“Үлэмжийн чанар” үзэсгэлэнгийн нээлт

Адтай ааль, ялдам шинжийн цаана бүсгүй хүн бүрийн дотор хувирашгүй бат бэх хэрнээ аядуу зөөлөн хүч бий шиг санагдана. Бүхнийг гэрэлтүүлж, дотно дулаан болгох идтэй тэр хүчийг зураач Б.Баярт-Одын бүтээлүүд мэдрүүлнэ. Монгол зургийн аргаар туурвисан түүний зургуудад талын монгол айлын өдөр тутмын амьдрал, нүүдэлчдийн ахуй үзэгддэг. Харин тогтож ажваас магад өдөр бүр нэг л янзаар үргэлжлэх тэр хэмнэл сэтгэл татмаар тайван, энгүүн санагдах бөгөөд гагц эмэгтэй хүн ийм байдлыг авчирдаг хэмээн тэрбээр зургуудаа тайлбарласан юм. Тод өнгөөр гэрэлтсэн түүний бүтээлүүдэд монгол бичгээр бичсэн үгс ч цөөнгүй үзэгдэх нь монгол газар шороо, өв соёлыг бэлгэдэж буй хэрэг аж. энэхүү сайхан уран бүтээлээрээ “Үлэмжийн чанар” нэртэй үзэсгэлэнгээ 2014.03.03-нд 976 Art Gallery-д уран зургийн гайхамшигт ертөнцөөр аялахыг хүсэгч хүн бүхэнд нээлттэй болох юм. Нэмж дуулгахад  нээлтийн бэлэг: “Моханик” хамтлагийн Даваа нээлтэн дээр этно рок баллад “Зөөлөн шивнээ”-ээр unplugged ганцхан “shot” бэлэглэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *