
Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бууны сумыг буцааж болдоггүй” түүхэн уран сайхны кино нээлтээ хийлээ. Ард түмэндээ Алаг морьт Дандар баатар хэмээн алдаршсан БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандарын бодит амьдралаас сэдэвлэн энэхүү киног бүтээсэн юм. Нээлтийн арга хэмжээнд түүний үр хүүхэд, ач зээ нар болон кино урлагийн томоохон төлөөллүүд оролцов. Түүнчлэн Ерөнхий сайд хүрэлцэн ирж кино баг хамт олонд баяр хүргэсэн билээ.
Киноны гол дүр болох Дандарын дүрд КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн Ж.Алтаншагай тоглосон юм.



Leave a Reply