Оюутан залуусын авъяас чадварыг нээн хөгжүүлж, уран үгийн гайхамшгийг мэдрүүлэн таниулах зорилгоор зохион байгуулагдсан хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, яруу найрагч Д.Отгонсүрэнгийн нэрэмжит “Уран уншлага”-ын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаан нь 2 үе шаттай явагдсан бөгөөд 7 их дээд сургуулийн 70 гаруй оюутан залуус оролцсон юм. Оролцсон оюутнуудаас “Кино Урлагийн Дээд Сургууль”-ийн оюутан Т.Ганхуяг шалгарч “Тэргүүн байр”-ын эзэн боллоо. Түүнчлэн МУБИС-ийн оюутан н.Сарантуяа, СУИС-ийн оюутан Б.Эрхэмбаяр нар удаах байруудад шалгарчээ.











Leave a Reply