2019 он КУДС-ийн оюутан залуус, багш ажилчид, хамт олны амжилт бүтээл дүүрэн жил болж өнгөрлөө
Өнгөрсөн жилийн манай хамт олны ололт амжилтаас дурдвал: БТА /боловсролын тэргүүний ажилтан/ цол тэмдэгээр МУСТА Ш. Ооёо, МУСТА Б. Даваасүрэн нар, Ж. Өнөржаргал НХХЯ-ны “Хүндэт жуух бичиг”, багш Д. Дагийрмаа Хөдөлмөрийн гавъяаны
улаан тугийн одон”, Ш. Ооёо “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” мөн КУДС-ийн хамт олон “Болосролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”-ийн шийдвэрээр “МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ДЭЭД СУРГУУЛЬ” болсон юм.
Гоо зүй, урлаг судлалын багш А. Тунгалаг, захиргааны ажилтан нярав Г. Уранзаяа нар Нийслэлийн засаг даргын тамгын газрын шагнал “Нийслэлийн шилдэг залуу” алтан медаль, Кино урлагийн түүхийн багш О. Лхагвамаа 2019 оны КУДС-ийн “Шилдэг багш”-аар шалгарлаа.

Биеийн тамирын багш Э. Сүхбатаар удирдуулсан Сагсан бөмбөгийн баг тамирчдын амжилтаас дурдвал Баянзүрх дүүргийн Их Дээд сургуулиудын дунд зохиогдсон 5 төрөлт тэмцээнд сагсан бөмбөгийн төрөлд 3 байр, ширээний теннисний төрөлд 2 байр, олс таталтын төрөлд 3 байр, 2019 оны Их дээд сургуулиудын “Оюутны лиг”-ийн тэмцээнд 7 байр, Насанд хүрэгчдийн В зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 4 байр” зэрэг олон олон амжилтуудыг гаргажээ.

Зууны манлай кино найруулагч Д. Жигжид, УГЗ Ц. Зандраа, МУГЖ М. Бадамгарав нарын 100 жилийн ойг хамт олноороо амжилттай тэмдэгдлэн өнгөрүүлж, МКН-ийн уран бүтээл “Бууны сумыг буцааж болохгүй” уран сайхны кино группт оюутнууд маань амжилттай ажиллалаа.

Монгол улсынхаа өнцөг булан бүрт төгсөгчид маань уран бүтээлээ туурвин, урлагийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулсан жил байлаа.
Ирж буй 2020 ондоо улам ихийг бүтээж, үйлс хөдөлмөрөө анги хамт олон, сургуулиа манлайлан ихийг сурч, олныг бүтээсэн, уран бүтээлийн өрнүүн амжилтын жил байх болтугай.



Leave a Reply