СГЗ, зохиолч Сономын Лочин

2020 оны 01-р сарын 27 өдөр, 06 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
84171740_1650014251807096_4602812981066072064_n

КУДС-ийн Уран зохиолын багшаар ажиллаж байсан С.Лочин нь МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг төгсөж багш мэргэжил эзэмшсэн. Лочин арван роман, олон тууж өгүүллэг бичсэн бөгөөд зохиолчийн нь хөдөлмөрийг үнэлж Д.Нацагдоржийн шагнал, Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, МҮЭ-ийн шагнал хүртээж, ШУА түүнд эрдэмтэн – зохиолч өргөмжлөлийг Л.Түдэв, П.Хорлоо зэрэг нэрт эрдэмтэн зохиолчидтой нэгэн зэрэг гардуулан өгч байсан юм.

84683477_1650014248473763_2573956072083554304_nЛочинг манай нэртэй зохиолч гэдгээс нь дутахгүйгээр нэртэй сэтгүүлч юм. Лочин хэвлэл мэдээллийн байгуулагад олон жил ажиллахдаа сэтгүүл зүйн бичлэгийн бүхий л төрөл зүйлээр 1000 гаруй материал бичиж хэвлүүлснээс гадна, уран зохиолын болон нийгэм улс төрийн сэдэвтэй 16 ном орчуулж нийтлүүлсэн бөгөөд нийт орчуулгын нь хэмжээг тооцон үзвэл зуу гаруй хэвлэлийн хуудас болж байгаа юм. С.Лочин уран зохиолын судалгаа шинжилгээний ажилд дээр ч үр бүтээлтэй ажиллаж Д.Нацагдоржийн гар бичвэр дээр ажиллан өмнөх алдаа завхарлыг илрүүлж 1981 онд тэр үеийнхээр дэд эрдэмтэний зэрэг хамгаалсан бөгөөд 1999 онд Монголын эрт өдгөөгийн уран зохиолын бичвэрийн судалгааны бүтээлээрээ шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалж, улмаар дэд профессор, профессор цол хүртсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх