Анна Каренинагийн дүрийг Ардын жүжигчин Н.Сувд бүтээнэ

Оросын алдарт зохиолч Л.Н.Толстой “Анна Каренина” зохиол бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ.

Өдгөө дэлхий даяар сая сая хувиар дахин дахин хэвлэгдэж, олон үндэстний хэлээр орчуулагдан уншигчдад хүрсээр байгаа. Тэгвэл эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү гайхамшигтай романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавих гэж байна. Н.Наранбаатарын ерөнхий найруулагчаар нь ажиллаж байгаа тус жүжгийн Аннагийн дүрд УДЭТ-ын жүжигчин, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн СУВД сонгогдон ажиллаж байна гэдгийг УДЭТ-аас мэдээллээ. Бусад дүрүүдийг тун удахгүй албан ёсоор зарлах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *