Сэдэв: Эссэ бичлэг

2015 оны 02-р сарын 06 өдөр, 10 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
  1. “МИНИЙ МӨРӨӨДӨЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ”

Нандин цэцэг

Мөрөөдөл бол хүний сэтгэлийн гүнд ургасан хэнээр ч, юугаар ч үл хязгаарлагдан оршиж, өдөр ирэх бүр үндэслэн дэлбээлсээр байдаг гоёмсог нандин цэцэг юм. Энэ нандин цэцэг нь зөвхөн хүсэл мөрөөдлийнхөө үндсийг сэтгэлдээ тарьсан, түүгээрээ жигүүр хийн мөрөөдлийнхөө оргил өөд тэмүүлж яваа хэн бүхний зүрхэнд ургадаг цэцэг. Та бүхэнд энэхүү цэцэг аль хэдийнээ ургаж, үндсийг нь тарьсан гэдэгт би итгэлтэй байна. Нандин цэцэгний маань иш, мөчир, дэлбээ, эд эс, амьсгал бүхэн нь наран зүүнээс мандаж бүх цацрагаараа орчлон хорвоог гийгүүлэн, хүмүүн бидэнд цааш амьдрах бололцоог олгодгийн адил үнэ цэнэтэй юм. Бидний тарьж буй цэцэг бүхэн өөр өөрийн онцлог шинжийг хадгалсан өндөр нам өргөн нарийн гээд янз бүрийн өнгө зүс, хэлбэр дүрстэй байдаг. Харин, өөрийнх нь цэцгийг харсан хүн бүрт баяр баясгалан, аз жаргалыг бэлэглэдэг хайр дүүрэн цэцэг болгох уу, хатаж хорчийгоод гундсан цэцэг болгох уу, яг ямархуу цэцэг ургуулах вэ? гэдэг нь зөвхөн хувь хүн та биднээс шатгаална. Иймд цэцгээ сайхан ургуулахын тулд цаг ямагт усалж, арчилж, зүлгэж, яавал зохилтойг бодож байх хэрэгтэй. Ингэвээс цэцэг тань аажим аажмаар өндөр болж цоморлигоо дэлгэх болно. Тэр үед таны цэцэг ямар гоёмсог сайхан харагдах бол оо. Та төсөөлөөд үз дээ. Үгээр ч хэлэхийн аргагүй. Тэр агшинд та жинхэнэ хөдөлмөрийн амтыг мэдрэх болно. Энэ бол таны уйгагүй зүтгэл, хөдөлмөр, сэтгэлийн гавьяа төдийгүй мөрөөдлийн тань биелэл юм.
Мөрөөдөлд хүрэхэд амаргүй даваа олон боловч түүнийг хүнд бэрх гэж замаасаа хазайх хэрэг юун билээ. Түүнээс хялбар, энгийн даваа гэдэг нь түр зуурын бөгөөд хажуу тийшээ өнхрөхдөө бүр амархан байх болов уу. Давааг даваад даваа, давааны цаана гүдгэр, гүдгэрийг даваад зам зурайн харагдах болно. Нэгэнт замдаа орсон тул юунд төөрөн, эргэж будилах билээ. Та жолоогоо сайн барьж явахад л хүсээд байсан зорьсон газраа саадгүй хүрнэ. Энэ бол бидний гэгээлэг, эрхэм мөрөөдлийн зам шүү.
Миний юун түрүүний чухал зорилго бол хятад хэлийг гаргууд сайн эзэмшиж, түүндээ тулгуурлан хятадын түүх соёл болоод бүх зүйлүүдийнх нь өв уламжлал, ёс заншлын талаар олон зүйлийг мэдэж авах юм. Ялангуяа хятад сэтгэхүй гэдэг агуу зүйлийг судалж, мөн хятад хүний ажилсаг, шаргуу, цаг барьдаг тэр чанаруудыг монгол хүн болгонд хэвшил болгохыг хүсэж байна. Анх би өөрийгөө хятад хэл сурна гэж зүүдлээчгүй явсан үе бий. Монголчууд бидний ихэнхийнх нь сэтгэхүйд “хятад” гэсэн хүйтэн ч юм шиг тийм сөрөг бодол автоматаар суусан байдаг. Гэхдээ энэ бодлыг үгүйсгэж байгаа хэрэг биш. Хэл соёлыг нь сурна гэдэг бол ондоо асуудал юм. Тэднээс бид суралцах хэрэгтэй.
Одоо Хятад улс дэлхийд ямар их хүчирхэг гүрэн болсон билээ дээ. Бүхнийг хийж, бүтээж, үйлдвэрлэж, шиэ содон зүйлсийг зохиож, хамгийн шилдэг гэсэн болгоныг өөрийн улсдаа бий болгож, ямагт манлайлагч нь байж, аль ч улсаас улсаас хараат бус агуу гүрэн болжээ. Жишээ нь: Олимп, тив, дэлхийн хэмжээний спортын уралдаан тэмцээнд гэхэд л хятад улс хамгаас олон алт, мөнгө, түрүүг нь авч таван одтой улаан далбаагаа өндөрт өргүүлэн, төрийн дууллаа эгшиглүүлж байх юм. Арга ч үгүй дээ. Шилдэг сайн дасгалжуулагч хаана байна тэндээс урьж авчран дасгалжуулж, тамирчнаа аль багаас нь эхлүүлэн гэрээс нь тусгаарлаж, бүх нөхцөл бололцоог нь хангаад, уйгагүй хичээллүүлж байгаа учраас шүү дээ.
Хятад улс ингэж хөгжин хүчирхэгжиж байгаа нь тэр ардын хөдөлмөрч зан чанар цагийн юмыг цагт нь амжуулдаг сэтгэхүйтэй холбоотой юм болов уу?
Ямар ч ажил хэрэг, албанд хоцорно гэсэн ойлголт байхгүй, яг цагийг барьж чаддаг, хүлээж авсан зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг, маш шаргуу, хөдөлмөрч, ажил амралтын цагийг ялгаж салгаж чаддаг гээд энэ бүх чанарууд хятад хүн бүрийн сэтгэхүйд яс маханд ортол бүр суусан байдаг. Тэд хүүхдээ багаас нь энэ зан төлөвт сургадаг. Өглөө эртлэн босно, хичээлдээ сууна өдөр нь амарч унтана тэгээд хичээлдээ сууна, орой нь дахиад давтлага хийнэ гээд л…….
“Олны хүч оломгүй далай” гэсэн сайхан зүйр үг байдаг даа. Хүн бүр нь ийм байж чаддаг болохоор л хятад улс өдий зэрэгтэй хөгжилд хүрсэн байна.
Гэтэл өнөөдөр манай Монголчууд ямархуу байдалтай байгаа билээ. Ихэнх бараа бүтээгдэхүүнээ гадны улсаас тэр дундаа хятад улсаас илүүтэйгээр их импортлон оруулж ирж байна. Бид хийж чадахгүйдээ, мэдэхгүйдээ гадны улсаас бараа оруулж ирж байгаа гэж үү? Үгүй юм аа. Харин ч хийвэл хамгаас сайн хийж чадах улсууд мөн. Гэтэл яагаад хийхгүй байна вэ? гэхээр энэ бол ердөө л залхуурал. Бидэнд бүр бэлэнчлэх сэтгэлгээ сайнаас сайн тогтчихжээ. Наад зах нь л гэхэд энэ их олон ямааны ноолуурыг зүгээр л түүхийгээр нь гаргачих юм. Гадны улсууд манайхаас авсан ноолуураа холихыг нь холиод өч төчнөөн юм хийж байна. Манайх өөрснөө ноолууран хувцас хийдэг хэдхэн үйлдвэртэй. Тэд нарынх нь үнэ гэж тэнгэрт хадсан өндөр. Тэр болгон хүмүүс өмсөөд байж чадахгүй юм. Бид өөрсдөө ноолуурын оронд амьдарч байж яагаад хүн бүр ноолууран хувцас өмсдөг, үнэ нь доогуур байж болохгүй гэж. Тэгэхээр бид энэхүү бэлэнчлэх сэтгэлгээнээс яаж хэрхэн ангижрах вэ? Энэ асуудалд хамгийн ихээр нөлөөлөх гол хүчин бол миний бодлоор боловсролын байгууллага. “Хүн болох багаасаа, Хүлэг болох унаганаасаа” гэж ардын зүйр үг бий. Цэцэрлэгт орохоос нь авахуулаад л хүүхдийг өөрөөр нь бие даан, чин сэтгэлээсээ юмыг хийх чадварт сургаж, цаг гэдгийг ягштал баримталдаг болгох хэрэгтэй. Сургууль бол зөвхөн хичээлийг сурагчдад зааж, сурагчид нь тухайн хичээлийнхээ мэдлэгийг олоод гарах үүрэгтэй бус юм. Хүн болж төлөвших үйл явцууд цэцэрлэг, сургууль дотор явагдаж байдаг. Гэтэл манай улсын боловсролын тогтолцоонд алдаа дутагдалтай зүйлүүд нилээд байна. Энэ хичээлийг хий, яагаад хийхгүй байгаа юм бэ? гэхээсээ өмнө “Би үүнийг хийх ёстой” гэдэг ухамсрыг анхнаас нь суулгаж өгөх хэрэгтэй. Хятад улсын боловсролын тогтолцоо нь Монголынхоос машид зөрүүтэй юм. Гэхдээ энэ зөрүүг багасгаж, түүнд дөхөж очих хүнд, том боловч арга замууд бий.
Миний нэг хүсэл бол хятад улсын сургалтын системийг монголдоо бага ч болов нэвтрүүлэн хэрэгжүүлэх юм. Энэ хэдийгээр бүтэшгүй мэт том санагдаж байгаа боловч хамтаараа дэмжин, чармайн зүтгэвэл биелэхгүй гэх газаргүй.
Бидний амьдрах нас урт мэт санагдавч үнэндээ ахархан богино. Хүн болж төрөх азтай хувийг бурхан бидэнд заяаж, аав ээж маань биднийг халуун хайраараа өлгийдөн авсан билээ. Гэтэл ийм агуу тохиолоор хүний төрлийг олж, хорвоод ирчихээд зарим хүмүүс яагаад “би хүн” гэдгээ ч бараг ухаараагүй, зорилго, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл гэж үгүй зөхөн өнөөдөр магадгүй хэдхэн цагийн дараахыг харж амьдардаг юм бэ? Зарим нь цаана чинь хийж бүтээх зүйл нь насанд нь багтаж амжихгүй, хоногийн 24 цаг хүртэл бага мэт санагдан завгүй явж, ихийг хийж гүйцэтгэж байх юм.
Хүмүүсээ, эх орны саань ирээдүй болсон залуучуудаа, бидэнд юуг ч даван туулж, тавьсан зорилгодоо хүрэх тийм их эрч хүч, зориг, оюун ухаан байгаа. Залхуурал гэдгийг хойш тавьж байгаад мөрөөдлийнхөө өөд шантралгүй зүтгээрэй.
Тэнд таны нандин цэцэг таныг хүлээгээд дэлбээлчихсэн, угтах болно.

 

  1. 2.      Л.Түдэв “ҮХЭР ХУЛГАНА” /эсээ/

 

“Хэрвээ хулгана хорин килограмм татах жинтэй байсансан бол хүн яагаад ч дэлхийн эзэн болж чадахгүйсэн дээ”

гэж суут эрдэмтэн Эйнштейн хэлжээ.Дэлхийн шинжлэх ухаан, хүн төрөлхтний оюуны соёл, иргэншлийн түүхэнд бүхэл бүтэн үеийг эзлэх гайхамшигтай нээлт хийсэн тэр суут эрдэмтэн яагаад ингэж хэлсэн юм болоо гэдгийг эргэцүүлэн бодоод гайхдаг үе надад байлаа. Харьцангуйн онолыг нээж, цөмийн нууцыг мэдэж байсан тэр хүний үгэнд өчүүхэн жижиг хулганаас болгоомжилсон утга орсон нь гайхмаар билээ. Дэлхийг хэд дахин устгаж чадах аюулт халуун цөмийн хүчний тухай тэр мэдэж байсан болохоор хулгана зэргийг юухнаар ч устгаж орхино гэдгийг төсөөлөхгүй байв гэж үү дээ?

Хэрвээ хулгана одоогийнхоосоо хорьхон килограммаар хүнд жинтэй байсансан бол дэлхийд ноёрхох эрхийг хүнээс булааж авах байсан гэдэг үгийг онолын үндэсгүйд тооцоход хэн ч зөвшөөрөхөөр юм. Гэвч их эрдэмтэн ул үндэсгүй юм ярьж бичдэг гэх үү?

Хулганы юугаар нь тийм хөнөөлтэй, аюултай амьтан гэж их эрдэмтэн тооцсон юм бол? Энэ тухай арван зургадугаар жарны эцсийн хулгана жил буюу 1984 онд тал бүрээс эргэцүүлэн бодоод арга буюу их эрдэмтэнтэй санал нэгдлээ.

Эйнштейний хэлснээр үхэр хулгана хорьхон килограмм жинтэй байсан бол үнэхээр хүн төрөлхтөнд дийлдэхгүй байх амьтан байжээ. Аз болоход үхэр хулган хорин кило биш хоёр зуухан грамм жинтэй амьтан юм.

Үхэр хулгана анх манай Ази тивээс бүр нарийвчилбал Монголын нутгаас дэлхийг тойрох аяндаа гарчээ. Нэг хэсэг нь өмнөдийн орныг зорьж Энэтхэг, Хятадаар дамжин далайн эрэг хүрч, нөгөө хэсэг нь Ижил мөрнийг зүглэжээ. Өмнө зүг одсон үхэр хулгана хар зүстэй байжээ. Тэдний нэг өвөг эцэг нь одоо Гурвансайхан ууланд гүйлдэж яваа бозлогууд гэнэ. Өмнө этгээдийг зорьсон үхэр хулгана их далайд боогдоод саатаж байх зуураа хйхтар олширчээ. Африк тив, бага Азид үхэр хулгана үржин олширч, багтахаа байх үед Европоос усан хөлөг онгоцнууд олноороо Энэтхэгийн болон газрын дунд далайг туулан үхэр хулганад улаа нэхэх алба хийж эхэлжээ. Өрнөдийн худалдаачин, далайн дээрэмчдийн хөлөг онгоцонд Азийн үхэр хулгана дөрөөлөн гарч тавтай сайхан аялсаар Европод “заларчээ”.

Тэрнээс нэг их удалгүй Австрали тивд үхэр хулгана айлчнаар хүрэлцэн очжээ. Австралийн зэлүүд тал нутагт үхэр хулгана дураараа үржээд тариа ногоогий нь хувхайлж сүйтгэхэд сая л ухаан орж 1880 оноос эхлэн дөч шахам жилийн турш их хүч гаргаж даруй 5353 мил газрыг австралийнхан ханаар тусгаарлажээ. Үхэр хулганаас хамгаалсан тэр хана нь Хятадын цагаан хэрэмнээс нэг их дутахгүй, нэг үгээр хэлэхэд Лондонгоос Бээжин хүрэх дайтай урт барилга байгууламж болжээ. Эрт балрын цагт нүүдэлчний довтолгооноос хамгаалж аймхай хятадууд их цагаан хэрэм барьсан нэг түүх бий. Гэтэл Австралид үхэр хулганаас хамгаалж урт цагаан хэрэм барьсан нэг түүх гарчээ. Австралийн тэр хэрэм зөвхөн үхэр хулганаар зогсохгүй зэрлэг динго нохой, молтогчин туулайн довтолгооноос хамгаалахад ч удаа дараа хэрэг болжээ.Үхэр хулгана Австралид ингэж дайн үүсгэж байх хооронд усан онгоцоор Европод заларсан үхэр хулгана тахал түгээжээ. Үхэр хулганын тахлаар Европын хүн ам толгой дараалан хиарч дөрөвний нэг хувь нь үгүй болжээ. Тахал гэдэг үг тэр цагаас эхлэн Европын улсуудын хэлэнд хараалын үг болон хувирсан ажээ.

 

Азиас баруун хойш гарсан шар үхэр хулгана 1727 онд Ижил мөрөн хүрч “Хөлөг онгоц шаардсангүй” зүгээр л сэлэн гаталж цаашаа явган тэмүүлжээ. Хэдэн түмэн шар хулгана Ижил мөрний усыг бүрхэж сэлэн гаталж байсан тухай тэр үеийн бичиг баримтанд үлджээ. Ижил мөрнийг гаталснаасаа хойш шар хулгана гурван жилийн дараа Англид “морилон” очжээ. Улмаар 1755 онд Хойт Америкад шар хулганыг хүрэлцэн очиход үеэл ах нь болох хар үхэр хулгана нь өмнө зүгээс Америкад нэвтэрч очоод даруй хоёр зуун жил аж төрөн нутагшчихсан байжээ. Шар хар хоёр үхэр хулгана төөрсөөр төрөлдөө золгож, уул тивд бүрэн эзэн суугаад Марк Твен, Эрнст Хэмингуэй, Вальтер Скот, Виктор Гюгогийн зохиолын хуудсанд байраа эзэлжээ. Америк хүртэл аялах замдаа хар үхэр хулгана Гонконг, Кантон зэрэг том хотуудад тахал тарааснаас болж тэр хавьд 15 сая хүн үхжээ.

Үхэр хулганатай Европ, Америкийн хүн ард жинхэнэ дайн зарлаж, түмэн аргаар үргэлж устгар хийх болжээ. Хавх, тор, урхи, гөвчүүр ер нь бодож олоогүй арга байхгүй. Хүнцэл, хунчир, хүчил шүлт хамаг байдаг хорыг хэрэглэсээр байлаа. Гэвч үхэр хулгана өсөж үржсэн хэвээр, төрөл бүрийн хоронд биеэ дасгаж, ямар ч юмыг идсэн шингээхээр ходоодоо зохицуулж (тулалдсаар)өнөөг хүрчээ. Одоо жил тутам дэлхийн хүнсний үр тарианы 20 хувийг, дээр нь 50 шахам сая тонн хүнс тэжээлийн зүйлийг үхэр хулгана зооглон устгаж байна.

Боловсон их Париж хотын хоёр мянган километр үргэлжилсэн урт хонгил хоолой, гурван сая подвалаар үхэр хулгана дүүрэн аж төрж байна.

Үхэр хулганыг үр үндэсгүй болгохын тулд цахилгаан эрчим, хорт хий, хэт нам дууг хүртэл ашиглаж байна. Үхэр хулганы эсрэг хэрэглэж байгаа тэр бүх арга чарга нь бүх үхэр хулганын 90 хувийг устгаж чадахаар тооцоотой ажээ. Гэвч үхэр хулгана хүний хорлонтой арга бүрийг судлан биеэ зохицуулан амиа авч гарах чадвараа улам нэмсээр одоо хэр баргийн хоронд нүд анихааргүй “бие сайтай” болчихжээ.

Арван зургадугаар жарны хамгийн сүүлчийн хулгана жил буюу энэ 1984 онд дэлхийн хүн ам 4 миллиард долоон зуун сая хүрэхэд үхэр хулганын тоо мөн төдийчнөөн болжээ. Хүн амын тоо үхэр хулганых 4.7=4.7 миллиард болж хулгана жилтэй золгосон нь жихүүдэс хүрмээр юм. Яагаад гэвэл дэлхийн 4 миллиард долоон зуун сая хүний нэлээд хэсэг нь бие султай, хагас буюу бүтэн өлсгөлөнгийн байдалтай, тахир татуу, орон шоронд орсон, хууч өвчинд баригдсан байна. Харин дөрвөн миллиард долоон зуун сая үхэр хулганын тухайд бол тэд бараг цөмөөрөө тарган цатгалан, эрх дураараа, амгалан тайван өсөж үржиж, долоо хоног тутамд найман хүцгэнэ тарүүлж, нэг жилд нэг хос хулгана 800 болон олширч гурван жил тутам дэлхийд 128 сая үхэр хулгана нэмэгдэж байна.Түүний ходоод одоо шингээхгүй юмгүй болжээ. Цахилгаан дамжуулах утасны бүрхүүлийг үхэр хулгана дуртайяа зооглож сурчээ.

Том хотуудад үе үе гэрэл тасарч тэвддэг болсны учир энэ юм. Үхэр хулгана бас синтетик нийлэг эдлэхийг амтархан иддэг болжээ.

Байгалиас заяасан бие нь төгөлдөр нарийн зохион байгуулалттай энэ амьтны физиологийн нууцыг эрдэмтэд бүрэн тайлан таньж бас л чадаагүй байна. Дэлхийд анх бий болсон сүүн тэжээлтэнгүүдийн өвөг эцэг болохоороо тийм “амь бөхтэй” байдаг бололтой. Их нарийн яривал үхэр хулгана бол зааны эцэг, адууны аав, хярсны ах юм. Хорвоогийн хууччуулын нэг гэдэг билээ.

Үхэр хулгана ийм айхтар амьтан байсны нь их эрдэмтэн Эйнштейн мэддэг болохоор арга буюу түүний хүчийг үнэн зөв тодорхойлжээ гэж би бодлоо.

“Чоно үүрэндээ өлзийтэй” гэдэг шиг үхэр хулган төрсөн нутагтаа эргэж ирсэнгүй нь яамай. Хэдийгээр Өвөрхангайн нутагт үлийн хөх оготоно сүүлийн үед шороо шиг олшроод байгаа ч гэсэн тэр нь үхэр хулганын дэргэд аалз шиг өчүүхэн амьтан. Гэхдээ л “насны эцэст “ үхэр хулгана төрсөн нутагтаа эргэн ирж мэднэ гэдгийг биологичид сэрэмжлүүштэй.

Учир нь их хотуудыг үхэр хулгана барааддаг зантай ажээ. Ам цагаан хулганаар арван хоёр жилийг эхэлж, “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана нэгэн жил ээ!” гэж дуулсаар өдий хүрсэн монголчуудад үхэр хулгана одоохондоо айдас төрүүлэхгүй л байна.

1984 он

 

 

3.      Лодонгийн Түдэв

Иссэн бодлын дээж

Айраг исэхээрээ уруул чимчигнүүлдэг. Айраг исэхээрээ шуугидаг. Эртний монголчууд айргаа тийнхүү исэг, исүү, исээ гэдэг байжээ. Монгол уран зохиолын эх “Нууц товчоонд” айраг гэдэг үг бараг байдаггүй. Харин “исэг” гэдгээрээ явж байх нь олонтаа. Тэгэхээр айраг гэдэг маань хожмын нэр томьёо. Харин “исэг”, “исээ”, “исүү” гэж айргаа нэрлэж байсныг хожмын хүмүүс ялангуяа өнөөгийнхөн нэлээн мартагнажээ.
Исээ, исүү гэдэг бол исэж жигдэрсэн айрагны нэр. Тэрэн шиг исэж жигдэртэл нь бясалган бодсон зүйлээ үгээр хэлхэн бичсэнээ өрнөдөд “Эссе” гэж нэрлэдэг болжээ. Анхны тийм иссэн бодлын эзэн нь францын гүн ухаантан Мишель Монтень бөгөөд тэрээр 1580 онд “Эсээнүүд” (Essays) гэдэг ном бичжээ. Тэрэндээ нийгэм болоод хүний хувь заяаны талаар эргэцүүлэн бодсоноо өгүүлсэн ажээ. Тэрнээс 17 жилийн дараа английн гүн ухаантан Фрэнсис Бэкон мөн “Эсээнүүд” (Essays) гэдэг ном бичсэн байна. Тийнхүү “Эссе” гэдэг төрөл зүйл уран зохиолд буй болж дараа дараачийн зуунуудыг дамжин хорьдугаар зуунд бүүр ч их өрнөн дэлгэрвээ. Г.Филдинг, О.Голдсмиттээс хойш Анатоль Франс, Ромен Роллан зэрэг францын нэрт зохиолчид эссе бичиж гаршчээ. Улмаар Бернард Шоу, Жон Голсуорси нарын эссе зохиолууд гарч энэхүү латин үгээр анх нэрлэгдсэн төрөл зүйл нь тодорхой сэдвийг зохиогч хэрхэн бясалган эргэцүүлж ямар дүгнэлтэд хүрснийгээ чөлөөтэйгээр хүүрнэн өгүүлэх богино хэлбэрийн зурвас өгүүлэл, найруулал, шүүмжийн аль алины шинж төрхийг агуулсан задгай зохиомжтой зохиол болон хэвшсэн байна.
Англи, франц, польш зэрэг орны уран зохиолд өргөн дэлгэрсэн бөгөөд Оросын зохиолчид Достоевский, Иванов нараас бусад нь төдий л идэвхийлэн шимтсэнгүй явсаар өнөөг хүрчээ.
Монголчууд ийм маягийн зохиол бичсэн нь тун ховор юм. Гэвч Нацагдорж, Дамдинсүрэн нарын зэрэг зохиолчдын зарим эсээ хэлбэрийн зохиолуудыг энэ төрөл зүйлд хамааруулж болох билээ.
Орчин үеийн хүмүүс урт урт өгүүллэг, зохиомжилсон уран зохиолыг сонирхохоосоо хандлан тунгааж, шүүн дээжилсэн богино хэлбэрийн баримтат уран сайхны өгүүллийг их сонирхох болжээ. Энэ нь ч мэдээллийн шинэ журам тогтож буй шинжлэх ухаан техникийн эрин үеийн захиалга юм. Уншигчдын ийм захиалгыг харгалзан дал, наяад оноос “эссе” бичиж эхэлсэн маань “Утга зохиол”, “Хөдөлмөр” сониноор дамжин “Эргүүлэг” (1985) түүвэрт орж нийтлэгдсэн билээ. Тэнд “Монгол толбо”, “Хурд нэмэх жам”, “Эргүүлгийн тухай эргэцүүлэл”, “Төмөр хүний эрин” зэрэг 12 эссе зохиол орсон юм. Дараа нь 1990 онд “Асуудал” түүвэрт “Төлжүүлэгч” зэрэг шинжлэх ухааны зөгнөлт эсээ орсон. Сүүлд “Нүглийн гурван үүд” түүвэрт ёс суртахууны сэдэвтэй “Айдас”, “Ичгүүр”, “Үхэхүй”, “Гүтгэлэг” зэрэг эсээнүүд орсон билээ.
“Ням гариг” сонинд хорь шахам цуврал эсээ нийтлүүлсэн нь тусгай ном болоогүй үлдсэн байна. Эссе гэдэг төрөл зүйлийг латинаас монголчлох юм бол “цэгнүүр”, “жинлүүр” гэсэн утгатай болох юм. Энэ нь уран зохиолын төрөл зүйлийн нэр томьёо болж болохгүй гэх газаргүй. Гэвч нэг ч билээ нэр томьёог утга, дуудлага алдалгүй үсэгчлэн буулгах зорилгоор “эсээ” гэж анхлан бичихээр төлөвлөсөн боловч нэгэнт бүрэн бүтэн монгол үг болж бас л чадахгүй тул тэртээ тэргүй бэлэн шахам байж байгаа “исээ” хэмээх монгол эртний үгээ авахаар шийдлээ. “Исээ”, “исүү””, “исэг” гэдэг үгийн тухайд энэхүү өгүүллийн эхэнд дурдсан тул ахин нэг сануулаад түүнийг уран зохиолын нэр томьёонд тооцохыг хүсэхийн ялдамд исэж жигдэрсэн айраг лугаа адилшаан бясалган исээсэн бодлын минь энэхэн хэлхээсийг болгооно буй заа.

Л.Түдэв

4.      Бороо(эсээ)

Тээр жил Атлантын далайн эрэг дээр арав хоногийн турш асгарсан зоргоороо их усан бороонд хөл хоригдон суухдаа бороо гэгч энэхүү байгалийн үзэгдэл, түүний үнэ цэнэ, үнэр амтын тухай эргэцүүлж нэг бодож билээ. Хорвоогийн ааль гэдэг сонин. Ертөнцийн нөгөө бөөрөнд нутагт минь ган гачиг болж нүүдэл суудал хийн бужигнаж шавхуур шандны усыг суганыхаа булчирхайг цочтол ховоодож байхад энэ их усны захад хур бороо илүүдэхийн зовлон байна уу гэхээс гачигдахын хяслангүй энэ газар арав хоногоор асгарч л байдаг.

Би говийн хүн. Манай говьд хур бороо баахан татруу. Зарим жил тэнгэрээс дусал ч юм уналгүй гангийн цагаан униар газарт хөшиглөж хүн мал хоёр худаг сахиж зуныг барах нь энүүхэнд. Гантай жилийн малын ангагийг хэлэх үү өдөрт усаа хэд эргэнэ. Халуун наранд ховоо татаж ховор устай худаг дугшихыг хүлээж суух ч амаргүй ажил. Гэвч манай говийнхон ажлын хүндээс ямар халшрах улс биш дээ.

Бороо хур элбэгтэй, зуншлага сайхан зун ч зөндөө л байлгүй яaхав. Хэдхэн удаагийн бороонд үндэстэй бүхэн нь дэлгэрч таанын цагаан цэцэг талаар зулсан эсгий шиг цайрах говь нутгийн зун цаг. Наадам өнгөрөөд бороо оров уу үгүй юу л гүүгээ хурдан барьж уруул чимчигнүүлсэн айраг залгилахсан гэж хорхойсдог сон. Гэхдээ л манай нутгийн тэнгэр баахан тунирхуу. Сайхан хар үүл толгойлж бороо ормоор болж ирснээ шороо нүдээд өнгөрөх нь харамсмаар.Бороо хүлээж,бороонд норж,бороонд гүйж,борооны дараах солонго хөөж, хужиртай тойромын усанд булхаж хүүхэд насны минь дурсамжинд ч бороо арилашгүй мөрөө үлдээжээ.Нутгийн хүн хотод ирчихээд энэ их борооноос чинь нутагтаа жоохон ч болсон аваачихсан гэж адгаж байж билээ.

Хур бороо гэгч манай нутагт тийм л үнэтэй,цэнэтэй эд дээ.Ховор тусмаа үнэ хүндтэй,амттай байдаг нь хорвоогийн жам юмсанж.Ховор болоод ч тэр үү хур бүхэн дурсамжтай гэвэл дэгс болохгүй байх.Тэр зуны их борооноор гэдэг ч юм уу эсвэл тэднийх нэг их усан борооноор гүүгээ барьсан зун,тэнд ус буусан жил гэхчлэн ярьцгаах.Бас Үйзэнгийн хойд зоо руу бороо ороод төө чийг хийжээ гэх ч юм уу Нүгнээтийн тойром нуурлаад адуу гэдэсдэж байна гэлцэх нь хур тунадасны хэмжээг илэрхийлэх ардымн хэмжүүр.Борооны сураг хэлж байгаа хүн цаанаа л нэг бахтай.Бүр өөрөө бороо оруулчихсан юм шиг бардамнах.Борооны сураг гэдэг айсуй цагийн зураг юм хойно арга ч үгүй биз.Бороогоо хүлээж бороондоо жаргаж бор бор жаалууд бороонд шалдан гүйж нутагт минь өдийд бороо орж байгаа даа.

Ө.Пүрэвсүрэн

  1. 5.      Сэтгэл хөдлөл=Ойлголцол

Хэрвээ бурхан гэж байдаг бол бурхнаас бидэнд өгсөн хамгийн том бэлэг нь сэтгэл хөдлөл. Сэтгэл хөдлөлийн илрэл нь нүүрний хувирал. Хүн төмөр нүүртэй байсан бол нэг нэгнээ ойлгоход бэрх байх байсан.

Бидний сэтгэл нарийн эмзэг мэдрэмтгий эд. Сэтгэл хөдлөлийн хэлбэрүүд нь гуниг, айдас, уур уцаар, баяр хөөр, хайр дурлал.

Онолын үүднээс тодорхойлвол: Гуниг-Гуниг нь уй гашуу, харамсал, уйтгар, урам хугаралт болон ганцаардал гэх мэдрэмжүүдийг багтаасан сөрөг сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр юм.

Уур уцаар-Уур уцаар нь бухимдал, зэвүүцэл, дургүйцэл, атаархал, харгислал гэх мэт мэдрэмжүүдийг багтаасан сөрөг сэтгэл хөдлөл.

Айдас-Айдас нь айх түгших, сэтгэл санааны зовиур гэх мэт мэдрэмжүүдийг багтаасан сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр юм.

Баяр хөөр-Баяр хөөр нь урам зориг, хүсэл тэмүүлэл, сэтгэл ханамж, өөдрөг байдал, тайвшрал, хошигнол, инээмсэглэл гэх мэт мэдрэмжүүдийг багтаасан эерэг сэтгэл хөдлөл.

Хайр дурлал-Хайр дурлал бол сэтгэл татагдал, дур хүсэл, дурлал, энэрэн нигүүсэх, бишрэх, хайрлах, халамжлуулах гэх мэт мэдрэмжүүдийг багтаасан эерэг сэтгэл хөдлөл юм.

 

Одоо та сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг өөрөөсөө асуугаад үзээрэй.

Миний хувьд- Гуниг: Хөндий цээж

Уур уцаар:Халуу шатах

Айдас:Цахилгаан гүйх

Баяр хөөр:Дүүлэн нисэх. Энэ бол миний мэдэрдэг мэдрэмжүүд.

Сэтгэл хөдлөл хаана оршдог вэ?

Канадын эрдэмтэн Сандра Уитлсон хүний сэтгэл хөдлөл тархинд байдаг гэж нотолжээ. Мөн тархины аль хэсэгт байдгийг туршилт хийн хүний сэтгэлд гүнзгий нөлөөлөхөөр зургийг эхлээд зүүн нүдэнд харуулан баруун тархинд хүргэж, дараа нь баруун нүдээр дамжуулан зүүн тархинд хүргэсэн байна. Тэгэхдээ MRI аппарат ашиглан тархины зүүн, баруун хэсгийн зургийг авчээ. Түүний туршилтаар эрчүүдийн сэтгэл хөдлөл баруун тархиныхаа хоёр ч хэсэг газарт байрлаж байхад, харин эмэгтэйчүүдийнх зүүн, баруун тархины аль алинд нь хаа сайгүй, замбараагүй байдалтай тархсан байгааг олж илрүүлсэн аж. Үүнээс харахад эрчүүд сэтгэл хөдлөлд авталгүйгээр аливаа зүйлийн утга агуулга, логик холбоосын талаар, зүүн тархиа ашиглан, мөн орон зайг баруун тархины урд хэсгээ ашиглан баримжаалж чадна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэдний тархинд сэтгэл хөдлөлийн орон зай бага тул тархины өөр үйлдлүүдэд тэгтлээ их нөлөөлөхгүй.

Гэтэл эмэгтэй хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөл дэндүү өргөн орон зайд оршдог. Тархины хоёр талд адилхан тархан байрладаг болохоор өөр бусад үйлдлүүдэд нөлөөлөх нь их. Тийм ч болохоор хүүхнүүд ярьж буй сэдвийнхээ дагуу хямарч, сэтгэлийн хөдлөлдөө автаж, уйлж, инээж бас эмзэглэдэг. Сэтгэл хөдлөл өөр үйлдлүүдтэй яг зэрэг явагдаж байдаг гэсэн тодорхойлолт гаргажээ.

Нэг нэгнээ хайрлах гэж, нэг нэгнээ ойлгох гэж амьд амьтан бүрт сэтгэл хөдлөл бий болсон. Тийм учираас энэ бол хамгийн том бэлэг. Сэтгэл хөдлөлтэй=Ойлголцол үргэлж хамт оршдог.

                                                           О. Билэгсайхан

 

  1. Миний мэргэжил

 

Хязгааргүй…….

 

Тэнгэрт гялалзах түг түмэн оддыг хэн ч тоолж чаддаггүй. Тэр бол хязгааргүй. Тэнгист хөвөлзөх урсгал усыг хэн ч хэмжиж чаддаггүй. Тэр мөн л хязгааргүй. Үүнтэй адил бидний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй. Ийм учраас би баян мөрөөдлийнхөө эзэн нь байхыг хүсдэг юм.

 

Миний хязгааргүй мөрөөдлийн оргил цэг нь миний мэргэжил. Хүсэлдээ хүрэхийн тулд ямар замаар явахыг би сайн мэднэ. Тэр олон салаа замын аль алинаар нь явах нь гарцаагүй. Шулуун замыг нь би шулуун гэж бардамнахгүй. Тахир замыг нь харин хэцүү гэж шантрахгүй. Хүсэл зорилгодоо хүрэхэд энэ юу ч биш. Гагцхүү мэргэжлээ эзэмших нь л хамгийн чухал.

 

Мэргэжил бүр өөр. Өөр өөрийн гэсэн давуу тал онцлог шинжүүдтэй. Тэр олон сайхан мэргэжлэээс онцолж сонгосон мэргэжил минь эдийн засагч.  Өөрөөр хэлбэл эдийг арвижуулагч хэмээн нэрлэж болно.

 

Хүний хэрэгцээ хязгааргүй. Харин тэр хэрэгцээг хангах хөрөнгө мөнгө хязгаарлагдмал. Тэрхүү хязгааргүй хэрэгцээг хэрхэн яаж үр ашигтай хангахыг миний мэргэжил л тодорхойлно.

 

Бидний амьдрал нэгэн хэвийн биш. Бүгд л өөр өөр. Зарим нь сайхан зарим нь муухай. Яг л тэнгэр газар шиг зөрөөтэй байх нь ч бий. Үүнийг эдийн засгийн шинжлэх ухаанд давхраажилт хэмээн үздэг. Үүний шалтгаан нь нийгмийн баялгаас тэгш бусаар хүртсэн байдал юм.

 

Хүн бүрийн орлого тэс өөр тийм учраас хязгааргүй хэрэгцээгээ хэрхэн хангаж байгаа нь мөн л өөр. Зарим нь тодорхой хэмжээгээр нилээд сайн хангадаг байтал зарим нь арай ядан багахан хэрэгцээгээ хангадаг. Энэ л манай монголын өнөөдрийн нүүр царай болоод байна.

 

Монгол орон маань хөгжсөөр л. Цагийн зүүтэй уралдан дэвжсээр байгаа нь бидний нүдэнд илхэн.

 

Энэхүү асуудлыг шийдэхэд миний мэргэжлийн оролцоо үнэхээр их. Наад зах нь гэр бүлийн асуудлаа шийднэ. Цаашлаад сум орон нутаг аймаг нийслэл улсынхаа ч эдийн засгийг шийдэж болно.

 

Хамгийн гол нь мэргэжлээ л маш сайн эзэмшиж мэргэшсэн хүн болох нь миний эрхэм  зорилго. Диплом өвөртөлсөн хоосон толгойтой эдийн засагч болохыг огтхон  ч хүсэхгүй байна.

 

Одоохондоо би амаараа л ингэж ярьж байна. Дөрвөн жилийн дараа үйлдлээрээ хийх чадвартай нэгэн болчихсон байх болно гэдэгт итгэлтэй байна.

 

Эзэн хичээвэл

 

Заяа хичээнэ хэмээх монгол ардын сайхан үг бий. Үүн шиг цаг ямагт хичээж юу ч тохиолдсон бай шантрахгүй зүтгээд л байвал миний хязгааргүй хүслийн тодорхой хэсэг нь хангагдах болно оо.

 

Би сайхан монгол орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эдийн  засагч байхыг хүснэм. Гэвч энэ миний өнөөдрийн амьдралын минь мөрөөдөл. Харин хэдэн жилийн дараа мөрөөдөлдөө хүрчихсэн байна гэхэд эргэлзэхгүй байна.

 

Сайхан мэргэжлээ эзэмшээд сэтгэл хангалуун итгэл дүүрэн харц дээгүүр алхах болно оо.

  1. “Дэлхийд алдаршсан Монгол цэрэг”

Би монгол орноороо бахархдаг учир нь эх орныхоо төлөө байгаа бүхнээ зориулсан үе үеийн баатарлаг цэрэг эрсийн нулимс, цус, амь насны үнэ цэнээр олдсон эрх чөлөөт амгалан тайван сайхан орон билээ.
Амьдралын хатууд суралцаагүй залуус ч, Монголоо гэсэн хүн бүр элгэн сэдэн, эх орноо өмгөөлж, хамгаалах сэтгэл өвөрлөн зэвсэг үүрэн цэрэг болцгоосон. Тэдний дунд миний өвөө, эмээ ч байсан. 1911 оноос 1945 оныг хүртэл дэлхийн 1,2-р дайнд гар бие оролцсон тэдний үзсэн зовлон багадаагүй, бие энд нь үлдсэн зэвсгийн сорив арилаагүй юм.
Монголд төдийгүй дэлхийн тэнгэрт дайны бүрхэг утаа суунаглаж байсан тэр л өдрүүдэд аль бүрийн эрэгтэй хүмүүс цэрэг болцгоож эмэгтэйчүүд нь чадах чинээгээрээ тулалдан зогсож эмч, асрагч цэрэг ч болж явсан гэдэг.
Олон мянган эрс амиа эх орныхоо хөрсөнд шингээн алдахдаа. Амнаас үнэтэй эх орон гэж хэлсэн байх аа. Өөрсдөө байгаа бүх зүйлийг харамгүй өгцгөөн хүч чадлаа, буцлах цусаа, сэтгэл зүрх ээ, өөрсдийнхөө амь, биеийг бүрэн зориулсан юм.
Монгол цэргүүдийн гавьяаг бүх дэлхий сонс
Морьтон баатруудын зоригийг бүх дэлхий бахад
Хөдсөн дээлтэй илэг ардын хүү
Хүйтэн зэвсэг үүрээд эх орноо нөмөрлөн зогссон
Өвөр түрүүндээ орсон дотнын анд нь
Үдийн нарыг үзэлгүй Монголдоо шингэн унасан
Үнэн ч амрагийнхаа захиа дайны галд шатсан
Үрсийнхээ тоглох хээр талд дайсны бөмбөг буусан
Эцэг өвгөдийн нутагт харийн түрэмгийлэлд өртсөн
Ижилгүй оронд минь эрээлжилсэн цус урссан тэр үед
Монгол Монголоороо лл үлдвэл миний золиос яах вэ гэж
Мохсон зүрхээ хурцлан хүч ээ шавхан боссон
Нүднээс нь биш зүрхнээс нь нулимс урссан
Нутаг усаа гэсэн тэд цэрэг эрс байсан.

Тэр цагт гэмгүй олон хүн, олон ч хүүхдүүд дайнд оролцож цэргийн ёсоор амиа алдсан гэж өвөө, эмээгийн минь нүднээс нулимс асгаран байж өгүүлдэг. Тэртээ он жилүүдийн баатарлаг хаан Чингисийн удам ийнхүү дэлхийг цочроон тусгаар улс болж ялсан юм. Бүх дэлхий монгол улс, Чингисийн удам, халхын цэргүүдийн ялалтыг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч БНМАУ гэж тунхагласан гэдэг.
Тийм ээ цэрэг болж явсан өвгөдийнхөө гавьяаг бид хэзээд магтана. Энэ ялалтыг удирдсан Сүхбаатар цэргийн жанжнаар, дэлхийг тэр даяар нь чичрүүлж явсан Чингис хаан олон мянган цэргийг жолоодон сайн удирдагчаар, Одоо ч алба хааж Монголоо хамгаалан хилийн зурвас дээр ч, Иракийн дайнд ч, энхийн манаанд ч, цуцалтгүй зогссон цэрэг эрсээрээ бид бахархана.
Үрс нь болсон бидний аз жаргал, хөгжил дэвшил, та нараас минь эхлэлтэй юм шүү.

  1. 8.      Миний мэргэжлийн онцлог

Ямар мэргэжил хамгийн хариуцлагатай вэ? Ямар нь хамгийн хэрэгцээтэй вэ? Аль нь илүү ирээдүйтэй вэ? Гэвэл би бүх л мэргэжил гэж хариулна. Мэргэжил бүхэн сайхан гагцхүү мэргэжилдээ эзэн байна гэдэг хамгийн чухал гэж би боддог.

Амьдрал гэдэг асар өндөр бартаа бүхий уул юм. Мэргэжил гэдэг бол тэхрүү оргилд хүрэх чиглүүлэгч зам гэж би хувьдаа боддог. Бартаа ихтэй манантай замаар явах уу? Дөт эрсдэл багатай замаар явах уу? гэдэг нь хувь хүний өөрийн сонголт юм. Залуус бидний хувьд мэргэжлээ зөв сонгоно гэдэг нь нэг насны ханиа сонгохтой адил чухал алхам ба бүхий л насны чинь баталгаа болох тийм л нандин зүйлсийн чинь нэг. Миний сонгосон тэрхүү сонголт бол  эдийн засагч юм.

Өөрсдийн мэргэжилдээ эзэн болж хэнээс ч дутахгүй чадварлаг боловсон хүчин болж байж л эх дэлхий монгол улсынхаа төлөө бодитой үр дүнтэй зүйлс хийнэ. Гудамж цэвэрлэж яваа эмээ хүртэл бусдыг ая тухтай байлгах монгол улсын наад захыг нүүр цариаг дээшлүүлэхэд өөрийн зүгээс бага ч гэсэн хувь  нэмэр оруулж байнаа нь тэр.

Эдийн засаг математик загварчлал нь 1960 аад оны сүүлч 1970 аад оны эхээр шинжлэх ухааны салбарын түвшинд хүртэл хөгжиж чадсан. Нийгэм эдийн засгийн үйл процессийг математик томъёо ашиглан илэрхийлж, түүний хөгжил өөрчлөлтийн хандлагыг комъьютер дээр олон хувилбараар дүрслэх боломж олгодог шинжлэх ухааныг эдийн засаг математик загварчлал гэнэ. Загварчлалын объект нь нийгэм эдийн засгийн үйл процесс учраас микро, макро эдийн засгийн онол дээр тулгуурлаж, дээд математик , шугаман алгебр, математик программчлал, математик статистикийг үндсэн аргаа болгодог. Академич Немчинов нь “ эдийн засаг математик загварчлал бол удирдах гэж байгаа процессийн үндсэн дээр чанаруудыг математикийн тусламжтайгаар илэрхийлсэн цэгцтэй илэрхийлэл юм.” Хэмээн тодорхойлжээ.

 

Миний эзэмшсэн мэргэжил хүмүүс, нийгэм, улс орон цаашлаад дэлхий ертөнцийг өөрчилж чадна гэж хэлэхгүй ч өөрийн мэргэжлээрээ энэ нийгэм улс орондоо бага ч гэсэн хувь нэмэр оруулж, энэхүү салбарт тодоос тод гэрэлтэх тэргүүлэгч болох хүсэлтэй нэгэн. Амьдралын гэрэл гэгээ, эд баялаг, сайн сайхан, эрх чөлөөний төлөө тэмүүлж байдаг миний мэргэжил сайхан.

9.      Хөөрхий дөө / Эсээ/

Насан эцэслэхийнхээ өмнө аавын минь хэлсэн цөөн үгийн нэг нь “Хөөрхий дөө…” гэсэн үг . Аавын бие огцом муудаад бид хэд сандарч байсан үе. Уг нь аав тэвчээртэй л дээ. Барагтай л бол ёолохгүй. Яах аргагүй л хүчтэй өвдөж байлаа.  Дүү нарын минь нэг  аавын ёолохыг сонсч тэвчилгүй   “Тэр муу согтуу аавыг минь дайраагүй бол  …Тэгээд түргэн ч  дууддаггүй, эмнэлэгт хүргэж өгдөггүй юм гэхэд  ядаж босгоод гэрт нь оруулдаг байгаа даа..Ёстой өөдгүй новш. Өөрөө л ингэж зовж байвал таарна  ” гэж харамсангуй бас хорсонгуй  хэлэхийг аав минь сонсчихож. “Хөөрхий дөө,  эрүүл ч явсан юм бил үү ? Намайг мөргөж унагаснаа мэдээгүй байх… Хүмүүсийг ингэж зүхэж харааж болдоггүй юм “ гэж амьсгаадан байж арай ядан хэлэв. Өөрийг нь дайрсан жолоочийг өмөөрч байгаа нь тэр шүү дээ. Бас өнчин үлдэж байгаа хэдэн хүүхэддээ гэрээслэлээ үлдээж байгаа нь энэ.
Аав минь эрүүл саруул биетэй, хөнгөн шингэн, юм бүхэнд уриалгахан бид түүнийг  ер, тэр атугай зуу наслана л гэж боддог байсан юм. Ная гарсан мөртлөө байсхийгээд л насаараа шахам ажилласан Сонгино дахь биокомбинат руугаа  зүтгэнэ.  Тэтгэвэрт гарахаасаа өмнө зохион бүтээж байсан хос цэнэгт вакцинаа дуусгах гэж мэрийж байсан даа. Хос цэнэгт гэдэг нь нэг вакцинаар хоёр өөр өвчнөөс сэргийлэх дархлаа үүсгэнэ гэсэн үг. Аав минь залуудаа ийм төрлийн хэд хэдэн вакцин зохион бүтээж  Монгол улсын шилдэг зохион бүтээгч цол тэмдгээр шагнагдаж  төрийн шагналд нэр дэвшиж явсан юм. Тэтгэвэрт гараад хорь гаруй жил болоход  сүүлийнх нь зохион бүтээж байсан вакцинийг хэн ч дуусгах гэж оролдсонгүй. Ер нь хос цэнэгт вакцин зохион бүтээнэ гэдэг тэр болгон хүн бариад авдаггүй ярвигтай төвөгтэй ажил л даа. Тэгээд л аав өөрөө дуусгая гэж шийдсэн хэрэг.
Гай  газар дороос гэж… Аав бидэнд ч хэлэхгүй, үйлдвэрийнхэндээ   ч хэлэхгүй тэр хол Сонгино руу автобусаар л зүтгэнэ. Сайн аав ээжийн  буянаар зургаан хүүхэд нь болох бид  зургуулаа дээд боловсрол эзэмшиж , ажил үйлс дажгүй, бүгдээрээ л хөл дүүжлэх унаатай болохоор  Сонгино руу биокомбинат руу  хүргээд өгчих боломжтой байлаа. Биднийг “Сонгино руу явахаараа хэлж бай” гэхээр  “Аав нь зүгээрээ, автобус гэж сайхан унаа байхад”  гэнэ. Тийм л энгийн хүн байсан юм. Гэтэл өвлийн нэг хүйтэн өглөө автобусанд суух гэж яваад халтирч хөлөө хугалчихдаг юм байна. Настай хүний хөл гар хугарахдаа тун чиг амархан юм.  Үргэлж л хөдөлж байдаг, хөнгөн шингэн нь хэтрээд бидний урдуур ч гүйж байдаг хүн нэг өвдөөд удаан хэвтэхээр бие нь хурдан мууддаг юм байна билээ. Ная гарсан болохоор тун ч удаан эдгэлээ.
Жаахан тэнхэрч эхэлсэн чинь Сонгино дахь зуслангийн байшин руугаа явна гэж зүтгэлээ. Шинэ вакцин зохион бүтээх турших ажил руугаа дөхөж байгаа нь тэр. Тэгээд Сонгинод байхдаа нэг бороотой шөнө   гарсан байгаа юм. “Энд нэг машин эргэлдээд байх шиг байна. Мухар гудманд тулаад яахаа л мэдэхгүй   байна даа. Үерийн далан руу уначихаж магадгүй “ гээд ээжийг хориглосоор байхад  таягаа тулаад ёолсоор гарчээ. Нээрэн л нэг төөрсөн бололтой  машин аавын бодсоноор мухар гудманд тулчихаад гарч чадахгүй будилж байж. Аав ч зааж өгч…  “Жолоогоо нааш нь цааш нь… ,одоо ухар, одоо урагшаа …” гээд л. Гэтэл яг эргэдэг сүүлчийн мөчид ухрахдаа согтуу байсан уу, туршлага дутсан уу аавыг мөргөж унагачихаад нэг зогтуссанаа  давхиад явчихаж. Аав босч чаддаггүй. Ээж орж ирэхгүй удаад байхаар нь гарч харанхуйд аавыг хэвтэж байхад нь олжээ. Дунд чөмөг нь хугарч. Өөр ямар ч битүү гэмтэл авсан юм, бүү мэд. Хэдийгээр рентген аппарат, компьютер томографт харж оношлоод хагалгаа хийж дунд чөмгийг нь залгаж хадсан ч аав минь  нэг их удаагүй дээ.
Тийм ээ, аавын минь хэлэх дуртай үгсийн нэг нь  “хөөрхий дөө…” Хөөрхий дөө гэсэн бас нэгэн түүх өгүүлье. Аав  тэгэхэд их  залуухан байж билээ . Би жаахан байсан болохоор бүдэг бадаг санадаг юм. Тэгэхэд манайх Ховдод байлаа. Аав ээж хоёр гаднаас маргалдсаар орж ирсэн юм. Аав их ууртай  “Чамаас болж би нүүр хийх газаргүй боллоо” гээд л….