Өнөөдөр Д.Жигжидийн нэрэмжит “Кино Урлагийн Дээд Сургууль”-ийн оюутнуудын дунд жил бүр зохион явуулдаг “Урлагийн наадам” амжилттай боллоо. Тус наадамд 1-р курсын гурван групп, 2-р курсын хамт олон оролцсон бөгөөд нийт 9 номинацид шилдгээдээ шалгаруулсан юм. Үүнээс:
1.Гадаад гоцлол дууны төрөлд – 2-р курсын У.Бат-Оргил
2. Гоцлол бүжгийн төрөлд – 1-р курсын 2-р групп Б.Ганцолмон
3. Хамтлаг бүжгийн төрөлд /чөлөөт/ – 1-р курсын 2-р групп
4. Хамтлаг бүжгийн төрөлд /ардын бүжиг/ – 1-р курсын 1-р групп “КУДС Симба” хамтлаг
5. Хамтлаг бүжгийн төрөлд /цэнгээнт/ – 1-р курсын 1-р групп
6. Хамтлаг дууны төрөлд – 2-р курсын Д.Эрдэнэ, Ц.Золзаяа
7. Гоцлол хөгжмийн төрөлд – 1-р курсын 1-р групп Ц.Гантулга
8. Уран уншлагын төрөлд – 2-р курсын П. Янжинлхам
9. Гоц үзүүлбэрийн төрөлд – 1-р курсын 3-р групп Чойжилбаяр нар тус тус тэргүүн байрын эзэд боллоо. Мөн Н.Анхбаяр багштай 1-р курсын 1-р группын хамт олон багийн ажиллагаа, авьяас чадвараараа бусдыгаа манлайлан “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” ангиар шалгарч өргөмжлөл, шилжин явах цомыг гардан авлаа. Урлагийн наадамд амжилттай оролцсон нийт баг хамт олонд баяр хүргэе. Та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.
























Leave a Reply