Сэтгүүл зүйн мэргэжлийн ангийн оюутнуудаас хэвлэл мэдээллийн байгууллагад хийх дадлагын удирдамж

2014 оны 02-р сарын 13 өдөр, 07 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Батлав. Сэтгүүл зүйн эрдмийн тэнхмийн эрхлэгч

                                                                                    /С. Лочин МУСГЗ, Док, Проф/

Сэтгүүл зүйн мэргэжлийн ангийн оюутнуудаас хэвлэл мэдээллийн байгууллагад хийх дадлагын удирдамж

             Сэтгүүд зүйн дадлагын үеэр оюутан нь сэтгүүл зүйн онол дадлагын хичээлээр олж авсан мэдлэгээ батжуулж мэдээллийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийн хувиарьтай танилцах, бичиж туурвих дадал олж авах зорилготой юм. Дадлагын үеэр доорхи үүргийг гүйцэтгэнэ.

1.         Ооюутан дадлага хийж буй мэдээллийн байгууллагын дотоод зохион байгуулалт, дүрэм, журам, нийтлэл нэвтрүүлэг бэлтгэхэд шаардагдах баримт материалыг хэрхэн цуглуулж боловсруулж буй үйл явцтай биечлэн танилцана.

2.         Идэвхтэн бичигч, уншигч сонсогчдоос ирүүлсэн матераилыг хянан боловсруулна.

1.         Тогтмол хэвлэлд дадлагажиж буй оюутан бичлэгийн 2-оос доошгүй төрөл зүйлээр нийт таваас доошгүй материал нийтлүүлнэ.

2.         Радиод ажилласан тохиолдолд 10-аас доошгүй мэдээ, хоёроос доошгүй сурвалжлага бичиж эфирт гаргасан байна.

3.         Телевизэд дадлага хийсэн оюутан гурваас доошгүй мэдээ нэвтрүүлж техникийн боломжийг сайн ашигласан нэвтрүүлгийн сценари бичихэд оролцсон байх, мэдээний тал хувь дүрстэй байх шаардлагатай.

Оюутан дадлагын тайландаа ажилласан байгууллагынхаа ажлын арга барил онцлогийн талаар дэлгэрэнгүй өгүүлж дадлагын хугацаанд өөрийн нийтэлж нэвтрүүлсэн материалын сценари, сонин, сэтгүүлийн хайчилбарыг хавсаргана. Хэрэв радио телевизэд дадлага хийсэн тохиолдолд редакторын гарын үсэг бүхий баталгаатай байхаас гадна хальс дүрстэй байхыг шаардана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх