АНУ-ын Элчин Сайдын Яам санаачлан Монголын кино институт хамтран “Америкийн кино өдрүүд 2019”–ийг “Монгол-Америкийн Залуучуудын Жил”-ийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Кино өдрүүд нь 10 кино бүтээлийг iCinema кино театрт 2019 оны 12-р сарын 13-17 өдрүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх ба “Ахлах тогооч Флинн” киноны найруулагч Камерон Ейтс (Cameron Yates) үзэгчидтэй уулзаж яриа хийнэ. Мөн кино найруулагч, кино зохиолч Жефф Стокуэлл (Jeff Stockwell) Монголын кино уран бүтээлчдэд кино зохиол бичих сургалт явуулах болно. Сонирхолтой кино үзвэрүүд, зочидтой хийх яриа хэлэлцүүлэгт та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Нээлтийн үзвэр:
Хэзээ: 2019 оны 12-р сарын 13-ны 19:00 цагт
Хаана: iCinema кино театрын 2-р танхим
Хөтөлбөр:
Нээлтийн үзвэр:” Ахлах тогооч Флинн»Камерон Ейтс, 82 мин
Найруулагч Камерон Ейтстэй хийх яриа
“Америкийн кино өдөрлөг 2019”–ийн хөтөлбөр:
* Бүх үзвэр үнэ төлбөргүй болно.
2019 оны 12-р сарын 14 – iCinema кино театр
14:00 – 15:35 Кино урлагийн тал хагас, Эми Адрион, 95 мин
16:30 – 18:00 Цохилох зүрх, Бет Дэвид, Эстебан Браво, 4 мин
Маргаашийг бүтээхүй, Лора Никс, 83 мин
2019 оны 12-р сарын 15 – iCinema кино театр
14:00 – 15:30 Дүүлэн нис, Алис Цюэ, 6 мин
Туранхай/Гуалиг: Гоо сайхныг дахин тодорхойлохуй,Женни МакКуэйл, 83 мин
16:20 – 17:15 Шумуул, Брайн Винсент Роүдс, Эрик Чэн, 7 мин
Томоор мөрөөд: Хүмүүний ертөнцийн инженерчлэл, Грег Макгилври, 42 мин
2019 оны 12-р сарын 16 – iCinema кино театр
19:00 – 21:00 Давлагаа бүрийг эзэгнэ: Лейрд Хэмилтоны амьдрал, Рори Кеннеди,118 мин
2019 оны 12-р сарын 17 – iCinema кино театр
19:00 – 21:00 Шилэгдмэл гөлөг, Дэйна Накман, Дон Харди, 80 мин
2019 оны 12-р сарын 18 – Америкийн Соёл Мэдээллийн Төв
15:00 – 16:00 “АНУ ба Монгол улс хоорондын кино салбарын хамтын ажиллагаа”
Хэлэлцүүлгийн зочид: кино зохиолч Жефф Стоуквелл, кино найруулагч Камерон Ейтс
#AmericanFilmShowcase #YearOfYouth2019#ЗалуучуудынЖил2019 #AFSMongolia#ExchangeOurWorld #FilmDiplomacy
КУДС-ын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
МУСГЗ шинжлэх ухааны доктор С.Лочинд хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
28 дахь удаагийн үндэсний номын баярт КУДС-ийн оюутнууд оролцлоо
КУДС-ийн төгсөгчдийг цувралаар танилцуулж байна
КУДС-ийн “Найруулагчийн ур чадвар”-ын багш Г.Жигжидсүрэн
КУДС-ийн төгсөгчдийг цувралаар танилцуулж байна
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Э.САРУУЛ-ЭРДЭНИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ
“Би бэлтгэгдсэн оюутан-2020” төсөл
КУДС-ийн төгсөгчдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад 2007 онд найруулагчийн мэргэжлээр төгссөн М.Энхдалайг онцолж байна.