КУДС-ийн төгсөгчдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад 2006 онд Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн удирдлага дор найруулагчийн мэргэжлээр төгссөн, “Тансаг фильм” студийг үүсгэн байгуулагч Ш.Тансаг-ийг онцолж байна

2020 оны 01-р сарын 27 өдөр, 07 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tansag1-124416-1716411998

КУДС-ийн төгсөгчдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад 2006 онд Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн удирдлага дор найруулагчийн мэргэжлээр төгссөн, “Тансаг фильм” студийг үүсгэн байгуулагч Ш.Тансаг-ийг онцолж байна. Киноны уран бүтээлчид түүнийг мундаг графикч гэдгээр нь андахгүй. Тэрбээр “Нэг биеийн хоёр зүрх”, “Дүүлэн нис”, “Содура” киногоороо “Академи авардс” кино наадмын шилдэг графикчаар гурван удаа шалгарч байсан юм.

portfolio_11Түүний ажилласан уран бүтээлүүдээс дурьдвал:
1. 2007-2008 онуудад “Үхэж үл болно” УСК-ны графикч
2. 2009 онд “Цахирмаа” УСК-ны Ерөнхий найруулагч, графикч
3. 2010 онд “Зам” УСК-ны графикч, эвлүүлгийн найруулагч
4. 2010 онд “Буруу эргэлт” УСК-ны эвлүүлгийн найруулагч
5. 2010 онд “Помогите нам-1″ УСК-ны графикч
6. 2011 онд “Нэг биений хоёр зүрх” УСК-ны Ерөнхий найруулагч, графикч
7. 2011 онд “Сая долларын олз” УСК-ны графикч
8. 2012 онд “Ану хатан” УСК-ны графикч, эвлүүлгийн найруулагч
9. 2014 онд “Эх орон дуудаж байна” УСК-ны графикч
10. 2014 онд “Омарын эрэлд” УСК-ны графикч
11. 2015 онд “Содура” УСК-ны графикч
12. 2016 онд “Говийн домог” УСК-ны графикч, эвлүүлгийн найруулагч
13. 2016 онд “Такси-1″ УСК-ны графикч
14. 2016 онд “Үргээлэг” УСК-ны графикч
15. 2017 онд “Итгэл” УСК-ны графикч
16. 2017 онд “Үүр цайгаасай” УСК-ны графикч
17. 2017 онд “Алтан өндөг” УСК-ны графикч
18. 2018 онд “Солиот эх” УСК-ны графикч
19. 2018 онд “Амьдрал” УСК-ны графикч
20. 2018 онд “Такси-2″ УСК-ны графикч

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх