2015 онд “Үндэсний кино урлаг” үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой тохиож байгаа билээ. Түүхт ойгоо угтан “Монгол кино нэгтгэл”-ээс олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг болох “Нээлттэй өдөрлөг”-ийг 2015 оны 10 сарын 11-нд Монгол кино үйлдвэрийн гадна талбайд зохион байгууллаа. 1935 онд Ардын сайд нарын зөвлөлийн 32-р хурлын тогтоолоор “Монгол кино” үйлдвэр байгуулагдсан түүхтэй. Үүнээс хойш түүхийн хуудас эргэсээр 80 жилийг ардаа орхижээ.
Өдөрлөгийн үеэр Монгол кинонуудад хэрэглэгдэж байсан хуучны болон сэргээн засварласан хувцас, жижиг хэрэглэл, машин, техник хэрэгсэл, аппарат, тоног төхөөрөмжүүдийг гаргаж тавьсан нь үзэгчдийн сонирхолыг ихэд татаж байлаа. Энэхүү өдөрлөгт кино урлагийн түүхэнд мөнхөрсөн үе үеийн жүжигчид, уран бүтээлчид хүрэлцэн ирж, түүхэнд мөнхөрсөн киноны дүрүүдийг КУДС-ын оюутнууд тухайн үеийн хувцас хэрэглэлийг өмсөж, жүжигчилсэн тоглолт үзүүлсэн юм. МУГЖ Б.Ганчимэг, Ч.Очгэрэл, Б.Хонгор зэрэг дуучид киноны сэтгэлд хоногшсон дуунуудыг амилуулан дуулж сонирхуулсан юм.






















Share the post "Монгол кино ” Нээлттэй өдөрлөг” фото сурвалжлага"
Leave a Reply