КУДС-ийн оюутнуудын танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх явцад мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм

2014 оны 02-р сарын 13 өдөр, 10 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

КУДС-ийн оюутнуудын  танилцах болон үйлдвэрлэлийн
дадлага хийх явцад мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм

КУДС-ийн оюутнууд  танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх явцад энэхүү дүрмийг мөрдөн ажиллана.

1.  Аюулгүй ажиллагааг хариуцсан багш нар сайн таниулан судлуулсан байна.
2.  Дараах зааврыг бүрэн судалсан байна.
2.1    Дадлага хийхээр томилогдож буй оюутан аюулгүй ажиллагааны нөхцлийг мөрдөж ажиллана
2.2    Дадлагын үед ашиглах багаж төхөөрөмжийн ажиллагааны зааврыг судалсан байна.
2.3    Аюулгүй ажиллах арга барил эзэмшсэн, аюул тохиолдсон үед түүний хор уршгийг зайлуулах яаралтай арга хэмжээнд суралцсан байна.
2.4    Үер шуурга аянга, газар хөдлөлт, гал түймэр зэрэг байгалийн гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх
2.5    Могой, зөгий  зэрэг хор хүргэж болох араатан амьтнаас сэргийлэх, ан агнахыг хориглох, халдлагад өртсөн үед анхны тусламж үзүүлэх
2.6    Машин жолоодох, усанд сэлэх, хад асганд авирах зэрэг дадлагын удирдамжинд заагдаагүй бөгөөд осолд хүргэж болох аливаа үйлдэл хийхийг хориглох
2.7    Ил задгай гал түлэхгүй, нүүдэллэх үед цог нурмыг унтраах
2.8    Гол усанд хувцас хунар, сав суулга угаах, удаан задардаг хог хаях зэргээр байгаль орчныг бохирдуулахыг хориглоно.
2.9    Уул хаданд авирах, самар жимс түүх зэргийг хориглох
2.10    Тогтоосон зураг авалтын  талбайгаас хэтрэхгүй өөрийн байранд байрлаж хоноглох

4. Дадлага хийсэн оюутан дадлагын тайлан бичиж хамгаалах бөгөөд тайлангаа хамгаалаагүй оюутанд КР тооцохгүй, дадлагын ажлыг хийгээгүйд тооцно.
5. Танилцах дадлага хийж буй 1 ба 2-р курсын оюутан 2 кр буюу 96 цаг, 3-р курсын оюутан 4 кр буюу 192 цаг, 4-р курсын оюутан 8 кр буюу 384 цагийн дадлагын ажил хийж удирдамжийн дагуу СБХА, тэнхимд тайлангаа тавина.
6. Дадлагын ажлын дүнг багшийн мэдэгдлийн дагуу СБХА-аас тооцно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх