Оросын холбооны улсын элчин сайдын яамны дэргэдэх шинжлэх ухаан соёлын төвд энэ сарын 22-ноос 3 сарын 2-ны хооронд “Масленица” буюу шар тосны баяр 5 дахь жилдээ зохион байгуулагдах болжээ. Багт наадмын цуваа шар тосны хотхонд ирэх мөчид оросын эстрад, ардын урлагийн концерт, дараа нь өнгө будаг бүхий салют, шар тосны баярын мануухай хүүхэлдэйг шатааж буйг гэрлийн нөлөөгөөр бэлэгдэх юм. Шар тосны баярыг, өвлийн улиралтай үдэн хаврын улирлыг урин дууддагаар нь онцлог баяр гэж нэрийджээ. Энэхүү наадамд Кино Урлагийн Дээд Сургуулийн 50 оюутан оролцохоор урилгаа хүлээн аваад байгаа нь бахархууштай хэрэг юм.

Leave a Reply