Ө.Энхтүвшин: Үханьд байгаа оюутнуудаа Монголд авчирна

2020 оны 01-р сарын 27 өдөр, 04 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Коронавиурсын голомтын бүс болоод байгаа БНХАУ-ын Үхань хотод буй Монгол оюутныг яаралтай эх оронд нь авчрах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.

Энэ тухай мэдээллийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өглөө.

Үхань хотод нийт 31 оюутан байгаа бөгөөд Хятадын талтай ярилцаж шийдэх аж. Учир нь Хятад улс Үхань дахь хөдөлгөөнийг хориглосон байгаатай холбоотой юм.

Мөн хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг даваа гаригаас /2020.01.27/ хязгаарлахаар болжээ. Үүнд төмөр зам болон агаарын тээврийн салбар хамаарахгүй аж.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл” Онцгой комиссын хурал хийж байх хугацаанд коронавиурсын халдвар нэмэгдэж, Хятадад 2001 хүн өвчилж, , 56 нас барсан, 19 оронд энэ өвчний халдвар тархаж нэмэгдсэн байна. Ийм хурдтай тархаж байгаа.

Монгол Улстай хөрш залгаа БНХАУ-ын Эрээн, Шинжаан уйгур, Хөх хотод халдвар бүртгэгдсэн. Монгол Улс гурав дахь үнэлгээгээ хийгээд, эрсдэлтэй орны тоонд орж байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаас эхлээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлаж байна.

Хоёрдугаарт, Засгийн газрын хуралдаанаас нэг урсгалаар баттай эх сурвалжийн мэдээлэл өгч байхаар боллоо.

Худал мэдээлэл тарааж, ард түмнээ төөрөгдүүлмээргүй байна. Энэ вирусээс хайртай хүмүүс,  гэр бүлээ хамгаалах гурван зөвлөмжийг хүргэе. Гараа маш сайтар савандаж угаах, маск зүүх, алдвар бүртгэгдсэн оронд зорчихгүй байх.

Халдварт өвчин судлалын үндэсний төв  олон улсын жишигт нийцсэн, дэлхийн 120  оронд ашигладаг  лабораторитой.  21 төрлийн вирус илрүүлэх хүчин чадалтай. Одоогоор бүх орон тухайн вирус илрэхгүй бол коронавиурс биш байна гэж тодорхойлж байна.

Япон, Хятадын эрдэмтэд коронавиурсыг тодорхойлох оношлуурыг гаргаж авсан. Туршилтын эхний оношлуурыг Япон улсаас Монгол Улс ирэх мягмар гариг гэхэд хүлээн авна.

Хэдийгээр халдвар илрээгүй ч 50 ортой тасгийг олон улсын стандарт нийцүүлэн бэлдсэн. Мөн шаардлагатай нөхцөлд 150 ор бэлтгэх нөөц боломжоор бүрэн хангагдсан гэлээ.

ЗГ: Их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас дөнгөж сая их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн үйл ажиллагааг 2020 оны гурадугаар сарын 02 –н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 27-ноос эхлэн өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллежи, МСҮТ-д үйлчилнэ. Мөн  олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Оюутнуудаа татаж авах, хилээр орж гарч байгаа зорчигч, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх зэрэгтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан бусад шийдвэрийн талаар Шадар сайд болон бусад холбогдох сайд өнөөдөр 13.00 цагт Шадар сайдын өрөөнд мэдээлэл хийнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын хамгийн сүүлийн мэдээгээр коронавирусийн халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барааад байна. Эл өвчин анх БНХАУ-ын Үхань хотод бүртгэгдсэн бол эдүгээ дэлхийн 14 оронд тархаад байна. Голомтын бүс нь Монгол Улстай хил залгаа өмнөд хөрш болсон нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа бөгөөд ДЭМБ-аас Монгол Улсыг хил, гаальд тавих хяналтаа чангатгахыг мөн зөвлөөд буй.

Ухань хот дах монголчуудын асуудлаар ЗГ хуралдаж байна

Хятадын Үхань хотод байгаа монголчуудын асуудлаар Засгийн газар яг одоо хуралдаж байна. Үхань хотын долоон том сургуульд 30 Монгол оюутан, нэг бага насны хүүхэд суралцдаг бөгөөд тэдэнд ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй байгаа ч цаашид хэрхэн хамгаалах вэ гэдэг нь чухал асуудал болж буй юм. Засгийн газраас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Онцолход, Улсын Онцгой комисс өнгөрсөн баасан гаригт /2020.01.24/ хуралдаж, сургууль, цэцэрлэгийн хичээлийг ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл хаах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь улс даяар өмчийн хэлбэр харгалзахгүй нэгдүгээр сарын 27-ноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад мөрдөгдөх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх