Наадмын Зорилго: КУДС-ийн оюутнуудын дунд зохион байгуулагдах Урлагийн наадмын гол зорилго нь оюутан бүрийн авъяасыг хөгжүүлэх, нийгмийн идэвхи оролцоог сайжруулах, багаар ажиллах чадвар, урлагаар дамжуулан зөв хүмүүжил олгоход чиглэгдэнэ.
Наадмын онцлог: Наадмын хүрээнд оюутан залуусыг бусдад өөрийгөө нээн таниулах бололцоог бүрдүүлэх зорилгоор төрөл тус бүрт анги харгалзахгүй өрсөлдүүлэхээр боллоо.
Урлагийн наадамд оролцох төрлүүд:
- Гоцлол дуу / Ардын дуу /
- Гоцлол дуу / Зохиолын дуу /
- Гоцлол дуу / Гадаад дуу /
- Гоцлол бүжиг
- Хамтлаг бүжиг /Ардын бүжиг/
- Хамтлаг бүжиг / Чөлөөт бүжиг /
- Хамтлаг бүжиг / Цэнгээнт болон Европ бүжиг/
- Хамтлаг дуу
- Гоцлол хөгжим
- Хамтлаг хөгжим
- Уран уншлага
- Гоц үзүүлбэр / авъяас, жүжиглэлт, техник шаардсан бусдаас онцгойрох үзүүлбэр. Хугацаа 3-5 мин /
Хамрах хүрээ: Баклаврын нэг, хоёрдугаар курсын оюутан залуус.
Хугацаа: 2016 оны 12-р сарын 15-ны 14:00 цагт
Хаана: КУДС-ийн Оюутан театр
Тавигдах шаардлага:
– Оролцох төрлүүдийн ая шуумыг 2016 оны 12 сарын 14-ний 17:00 хүртэл Ш.Оюунболд багшид өгсөн байхыг хатуу анхаарна уу.
– Хувцаслалт, тайзны соёл, үзүүлбэрийн гүйцэтгэлийг өндөр түвшинд хангасан байна.
– Хоолойтой бичлэг буюу ам барихыг хориглоно.
– Сугалсан дарааллын дагуу цаг барихыг шаардах ба зөрчсөн тохиолдолд шууд хасна.
– Наадмын төрлүүдэд өрсөлдөх оюутан, хамт олны бүртгэлийн мэдээллийг 2016 оны 12 сарын 14ний дотор Ш.Оюунболд багш болон Оюутны зөвлөл хариуцан ажиллана.
– 2016 оны 12сарын 14-ний өдөр 17:00 цагт бүртгүүлсэн оюутан, залуус оролцох дарааллаа сугална. /Оюутан театр/
Урлагийн Наадмын Шүүгчид: КУДС-ийн багш нар.
Зохион байгуулагч: КУДС-ийн захиргаа, Оюутны зөвлөл









Leave a Reply