“Миний ажлын гараа, амжилтын түүх” эссе бичлэгийн уралдаан

уралдаан(1)Таван жилийн бизнес түүхтэй www.BizNetwork.mn сайт нь хэрэглэгчдийнхээ дунд “Миний ажлын гараа, амжилтын түүх” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлаж байна. Та бүхэн идэвхитэй оролцож iPad mini-ийн эзэн болоорой.

Уралдааны зорилго: Ажил хайгч нартаа дэмжлэг хөшүүрэг болгох, тэдгээрийн дунд тулгардаг нийтлэг асуудал, гарц шийдлийг бусадтайгаа хуваалцах зорилгоор бусдад сургамж, туршлага болгох үүднээс энэхүү уралдаанаа зарлаж байна.

Сэдэв: “Миний ажлын гараа, амжилтын түүх”, “Миний ажилд орсон түүх”- сэдвүүдийн хүрээнд

Хэрхэн оролцох вэ?

Та 2014 оны 02-р сарын 17- 03-р сарын 10-г дуустал dulam@biznetwork.mn мэйл хаягаар явуулна уу.

Уралдааны хамрагдах хүрээ

  • www.BizNetwork.mn сайтын хэрэглэгчид
  • www.BizNetwork.mn сайтаар дамжуулан карьераа эхлүүлж байсан хүмүүс

Тавигдах шаардлага:

Ажил идэвхитэй хайгч хүмүүст зөвлөгөө зөвлөмж өгөх, сургамж туршлага болгох үүднээс манай сайтаар дамжуулан ажилд орсон түүхээ бичиж ирүүлнэ.

Текстийн хэлбэр:

  • Үгийн тоо 500-800
  • Үсгийн фонт Times New Roman
  • Үсгийн хэмжээ нь 12
  • Мөр хоорондын зай нь 1.5 pt
  • Хоёр талаас нь зэрэгцүүлж тэгшилэх (justify)

Шалгаруулалт:

Уралдааны шаардлага хангасан нийт эссег 2014.03.10-ны 18:00 цаг хүртэл  хүлээн авч нэгдсэн журмаар www.BizNetwork.mn сайт дээр байршуулсанаар уралдааны шалгаруулалт эхлэнэ.

  • Эцсийн дүнг олон нийтийн санал асуулгийн дүнгээр тооцно.
  • Олон нийтийн санал асуулга авах хугацаанд BizNetwork.mn, Фэйсбүүк, Твиттер сайтуудын “Таалагдлаа”-г олон нийтийн дүнд тооцно.
  • Уралдаанд хамгийн олон “таалагдлаа” цуглуулж чадсан нэг эссег шалгаруулж Бизнетворк сүлжээний “NameCard Day-5” өдөрлөгийн үеэр зарлаж шагналыг гардуулах болно. “Таалагдлаа” хүлээн асван саналын тоогоор буюу нэг таалагдлааг нэг оноонд тооцож эцсийн дүнг гаргана. Сэтгэгдлийг оноонд тооцохгүй.
  • Уралдаанд орж буй бүтээлд санал өгөх зорилгоор худал бүртгэл үүсгэхийг хориглоно. Худал бүртгэл үүсгэж уралдааны “Таалагдлаа”-г нэмэгдүүлсэн эссег шууд уралдаанаас хасна.

Жич: 

  • Шалгарсан бүтээлүүдийг www.BizNetwork.mn сайтын зөвлөгөө хэсэгт албан ёсоор байршуулна.

Уралдааны шагнал:

Шилдэг 1 бүтээл: iPad mini   өргөмжлөл

Тусгай байр:  Мөнгөн шагнал   өргөмжлөл

Хугацаа:
Уралдааны материалыг нийтлэх хугацаа: 2014 оны 03-р сарын 11
Олон нийтийн санал асуулга авах хугацаа: 2014 оны 03-р сарын 11-27
Эцсийн дүнг танилцуулах хугацаа: 2014 оны 04-р сарын 01

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *