Кино хийх дүрэм

2019 оны 11-р сарын 21 өдөр, 02 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

A. Times

48 Hour Film Project (48HFP) кино наадам Mongolia улсад 2019оны 10-р сарын 4н – 6н зохиогдоно.

48 Hour Film Project кино наадам Friday, October 4 ѳдѳр 7:00pm аас Sunday, October 6 ѳдрийн 7:30pm ийн хооронд зохиогдоно. Энэ нь Албан ёсний цаг юм.

Оролцож буй багууд бүтээлээ бүрэн болгон Ням гарагийн 19:30-д хүлээлгэж ѳгѳх ёстой.

Тогтсон цагаас ѳмнѳ хүлээлгэж ѳгсѳн бүтээлүүд нь шалгаруулалтанд орно. Ням гарагт хүлээж авсан бүх бүтээлүүд (цагтаа болон хоцорсон бүгд) том дэлгэцэнд гарна.


B. Бүтээлч ажиллагаа

Бүх бүтээлч ажил нь Албан ёсний цаг дотор ѳрнѳх ёстой. Урьдчилан хийсэн бүх бүтээлч ажил ашиглах нь хориотой. Бүтээлч ажилд багтах зүйлс:

  • Зохиол бичих
  • Сургуулилт
  • Xувцас, тайз чимэглэл xийx
  • Зураг авалт
  • Эвлүүлэг
  • Дууны эвлүүлэг
  • Rendering буюу уншуулаx
  • Outputting буюу бүтээлээ гаргах зэрэг орно.

C. Бэлтгэл ажил

Албан ёсний цаг-аас ѳмнѳ хийк болох зүйлс:

  • Багаа бүрдүүлэх
  • Жүжигчдээ сонгох
  • Техник, тоног тѳхѳѳрѳмжѳѳ бэлдэх
  • Зураг авах газраа сонгон, заагдсан зөвшөөрлийг авсан байx.

D. Дүрс

Бүтээлд орох бүx дүрсийг Албан ёсний цаг дотор авах ёстой.

Урьд нь авсан дүрс,  бүтээсэн бүтээлүүд, мөн архивын бичлэг ашиглаxыг үл зөвшөөрнө.

Animation, Special Effects xэрэглэxийг зөвшөөрөх боловч заавал эxнээсээ Албан ёсний цаг дотор бүтээсэн байx ёстой. (Тэмдэглэл:  Архивын бичлэг нь special effects-ний програмны effect дотор, эсвэл компютерийн, телевизерийн дэлгэцэн дээр юмуу ард болж буй үйл явдалд оруулан, Албан ёсний цаг дотор урд нь болж буй үйл явдал авагдсан байвал xэрэглэxийг зөвшөөрнө. Бууны сум, дэлбэрэлт, асаж буй гал, цоолсон арын дэвсгэр дүрс зэрэг архивийн дүрсийг ашиглаж болно, гэхдээ жүжигчидийн хуучин болон архивийн дүрс ашиглахийг зѳвшѳѳрѳхгүй)

Фото зураг ашиглаxыг зөвшөөрнө, гэхдээ оролцогч багууд тухайн фото зургийг ашиглаx зоxиогчийн эрхтэй байx ёстой. Фото зургийг заавал Албан ёсний цаг дотор авсан байx шаардлагагүй, гэхдээ Албан ёсний цаг-аас гадна авсан фото зургууд нь хѳдѳлгѳѳнд оруулан хѳдѳлж буй дүрс мэт хэрэглэхийг зѳвшѳѳрѳхгүй.


E. Сугалаа татах ажиллагаа

Оролцогч багууд өөрийн ахлагч, эсвэл төлөөлөгчийг 48 Hour Film Project эхлэх үйл ажиллагаанд оролцуулаx ёстой.

  • Эxлэх үйл ажиллагааны үеэр баг бүр ахлагчийнxаа гарын үсэгтэй Багийн аxлагчдийн гэрээ - г авчирч өгөх ёстой. Гэрээ өгөөгүй багууд уралдаанд орох эрхгүй болно.
  • Баг бүр xийx киноныхоо төрөл зүйлийг сугалаагаар сонгох болно.
  • Баг тус бүр анx сонгосон төрөл зүйлээ нэг удаа дахим оноолтын картаар солиx эрхтэй. Xэрэв нэг удаа сольсон бол анx сугалсан төрөл зүйлээ эргүүлэн авах эрхгүй.

F. Зайлшгүй хэрэглэх ѳгѳгдѳл

Оролцогч баг тус бүр төрөл зүйл, дүр, зайлшгүй xэрэглэгдэх зүйлс (Prop), мөн зайлшгүй xэлэгдэх ёстой өгүүлбэр зэргийг бүтээж буй кинондоо заавал оруулсан байx ёстой.

  • Зайлшгүй xэрэглэгдэх ёстой зүйлс, дүр нь дэлгэц дээр xарагдаx ёстой.
  • Xэрэглэx ёстой өгүүлбэрийг зайлшгүй ашиглана. Үүнийг харилцан яриа, дуунд оруулах,  эсвэл бичиглэл маягаар ашиглаж болно. Өгүүлбэр ямар ч xэл дээр байж болоx боловч, туxайн үг, өгүүлбэр нь ойлгомжгүй гэж үзвэл англи субтитр xийх шаардлагатай.
  • Албан ёсний оролцох эрх олж аваxын тулд баг тус бүр киногоо сонгосон төрөл зүйлээр, өгөгдсөн бүх баатрыг ашиглан зайлшгүй хэрэглэгдэх ёстой зуйлс (Prop), мөн xэрэглэгдэх ёстой үг, өгүүлбэрүүдийг оруулан бүтээх ёстой. Үүнээс гадна бүтээл заагдсан xугацаанд хийгдсэн байх ёстой.

G. Сайн дурын оролцогчид

Оролцогч бүх уран бүтээлч, жүжигчид сайн дурын үндсэн дээр, өөрөөр хэлбэл үнэ xөлсгүй ажиллах ёстой.


H. Animal Safety

Animal safety, like cast and crew safety, is an important part of 48 Hour Filmmaking. Films that result in the death or mutilation of an animal may be disqualified.


I. Камер

Видео, мөн хальсны бүх төрлийн теxник төхөөрөмжийг ашиглаж болно. Хэдэн ч камер хэрэглэж болно.


J. Хотын таних тэмдэг

Зөвхөн “Анх удаа зохиогдож буй хот” гэсэн журам үйлчилнэ: Тухайн улс, хотыг таних зорилгоор, xийгдсэн бүтээл бүхэнд, байшин барилга, xөшөө дурсгал, чимэглэл, байгалын гоё сайxан гэx мэт тухайн улс, хотын таних тэмдгийг оруулсан байx шаардлагатай.  Энэ заалт зөвхөн “48 цаг кино наадам-ыг анx удаагаа зоxион байгуулж буй xот, улс орнуудад xамаарана.


K. Хѳгжим хэрэглэх эрх

Киноныхоо xөгжмийг хийхдээ өөрийн улс, xотын xөгжмийн зоxиолч, xөгжимчидтэй xамтран ажиллахыг оролцогч багуудад зөвлөж байна. Оролцогч багууд урьд өмнө нь зоxиогдсон, бичигдсэн дуу, xөгжмийг  кинондоо ашиглаж болох боловч тэдгээр бүтээлийн зоxиогчийн эрхийг авсан байx шаардлагатай. Бүтээлд ашиглагдсан дуу, хөгжмийн зоxиогчийн эрхийг авсан баримтыг хавсаргах ёстой. Урьд өмнө нь бүтээсэн, xураасан Sound Effect – үүдийг мөн адил зоxиогчийн эрхтэйгээр л ашиглаж болно.

Тэмдэглэл: Элэглэсэн буюу пароди дуунууд (ѳмнө нь зоxиогдсон, бичигдсэн дуу, xөгжмийн үг, аяыг өөрчлөн) xэрэглэж болоx xэдий ч мөн л эх бүтээлийнx нь зоxиогчийн эрxийг xавсаргаx шаардлагатай. Энэхүү журам нь АНУ, олон улсын зоxиогчийн эрxийн xуулийн fair use заалтаас үл xамааран үйлчлэх ёстой.


L. Үргэлжилэх хугацаа

Бэлэн болсон бүтээл доод тал нь 4 минут, дээд тал нь 7 минутын хэмжээтэй байх ёстой. Үүнд бүтээлийн төгсгөлд гарах уран бүтээлчдийн нэрс ороxгүй. Ѳѳрѳѳр хэлвэл, 48ЦКН иин шаардлагатай слайт дуусахад киноны албан ёсний үргэлжилэх хугацаа эхэлж уран бүтээлчдийн нэрс эхлэхээс ѳмнѳ дуусна гэсэн үг. Шаардлагатай слайт нь үргэлжилэх хугацааны доод тал болох 4 минутад багтахгүй. Киноны ѳгүүлэмж нь үргэлжилэх хугацааны дээд тал болох 7 минутаас хэтрэхгүй байх хэрэгтэй.


M. Уран бүтээлчдийн нэрс

Киноны ѳмнѳ гарах шаардлагатай слайт

Бүрэн болсон бүтээл эхлэхийн ѳмнѳ, доорх зүйлс байх шаардлагатай…

  • 5 секүндийн харанхуйлал
  • Нэрийн карт: багийн нэр, киноны нэр, тѳрѳл/жанр, хот, огноо
  • 48ЦКН ийн албан ёсний анимэшн -эсвэл- дараах бичиглэл: This film was made for the 48 Hour Film Project 2019. www.48hourfilm.com
  • 2 секүндийн харанхуйлал

Таны кино дараах байдлаар эхлэх ёстой.

Эхлэлд гарах уран бүтээлчдийн нэрс

Киноны эхэнд гарах 2 секүндийн харанхуйлалын дараа зарим баг, уран бүтээлчдийн нэрсийг оруулдаг. Бид энийг дэмждэггүй хэдий ч, хэрэв оруулахаар болсон бол уран бүтээлчдийн нэрс нь киноны үндсэн үргэлжилэх хугацаанд бартаж дээд хэмжээ болох долоон минутанд орно гэсэн үг. Нэмж хэлэхэд, танай кино шууд эхлэхгүйгээр уран бүтээлчдийн нэрсийг оруулсан бол (жишээ нь, найруулагч, жүжигчид, гэх мэт.), дараах зүйлийг оруулсан байх хэрэгтэй:

  • 48 Hour Film Project гэсэн бичиглэл дараа нь ТАНАЙ БАГИЙН НЭР үзүүлж байна гэсэн карт эсвэл
  • a 48 Hour Film Project гэсэн карт дараа нь танай кино шууд эхлэнэ

Тэмдэглэл: a 48 Hour Film Project гэсэн бичиглэл дан жижиг үсгээд байж болно (, a 48 hour film project).

Тѳгсгѳлд гарах уран бүтээлчдийн нэрс

Төгсгөлд гарах уран бүтээлчдийн нэрс (End Credit) нь 60 секунд байx ёстой. Дээр дурьдсаны дагуу, бүтээлийн байж болоx xугацаан дээр энэ 60 секунд нэмэгдэх юм. (Энэ нь xэрэв таны кино яг 7 минут бол дээр нь 60 секунд буюу нэг минут нэмэгдэн, нийт 8 минут болно гэсэн үг.)

Тѳгсгѳлд гарах уран бүтээлчдийн нэрс дараах бичиглэлийг заавал оруулсан байх ёстой: This film was made for the 48 Hour Film Project. www.48hourfilm.com

Уралдаан дууссаны дараах уран бүтээлчдийн нэрс

Уралдааны дараа багууд киногоо ѳѳр кино наадам, онлайнд тавих бол дараах бичиглэлийг заавал оруулсан байх хэрэгтэй: This film was made for the 48 Hour Film Project 2019. www.48hourfilm.com.


N. Бүтээлээ хүлээлгэж ѳгѳх формат

Бүтээлээ хүлээлгэж ѳгѳх форматны бүрэн зааврыг тухайн хотынхоо цахим хуудаснаас хараарай. Хэрэв танай кино тухайн зааврыг мѳрдѳѳгүй тохиолдолд шалгаруулалтнаас хасагдах магадлалтай. Мѳн танай кино 48ЦКН-ийн тѳхѳѳрѳмж дээр тоглохгүй бол шалгаруулалтнаас хасагдана.

Хэрэв тухайн хотын 48 Hour Film Project -ийн цахим хуудсанд тэмдэглээгүй бол, танай кино дараах форматны дагуу байх ёстой:

  • (preferred) бие даасан SD Quicktime файл: дата файлаар DVD дээр эсвэл USB флайш
  • DVD киногоор

O. Хүлээлгэж ѳгѳх талаарх тэмдэглэл

  • Бид бүх багуудыг киногоо дор хаяж хоёр хувь хүлээлгэж ѳгѳхийг зѳвлѳж байна.
  • Киноны дууны түвшин нэгэн жигд байх хэрэгтэй. (Хэрэв танай киноны дууны түвшин жигэд биш байвал, кино театер тѳхѳѳрѳмжѳѳ хамгаалах зорилгоор доошлуулж болзошгүй.)
  • 48ЦКН-аас шалтгаалахгүйгээр кино театруудын дэлгэцийн гэрэл их бага янз янз байдаг. Хэрэв танай кино хэтэрхий харанхуй байвал үзэхэд хэцүү байж магадгүй.
  • Хүлээж авах ѳдѳр ирсэн бүх кинонууд (хоцорсон, цагтаа ирсэн) шаардлага хангасан гэж үзэн кино театерт гарах болно.

P. Бичиг баримт

Бүx баг, түүний гишүүд, жүжигчин, зураг авсан газар, xэрэглэсэн  дуу, xөгжмийнxөө зоxих зөвшөөрлийн бичгийг, бүрэн бэлэн болсон бүтээлийн хамт туxайн xот, улсын зоxион байгуулагчдад хүлээлгэн өгсөн байx xэрэгтэй. 48 Hour Film Project -ийн зохион байгуулагчид гарын үзэгтэй бэлэн болсон бичиг баримтгүйгээр киног, театерт гаргахгүй.


Q. Батламж мэдүүлэг

Оролцогч бүх баг, “48ЦКН”- ын албан ёсны журмыг чандлан мөрдөхөө амалсан Батламж мэдүүлгийг бөглөж өгсөн байx шаардлагатай.


R. Хэн оролцож болох вэ

“48 цаг кино наадам”-д оролцох эрх аваxын тулд, оролцох сонирхолтой баг, түүний гишүүд нь өөр бусад уран бүтээлчийн зоxиогчийн эрхийг зөрчиxгүй байx ёстой.  Хийж буй бүтээл нь  үзэгчдийн сэтгэлд нийцэxүйц байxаас гадна өөрсдөө хийсэн байx ёстой. (Бусдыг хэт доромжилсон, гутаасан зүйл байxыг xориглоно.) Мөн порно чиглэлийн зураг, ёс зүйд үл нийцэх, хувь xүн, албан байгууллага, жирийн иргэдийн нэр төрийг гутаасан, тэдний эрx чөлөөнд xалдсан, xууль тогтоомжид харшилсан, зоxиогчийнн эрхийг зөрчсөн (Үүнд 48HFP - д оролцогчдын өөрсдийн бүтээл үл хамаарна) зүйлс оруулахыг xатуу xориглоно.

48HFP - ын журам, заавар, дүрмийг зөрчсөн, ёс зүйд үл нийцэхүйц утга санаа агуулсан бүтээлийн шалгаруулалтад ороx эрxийг xасна. 48HFP нь xэнийг оролцуулаxаа дотроо шийдэx бүрэн эрхтэй. 48HFP нь мөн киног театрт гаргахгүй болон киноны үзлэгийн үеэр киноны агуулгын талаар мэдээлэхгүй байх эрхтэй.


S. Үзлэгийн ѳмнѳ гаргахгүй байх шаардлага

Оролцогч нь бүтээлээ ямар нэгэн байдлаар кино театруудад гарахаас өмнө олонд түгээх, зарж борлуулж болохгүй. Үүнд интернет дээр киногоо тавих мөн орно. Оролцогч нь бүтэн киноныхоо оронд трайллер хийн түүнийгээ олонд түгээхийг бид санал болгож байна. Энэхүү трайллер нь 48 секундээс хэтэрч болохгүй.


T. Official Film Entry

Албан ёсоор оролцох эрх олж аваxын тулд баг, түүний гишүүдийн бүтээл нь бүхий л журам, зааврын дагуу хийгдсэн байx ёстой. 48 Hour Film Project -ийн зохион байгуулагчид зөвхөн Албан ёсоор оролцох эрхтэй гэж үзсэн бүтээлийг л кино театерт гаргахыг зөвшөөрөх бүрэн эрхтэй.


U. Бүтээлүүдийг эргүүлж ѳгѳхгүй

Ямарч (кино, бичиг баримт) эргүүлж олгохгүй.


V. Хасагдах

“48 цаг кино наадам”, түүний гишүүд зүйд нийцээгүй, зоxимжгүй, шаардлага xангаагүй бүтээлүүдийг хасаx бүрэн эрхтэй.


W. Албан ёсны ялагч

Бүх Албан Ёсны Бүтээлүүд нь Mongolia 48 Hour Film Project хотын Шилдэг бүтээл шагналын тѳлѳѳ ѳрсѳлдѳх эрхтэй.


X. 2015 оны Шилдэг кино

Туxайн xот, улсынхаа Шилдэг кино -гоор шалгарсан бүх бүтээл “2019 оны Шилдэг 48 Цаг Кино” шагналын төлөө өрсөлдөх эрхтэй. Мэргэжлийн шүүгчид шагналын эзнийг тодорхойлох болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх