уран бүтээлч та өөрийн бүтээлээ зохиогчийн эрхээ хамгаалуулснаар бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах дараах онцгой эрхүүдийг эдэлнэ.
Эд хөрөнгийн бус амины эрх:
✅Нууц нэр, зохиомол нэр хэрэглэх
✅Нэргүйгээр нийтлэх
✅Зохиомол, нууц нэрийг задруулахыг хориглох
✅Бүтээл ашиглах тухай бүр нэрээ дурдуулах
✅Бүтээлийг хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох
Бүтээл ашиглах онцгой эрх:
✅Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ.
✅Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна:
– бүтээлийг хуулбарлах;
– бүтээлийг нийтлэх;
– бүтээлийг нийтэд түгээх;
– үүсмэл бүтээл болгон өөрчлөх;
– түрээсээр ашиглуулах.
#ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭН КИНО УРЛАГАА ХАМГААЛЪЯ АЯН

Leave a Reply