Монгол кинонд Барон Унгерн фон Штернбергийн дүр нилээн хэд байдаг ч Хүрээг гамингаас чөлөөлж VIII Богд Жавзандамбыг буцааж ширээнд нь залан Монгол улсыг мандуулагч их баатар цол,хошой чин вангийн хэргэм зэрэг хүртсэн энэ жанжины дүрийг “Сүхбаатар” кинон дээр ЗХУ-ын ардын жүжигчин төрийн 5 удаагийн шагналт Н.П.Черкасовын бүтээсэн барон Унгерн гадаад төрх хийгээд дотоод ертөнцөөрөө их дөхсөн болов уу гэж надад санагддаг. Ялангуяа С.Л.Кузьмины “Легендарный барон” номыг уншаад энэ бодол маань бүр батжисан.Ер нь тэрээр түүхэн дүрүүдийг гарамгай бүтээдэг хүн л дээ.Александр Невский,Догшин Иван дүрүүдээрээ төрийн буюу Сталины нэрэмжит шагналыг гуядаад авч байсан агуу жүжигчин.
Leave a Reply