Хичкокийн камео ба Францын шинэ давалгаа

2016 оны 04-р сарын 09 өдөр, 07 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
alfred-hitchcock-great-13 (1)

Камео гэдэг нь кинон дээр мөлтөс гарч өнгөрөх жижиг дүрийг киноны найруулагч өөрөө бүтээхийг хэлнэ. Альфред Хичкок камео дүрээрээ алдартай билээ. Хичкокийн 52 бүтээлийн 39-д Хичкок ямар нэг байдлаар үзэгдээд өнгөрдөг нь анзаарахгүй өнгөрч боломгүй массовка байдаг ба зарим тохиолдолд түүний хошин шогийн нарийн мэдрэмжийг илтгэдэг.

“Сүрдүүлэг” (1929)

“Шувууд” (1963)

“Үхлийн жингэнээ” (1954). Өрөөний хананд өлгөөтэй ангийн найзуудын дахин уулзалтын фото зурган дээр.

“Уймраан” (1958)

“Гэр бүлийн хуйвалдаан” (1976)

“Аврах завь” (1944)

“Олс” (1948)

Цонхоор үзэгдэх улаан неон гэрэл нь Хичкок юм.

Харин Хичкокийг хүндлэн биширч байсан Францын шинэ давалгааны найруулагчид хэрхэн өөрсдийн болон бие биенийхээ кинонд камео дүрүүд бүтээж байв?

Франсуа Трюффо

Тэрээр “400 ташуур” кинон дээрээ Жан-Пьер Леогийн хамт яармаг дээр эргүүлэгт тоглоом дээр тоглож буйгаар гардаг.

Трюффо мөн Клод де Живрегийн “Бултаач” (Tire au flanc, 1961) кинон дээр Гётегийн “Залуу Вертерийн шаналан” зохиолыг уншиж буй цэргийн дүрээр гардаг.

Эрик Ромер

Ромер нь Люк Муллегийн “Брижитт ба Брижитт” (1966) кинонд их сургуулийн профессорын дүрээр гардаг.

Жак Риветтийн “Бүү надад хүр” (Out 1, noli me tangere, 1971) кинонд урт сахалтай, Бальзакийн мэргэжилтэн болон гардаг.

Эрик Ромер өөрийн найруулсан “Фон О… тайжийн хатан” (1976) кинондоо санаа зовсон байртай орос цэргийн дүрээр мөн гарна.

Жак Деми

“400 ташуур” кинон дээр Деми уйдсан цагдаагийн дүрээр үзэгдэнэ.

Аньес Варда

Жак Демигийн “Рошфорийн бүсгүйчүүд” (1967) кинонд сониуч гэлэнмаагийн (зүүн гар талаас 3 дахь) дүрийг бүтээдэг.

Варда өөрийн найруулсан “Сайн уу, Кубчууд аа” (Salut les Cubains, 1963) киноны эхэн хэсэгт хальт үзэгдэнэ.

Мөн өөрийн богино бүтээл Опера муффа (Opéra Mouffe, 1958)-ийн эхлэл дээр гарах бүсгүй нь Варда өөрөө юм.

Жан-Люк Годар

Годар энд Жак Риветтийн “Пионер мад” (Le coup de berger, 1956) богино кинонд үдэшлэг дээр байгаагаар гарна.

Мөн Жак Риветтийн “Парис биднийх” (Paris nous appartient, 1960) бүрэн хэмжээний бүтээл - Риветт энэ киногоо 1957 онд эхлүүлсэн ба эрт дуусгасан бол Францын шинэ давалгааны бараг хамгийн анхны кино болох байлаа. Энэ бол Годарын камео.

Эрик Ромерийн анхны бүрэн хэмжээний кино “Арслангийн орд” (Le signe du lion, 1962) бүтээлд мөн үдэшлэг дээр Годар Бела Бартокийн хөгжимт пянз сонсон суух аж.

Годар өөрийн “Амьсгаагүй” (1960) кинонд France soir сонин уншиж харагддаг.

Мөн өөрийн “Бяцхан цэрэг” (1960) кинонд Женевийн Корнавений галт тэрэгний буудал дээр хальт үзэгдэнэ.

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй луйварчид” (Les Plus Belles Escroqueries du monde, 1963) антологийн өөрийн найруулсан сегмент дээр овоодой малгай өмссөн сууна.

Францын шинэ давалгаанд үл хамрагдах кинон дээр Годар камео бүтээсний нэг нь Пьер Гаспар-Юигийн “Шахерезада” (1963) кинонд гар дээрээ явдаг. Годар ямар их хөдөлгөөний эвсэлтэй, чийрэг нэгэн байсныг хуучин эхнэр Анна Карина нь дурссан байдаг.

Анна Карина гэснээс Аньес Вардагийн “Клео таваас долоогийн хооронд” (1962) киноны гол дүр Клеогийн кино театрт үзэх инээдмийн романс дээр Карина, Годар хоёр гардаг.

Жак Риветт

Риветтийн камео илүү олж тогтооход хэцүү, мөн ховор тохиодог. “Амьсгаагүй” кинон дээр Риветт Renault 4CV маркийн машинд дайруулсан хэвтэж байдаг.

Риветт энэ үед машинд дайруулж буй дүрд тоглох зуршилтай болжээ. Өөрийн “Парис биднийх” кинон дээр Renault Domaine маркийн машинд мөргүүлж буй нь.

Риветт “Парис биднийх” кинон дээрээ Румыны улстөрийн цөллөгдөгчийн дүрээр илүү тодорхой гардаг.

Өөр Риветтийн камео үгүй ч Клод Шаброл өөрийн “Царайлаг Серж” (1958) кинон дээрээ нэгэн жижиг дүрд Риветтийн нэрийг өгсөн байдаг. Доорх зурган дээр хар цамцтай нь Риветт нэрт дүрийг бүтээсэн Филипп де Брока, нүдний шилтэй нь Клод Шаброл өөрөө юм.

Клод Шаброл

Шаброл камеоны мэргэжилтэн байлаа. Тэрээр өөрийн бүтээсэн эхний 15 киноныхоо 9-д нь үзэгддэг бол тухайн үеийнхээ бусдын найруулсан 10 кинонд камео дүрээр харагддаг.

“Пионер мад” кинонд

“Парис биднийх” кинонд

Шаброл үдэшлэгт дуртай нэгэн бололтой. Жак Дюпоны Сатаарал кинон дээр Парисын Champs Elysées дэх Terrasse Martini-д мөн л үдэшлэгэн дээр үзэгддэг.

Хэрвээ тэр хоёр жилийн өмнө цонхоор харсан бол Жак Дониоль-Валькрозийн “Хэт ачаалал” (Les Surmenés, 1960) кинон дээрээс өөрийгөө олж харах байлаа.

Орчин үеийн хотхоны дэргэд хуучны чиргүүл дотор амьдарч буй Шаброл. Филипп де Брокагийн “Хайрын тоглоом” (les Jeux de l’amour, 1960).

Өөрийн найруулсан “Лут эрс” (Les Godelureaux, 1961) кинондоо Шаброл толинд үл ялиг ойж харагддаг.

Шабролын өөрийн найруулсан ”Сайн бүсгүйчүүд” кинон дээр Шаброл бассейнд мөнөөх л шилтэйгээ сэлж үзэгдэнэ.

Энэ кинон дээрээ Шаброл бас нэг өөр камео дүр бүтээдэг.

Энэ нь угтаа Хичкокийн “Галт тэргэнд таарсан үл таних хүмүүс” кинон дээрх камеод хүндлэл үзүүлсэн хэрэг юм.

Ален Рене

Ренегийн камео тун ховор. Вардагийн ”Сайн уу, Кубчууд аа” (Salut les Cubains, 1963) кинон дээр үсний засалтаар нь түүнийг таньж болно.

Ален Ренегийн “Ноднин Мариенбадад” (1961) кинон дээр Хичкок мөлтөс агаар дээр хөөрөн буйгаар гардаг. Энэхүү камео хүндлэлийг Ален Рене Хичкокийн зургийг ашиглан хийжээ.

Ренегийн “Муриель” (1963) кинон дээр ч адил.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх