Найруулагчийн 4-р курсын оюутнуудын санаачилгаар “Сургуульдаа баярлалаа” номын 7 хоногийн аян эхэллээ. Энхүү аянаар сургуулийнхаа номын санд ном бэлэглэх, сургалтын явцад их ашиглагддаг номыг дахин хэвлэх зэрэг үйл ажиллагаанууд зохиогдох юм. Аяны нээлтийн үеэр оюутнуудын төлөөлөл номын танилцуулга хийж мөн илтгэл хэлэлцүүлсэн байна.
Номын их ач тусыг ойлгосон 4-р курсын оюутнууд 1, 2-р курсындаа сургуулиа төгсөхөд ямар ном уншсан байх шаардлагатай талаар зөвлөгөө өгч туршлагаасаа хуваалцаж байсан нь номын аяныг улам үр өгөөжтэй болгож байсан юм. Зөвхөн оюутнууд бус багш нар мөн номын аянд нэгдэхээ энэ үеэр хэлж байв. Ингээд Найруулагчийн 4-р курсын оюутнуудын зохион байгуулж байгаа тус аяны эхлэл болгож сургуулийн номын санч н.Нэргүй-д цугларсан номыг гардуулж өглөө.


Leave a Reply