Өнгөрсөн баасан гариг буюу 2015 оны 10 сарын 16ны өдөр Кино Урлагийн Дээд Сургуулийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 1-4 дүгээр курсын оюутнууд хамрагдан оролцсон бөгөөд эмэгтэй 11 баг, эрэгтэй 14 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан амжилттай оролцсон. Эрэгтэй эмэгтэй багын нийт 47 тоглолт явагдсанаас эрэгтэй эмэгтэй алт, мөнгө, хүрэл медальтай багууд тодорч шилдэг эрэгтэй, шилдэг эмэгтэй тоглогчид шалгарсан.
Эрэгтэй баг тамирчид
- 1-р байр Жүжигчин 3б анги
- 2-р байр Оператор 3-р курсын 2-р баг
- 3-р байр Сэтгүүлч 4-р курс
Эмэгтэй баг тамирчид
- 1-р байр Сэтгүүлч 4-р курс
- 2-р байр Жүжигчин 2а анги
- 3-р байр Сэтгүүлч 3-р курс
- Шилдэг эрэгтэй тоглогч Жүжигчин 3б ангийн тоглогч Т.Ганхуяг
- Шилдэг эмэгтэй тоглогч Сэтгүүлч 4-р курсын тоглогч Б.Сэргэлэн
Амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.

Ц.Энхжаргал









Leave a Reply