Өнөөдөр “Цагаан олимп” хаалтаа хийнэ

2014 оны 02-р сарын 23 өдөр, 07 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
028_sochi2014

download (1)Хар далайн эрэг дэх Сочи хотыг дэлхийн анхаарлын төвд аваачсан  хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл XXII цагаан олимпийн наадам өнөөдөр өндөрлөн хөшгөө хаах гэж байна. Орчин цагийн олимпийн түүхэнд хамгийн өндөр өртгөөр бүтсэн гэх тодотголтой “Сочи-2014” наадмын сүүлийн өдөр бобслей, уулын цана болон хоккейн аваргууд тодрох учиртай.

Харин өчигдөр  буюу олимпийн 16 дахь өдөр долоон багц медаль эздэдээ очсон. Ийнхүү 16 өдрийн дараагаар 95 багц медалийн эзэд тодорч, зохион байгуулагч ОХУ-ын баг нийт 29 медаль, үүнээс 11 алт, 10 мөнгө, 8 хүрэл медалийн эзэн болсон амжилтаар медалийн хүснэгтийн тэргүүнд бичигдэж байгаа юм. Тэдний араас мөн 29 /11-5-10/ медальтай Норвегийн баг удаалж байна. download (2)

Өнөөдөр Оросын өнгөрсөн 40 жилийн түүхэнд хамгийн том бүтээн байгуулалт дагуулсан Сочигийн олимпийн нээлт болсон 40 мянган хүний суудалтай “Фишт” цэнгэлдэхэд орон нутгийн цагаар 19.00 цагт хаалтын ажиллагаа болж, цагаан олимп шинэ түүхийн хуудсаа хаах гэж байна. Нэмж дуулгахад Цагаан олимпийн наадмын дараа буюу ирэх гуравдугаар сарын 7-16-ны өдрүүдэд өвлийн паралимпийн наадам Сочи хотноо болно. Энэ удаагийн паралимпод Монгол Улсыг төлөөлж пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд өрсөлдөх юм байна.

14cf696fbdfc9682big

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх