Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран “SMArt” урлангаар хангах хөтөлбөрийг зарлаж байна!
Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа: 2020 оны 6-9-р сар
- Валь Пошиаво тосгон, Швейцарь улс (www.valposchiavo.ch)
Хөтөлбөрийн зорилго:
Олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлэхэд оршино.
Урлагийн төрөл:
· Фото зураг
Сонгон шалгаруулах шалгуур:
· 28-45 насны дадлага туршлагатай, чадварлаг мэргэжлийн фото зурагчин, зураглаач байх
- Багаар ажиллах чадвартай байх
· Англи хэл эсвэл Итали хэлний дунд шатны мэдлэгтэй байх
Сонгон шалгаруулалт:
Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сангийн Сонгон Шалгаруулах Хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2020 оны 2-р сарын 26-нд зарлана.
Монгол уран бүтээлчийн энэхүү хөтөлбөрт оролцох зардлыг Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сан болон МУЗ бүрэн хариуцана.
Бүрдүүлэх материал (зөвхөн англи хэл дээр бүрдүүлэх шаардлагатайг анхаарна уу)
- Өргөдлийн маягтыг англи хэл дээр бөглөх ( arts@artscouncil.mn хаяг руу бичиж авна уу)
- https://drive.google.com/file/d/1Q6VOrE1xiwQ3VyvsoDcflR68orBRsx5H/view
- Techincal reference татах линкhttps://drive.google.com/file/d/1RAZtmN9AdZyJKX_QZw_wlDw3sFDSzsYS/view
Thematic reference татах линк
https://drive.google.com/file/d/165NmyVvTg4UZfCILpv6dJ6DThU5Ztjev/view
- Уран бүтээлчийн намтар
- Уран бүтээлийн ерөнхий танилцуулга
- Уран бүтээлийн фото зураг (CD дээр буулгасан)
- Өргөдлийг холбогдох материалын хамт 2020 оны 2- сарын 15-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд буюу arts@artscouncil.mn-нд ирүүлнэ үү.
Хаяг : Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)
Дельта төв /Урт цагааны зүүн урд талд/
402 тоот Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг
Утас/Факс : 976-11-319015, 319017
Leave a Reply