тайлбарлаж өглөө. Ингээд түүний лекц цаг гараны хугацаанд үргэлжилж кино урлагтай амьдралаа холбохоор шийдэн сурч боловсорч буй оюутан залууст маш үнэтэй, үр өгөөжтэй сургалт болсон гэдэгт итгэж байна.  Дашрамд дурьдахад кино зохиолч, найруулагч, продюсер А.Миеэгомбо нь “Кино зохиолын сургалт”-ыг 2019 оны 11-р сарын 4-с эхлэн 14 хоногийн хугацаатай явуулахаар төлөвлөж байгаа юм байна. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх