“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэмээх уран бүтээлээрээ кино сонирхогчдын анхаарлыг татаж,  багагүй шуугиан тарьж  амжсан “Хувьсал” продакшныхан шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэд АНУ-ын зохиолч Nouel Kourd-ын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа амьдруулах гэж байна. Одоогоор “Хувьсал” продакшны уран бүтээлчид жүжгийн бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Дашрамд дуулгахад  “Хайр” жүжгийн дууны аяыг хөгжмийн зохиолч Л. Балхжав, үгийг Х. Болор-Эрдэнэ зохиож, “Харанга” хамтлагийн дуучин Х. Лхагвасүрэн, поп дива С. Наран, дуучин Б. Амархүү болон залуу уран бүтээлч Н. Бямбасүрэн нар дуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *