“Америкийн кино өдөр”-үүдийг тохиолдуулан АНУ-ын баримтат киноны найруулагч нийт оюутнуудадад лекц орлоо

2019 оны 12-р сарын 13 өдөр, 03 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
78977247_751868931991336_7949513023515787264_n

КУДС дээр Америкийн кино өдрүүд үргэлжиллээ. Америк мөрөөдөл тээсэн залуучуудад АНУ-д хэрхэн кино бүтдэг, саад бэрхшээлийг яаж даван туулдаг зэрэг олон хэрэгтэй мэдээллийг оюутан залууст хүргэсэн лекц боллоо. Тэр тусмаа баримтат кинон дээр тулгуурлан лекцээ явуулсан нь Монгол ахуйгаа болон орчин үеийн Монгол залуусын бодол санааг дэлхийд гаргахад түлхэц болохуйц мэдээллийг хуваалцсан байна.  Баримтат киноны найруулагч тэрээр анхны киногоо 7 жил, сүүлийн киногоо 6 жилийн турш хийж бүтээсэн талараа оюутнуудад сонирхуулж байв.

79458358_434771850552567_2990481188700815360_n

Мөн өөрийн бүтээсэн “Beasts of the southern wild” баримтат киноныхоо хэсгээс үзүүлж, энэхүү кино нь хамгийн хэцүү зураг авалтууд болох зэрлэг амьтадтай мөн хүүхэдтэй хийдэг кадрууд бүгд багтсан гэж байлаа. Киноныхоо дүрүүдэд алдартай жүжигчдийг биш тухайн нутгийн иргэдийг тоглуулсан нь цаг хугацаа их шаардсан боловч киног илүү амьд болгосон гэж дурьдсан. Залуу уран бүтээлчдэд хандаж “Уран бүтээл туурвихад баг хамт олон хамгийн чухал бөгөөд продюсер сайн байх тусам кино хийхэд тулгарах асуудал бага гардаг” гэдгийг дахин дахин сануулж байсан юм. Лекцийн төгсгөлд оюутан залуус сонирхсон асуултаа асуун түүний цаашдын уран бүтээлд амжилт хүсч Монгол Улсын талаар баримтат кино хийхийг хүсч буйгаа уламжилж байлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх