ОЮУТНЫ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Кино Урлагийн Дээд Сургуулийн Оюутны холбоо нь оюутнуудыг эгнээндээ нэгтгэн, аливаа төр захиргааны байгууллагаас хараат бус, ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага юм. Анх 2005 онд Монголын Оюутны холбооны дэргэдэх Оюутны оролцооны бие даасан байгууллага болсон билээ. Сургуулийнхаа нийт оюутан залуусын эрх ашгийг тууштай хамгаалж, тэдний хөгжил дэвшилд чиглэсэн хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулахаас гадна сургуулийн захиргаа оюутан залуусын дунд гүүр болсоор өнөөг хүртэл ажиллаж байгаа оюутны өөрийн удирдлагын байгууллага билээ. Оюутны хөгжлийн клубүүдээр дамжуулан оюутанд зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. КУДС- ийн Оюутны холбоо нь үйл ажиллагаа зохион яюуулах өрөө, техник хэрэгсэл зэрэг бүх талын нөөц бололцоогоор баялаг. Мөн Оюутны холбоо нь шаардлагатай үед бусад албан байгууллагуудтай хамтран ажиллах бүрэн бололцоотой байгууллага юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *