“Кино Урлагийн Дээд Сургууль”-ийн дэргэдэх “Урлаг Урлан” МСҮТ-ийн оюутнуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Урлагийн үзлэг-2016” амжилттай боллоо. Нийт нүүр хувиргалт, гэрлийн техникчийн 2,5 жил, фото зурагчин, дууны техникчийн 2,5 жил, оёдол, зураач чимэглэгчийн 2,5 жилийн оюутнууд мөн 1 жилийн ангийн оюутнуудаас бүрдсэн 4 баг оролцсоноос шилдгүүдээ шалгаруулсан юм.
Шилдэг дууны төрөлд – Нүүр будгийн 1 жилийн ангийн оюутан Н.Эрдэнэцэцэг

Шилдэг уран уншлагын төрөлд – Фото зургийн 2,5 жилийн ангийн оюутан С.Баянзүрх

Шилдэг гоцлол бүжгийн төрөлд – Фото зургийн 2,5 жилийн ангийн оюутан Б.Долгион

Шилдэг хамтлаг бүжгийн төрөлд – Нүүр хувиргалт, гэрлийн техникчийн 2,5 жилийн анги

Шилдэг язгуур урлагийн төрөлд – Нүүр будгийн 1 жилийн ангийн оюутан н.Ичинноров

Шилдэг хөгжмийн төрөлд – Нүүр хувиргалтын 2,5 жилийн ангийн оюутан Ч.Бөртөжин

нар тус тус шалгарлаа. Мөн “Тусгай байр”-ын шагналыг оёдлын 2,5 жилийн ангийн оюутан Н.Жаргалмаа хүртсэн бөгөөд авъяас чадвар, багийн ажиллагаагаараа Нүүр хувиргалт, гэрлийн техникчийн 2,5 жилийн ангийн хамт олон шалгарч “Шилдэг анги”-ийн эзэн боллоо.

Урлагийн үзлэгт оролцсон авъяаслаг оюутан залуустаа улам их амжилтыг хүсье. Та бүхнийг Урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.














Leave a Reply