“Тэнгэр уулын наана цаана”

2016 оны 11-р сарын 08 өдөр, 03 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
14716297_191314484646615_6492425494631925505_n

Цаг яван одох бүрт ухаарал амьдралын үнэ цэнийг ойлгуулсан хүн бол ирээдүйг бүтээгч хөвгүүдийн нэгэн Содов агсны хүү Баясгалан. Багшийнхаа амьдрал, уран бүтээлтэй танилцан, бяцхан оюундаа тунгаан хөрөг найруулал бичсүү хэмээн зориглов.

Эрдэмтэн багш маань оюуны их цэнэг хуримталсан байж болох өгөөжтэй сайхан нутагт мэндэлсэн. Монголын нутаг нь цөлжиж байхаар үл барам сэтгэл оюуны ертөнцөд цөлжилт явж байгаа энэ нийгэмд багш маань ажиллаж амьдарч байгаа  болохоор оюутан бид өнөөдөр оюуны цөлжилтөөс гарсан гэж ойлгодог.

Бидний багш энгүүн сайхан хүн шүү. Ярьж хэлэх нь хүртэл төлөв, бас ухаарал хайрласан. Түүний хэлсэн үгнээс иш татвал: Би өөрийгөө оюунлаг хүн гэж хэзээ ч дэвэргэж боддоггүй. Харин ааваасаа багш сурган хүмүүжүүлэх мэргэжлийг нь авч үлдсэн. 1957 онд Москвагийн их сургуулийг сэтгэлзүйн мэргэжлээр төгсч ирсэнээс хойш 70 нас гартлаа багшийн ажлаа хийж явна хэмээн тогтуун өгүүлэх.

Алтан үсгээр бичигдэх түүхийн хуудас аль тэртээ 1935 онд эхэлсэн юм. Манай аав Бат-Очирын Содов гэж Түшээт хан аймаг Эрдэнэвангийн хошуу болох одоогийн Сэлэнгэ аймгийн Түшиг цагаан нуур сумын харьяат хүн байсан гэж нэгэн сэтгүүлчтэй ярилцсан ярилцлагандаа аавынхаа тухай дурсамжаа хүүрнэн өгүүсэн . Аавын үг, хүүгийн үйлс би бодохдоо….  Багшийн минь ундарга аав нь байсан юм байна гэж би  бодсоор хөрөг найруулалаа бичнэм.

Бүх л амьдралынхаа аз жаргалыг хүүхэд шуугисан өргөөнөө тухалж, зүрхний цохилтын тоогоор үнэт сургаал нь урлагийн ертөнцөд түгсээр …..

Ур ухаан эв дүй, тогтуун харц, нэг биенд бүрэлдэн тогтож уртын урт юм шиг богинохон амьдралд хөлгүй далайн давалгаа мэт хүрэшгүй алсын оргил шиг агуа эрдэм мэдлэгийг олж авсан буянтан  бидний мэдэх Баясгалан багш юм.

Найруулал бичигч миний амьдрал 90–ээд оны сүүл үеэс эхэлсэн миний тэргүүн ухаарлаар дүүрч , мэлмий  маань нээгдэх тэр л өдөр багшийн  бичсэн нийтлэл, ном зохиолуудыг   уншин судлах  үед  үзэгээ барихаас өөр мэдрэмж төрсөнгүй. Хүний сайхан нь дотроо байдаг. Баясгалан багшийн дотоод  уужим ертөнцийн гүнд  юу нуугдаж,  ямар гайхамшигийг бүтээж явдаг бол гэж бодох үе байна.

Бурхан бидэнд амь өгдөг хүмүүс нэгэндээ амьдрал өгдөг. Бурханлаг багшийн үнэт сургаал өөрийн шавь нартаа ухаан өгдөг. Олон олон шавь нартаа оюуны ундраа өгсөн багшаараа бахархаж суугаагаа би нуусангүй.

Мөнхийн гэгээ үүрдийн оюуны бясалгал  Баясгалан багшийн дотор цогц бүрдсэн байдаг гэх оюутан багш нарын яриаг сонсох бүрийдээ уулзахын хүслэн, учирлын ерөөл тавьж суудаг юм… Багштайгаа яриа өрнүүлэн сууж ярилцах 11–р сарын 25–ны өдрийг догдлон хүлээж сууна даа хүү нь ….

Сэтгүүлчийн 2-р курсын оюутан Д.Эрдэнэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх