Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан-Өд” наадмын бүртгэл 10-р сарын 30-аас эхэлнэ.
2001 оноос эхлэн жил бүр зохиогдох болсон уг наадам энэ жил 19 дэх удаагаа болох гэж байна.
“Алтан өд” наадам энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулна.
Шилдгээр шалгарсан бүтээл “Алтан-өд” цомын эзэн болох юм.
Бүртгэл ирэх арваннэгдүгээр сарын 29-нд хаагдана

Leave a Reply