Ээж хариуд нь харин сэтгэл  хангалуун инээгээд “Би байгаагүй бол чи ч мотоциклийн дотуур хаймаргүй ээ, тэгээд түмэн нөхөөстэй дугуйгаа өдөр өнжөөд л нөхөөд сууж байх байсан юм. Надад баярлалаа гэхийн оронд уурлаад  л …” гэлээ. Аав юу ч хэлж чадсангүй дуугай болчихов. Тэгсэн аав ээж хоёрыг хамт явж байхад аавын найз тааралдаад ааваас “Чамд мотоциклийн  дотуур хаймар байхгүй биз?” гэж асуусан юм байна л даа. Аав “Ява” гээд чех мотоциклтэй. Түүгээрээ анд явна. Бас зун болгон бартаат замын уралдаанд мотоциклийнхээ яндангийн сүүл хэсгийг сугалчихаад байдгаар нь орилуулаад уралдана. Найман жилийн сургуулийн захирал Дорж, аймгийн театрын хөгжмийн удирдаач Яасаа нараас бусдыг нь аав барагтай л бол урдаа оруулахгүй. Аавын мотоциклийн дотуур хаймар  түмэн нөхөөстэй. Байсхийгээд л нөхнө. Хөдөө байту-гай хотод дотуур хаймар нүдний гэм, ховор бараа. Аав хот руу дахин дахин захиж байж ганц дотуур хаймартай болжээ. Гэвч түүнийгээ хайрлаад хуучин дугуйгаа нөхсөөр явж байтал найз нь таараад асуу-сан нь тэр байж…Аавыг найздаа хариу хэлэх гэхэд занг нь мэдэх ээж хажуугаас нь нударч орхиж л дээ. Аав “Бай… бай…байхгүй ээ” гэж ээрэхэд найз нь “Аан чамд  байгаа л юм байна л даа” гээд хөхрөөд явчихаж. Тэр дороо л аймаг даяар аавын ээрсэн тухай хошин яриа таржээ. Аав тэгэхэд  гэртээ ирээд ээжид уурлаж “Хөөрхий дөө,  бас л надтай адил түмэн нөхөөстэй дугуйтай зовж байхад нь өгчих байсан юм” гэж байж билээ.
Өөр бас нэгэн бяцхан түүх. Манайх Дундговиос Улаанбаатарын Сонгино тосгонд  ирээд хэдэн жил болж  байтал  64 айлын шинэ орон сууц ашиглалтанд орлоо. Дундговь гэснээс манайх Сэлэнгэ, Ховд, Дундговь гээд олон газар нүүдэллэсэн ёстой л нүүдэлчин овгийн удамтайгаа баталсан айл даа. Хаана л хүн хэрэгтэй, хаашаа л яв гэнэ манайх тийшээ нүүнэ. Одоогийн хүмүүс  бол олон сургууль дамжаад хүүхдийн хичээл сурлага хэцүүднэ гээд тэгж олон нүүхгүй дээ. Нам засаг маань яв гэж байна. Эх орныхоо хэрэгцээт газар явалгүй яахав гээд зургаагийн зургаан хүүхдээ аваад л нүүгээд л байна шүү дээ манайх гэж айл. Би л гэхэд Ховдын найман жилийн дунд сургуульд нэгдүгээр ангид ороод Улаанбаатарын Сонгины 10 дугаар сургууль, Дундговийн 10 жилийн сургууль гээд олон сургууль дамжиж  Улаанбаатарын 10 жилийн 18 дугаар сургууль төгссөн дөө. Манай ангийн хүүхэд гээд газар газрын олон хүнтэй уулзахаар эхнэр маань хүртэл гайхчихдаг юм. Аав маань тэр байтугай намайг Орост дээд сургууль төгсч ирээд Сэлэнгэ аймагт ажиллахаар хуваарилагд-лаа гээд яаман дээрээс уруу царайтай ирэхэд “Миний хүү эх орныхоо хэрэгцээт газар явалгүй яахав. Тэгээд ч аав чинь залуудаа ажил хөдөлмөрийн гараагаа Сэлэнгийн Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникумаас эхэлж байсан юм. Сайхан газар шүү” гээд урам хайрлаж байсан сан.Одоо нөгөө яриандаа буцаж оръё. Аав Сонгино тосгонд ашиглалтанд орсон 64 айлын шинэ байрны хуваарь сонсохоор үйлдвэр рүүгээ явлаа. Сонгино тосгон ганцхан үйлдвэртэй. Малын эмийн үйлдвэр. Аав тэр үйлдвэрийн 4 цехийн даргын нэг нь. Бид ч шинэ байранд орно. Харин хэдэн давхарт хаашаа харсан цонхтой байр авах бол гэж тэсч ядан хүлээж байлаа.  Аав удаж удаж ирлээ. Царайнаас нь ямархуу байрлалтай байр авсныг таах гээд чадсангүй. Баярласан хөөрсөн, гутарсан гунисан  ямар ч шинж тэмдэг алга аа. “Аав аа, хэдэн өрөө, хаашаа харсан цонхтой  байр авав?” гэж бид тэсгэлгүй асуулаа.” Байр аваагүй ээ” гэж хариулахад нь бид цочлоо. Тоглож байгаа байлгүй дээ. Гэтэл аав  төв төвшин байдлаар “Манай цехэд ганцхан байр хуваарилсан юмаа. Тэгээд хөөрхий дөө, олон хүүхэдтэй ядарсан нэг ажилчиндаа тэр байрыг өгчихлөө” гэж байна. “Хэдэн хүүхэдтэй юм?” гэж бид зэрэг шахам асуулаа.”Дөрөв” гэхэд нь  бид ахиад л цочлоо. “Юу гэнээ…?”,  “Манайх тэгээд тэднийхээс цөөхөн хүүхэдтэй юм уу?” “Зургаа дөрөв хоёрын аль нь илүү вэ?” “Аав тоо мэддэггүй юм уу?” Дүү нар шаагилдлаа.  “Хөөрхий дөө, хөөрхий минь гэнэ шүү, бид тэгээд хөөрхийнүүд биш үү?…” гээд зарим нь уйлалдав.Гэлээ гээд  яахав. Нэгэнтээ түлхүүрээ өгчихсөн юм чинь.
Аав минь ийм л хүн байсан юм. Бас нэгэн бяцхан түүх.Аав ээж хоёр “Запорожец” гээд жижигхээн улаан машинтай байлаа. Нэг өдөр аав машинаа зарчихаад ирлээ. Яаж байгаа юм бэ гэсэн чинь “Миний нэг танил бүтэн жил гуйсан юм, хөөрхий дөө” гэлээ. Бид уурлалаа. “Та хоёр өдий насанд унаагүй яах юм бэ?” Аав арга сийлж байнаа. “Аав нь нас өндөр боллоо. Нүдний хараа ч муудлаа.Одоо тэгээд осол гаргавал яах вэ? Хүн дайрчихвал яана? Автобус гэж сайхан унаа байна. Бас үнэгүй…” гэлээ.  Хэлдэг л  үг.  Уурлаж зэмлэж болдоггүй ээ. “Та тэгээд хэдээр зарчихсан бэ?” гэж асуугаад хариуг нь сонсоод бид бас л уурлалаа. “Та дөрвөн дугуйтай машинаа хоёр дугуйтай мотоциклийн үнээр өгчихсөн байна шүү дээ”гэцгээлээ. Аав мөчөөгөө өгдөггүй ээ. “ Хуучин юм чинь…” гэж байна. “Гучхан  мянган километр  явсан машиныг хуучин гэдэг юмуу?” гээд нэг дүү минь уурлалаа. “Хөөрхий минь, түүнд  байгаа мөнгө нь л тэр шүү дээ”  гэж аав учирлалаа.
Тийм ээ, аавын минь хэлэх дуртай үгсийн  нэг нь  “… хөөрхий дөө…”  Энэ үг хэлэх дуртай бусад үгсээс нь илүүтэй аавын минь сэтгэлийг бүрэн дүүрэн илэрхийлэх шиг санагддаг билээ. Хүүхдүүдийг, таних танихгүй хүмүүсийг эвийлсэн энхрийлсэн, өрөвдөж тусалсан, халамжилж хайрласан сүүн цагаан  сэтгэл нь энэ үгэнд нэвт шингэсэн байсныг тэртээ өнгөрсөн хойно  тэнгэрийн оронд заларсны дараа  л бид гүйцэд  ойлгосон доо. Аавынхаа тэр сайхан сүүн цагаан сэтгэлийг нь хиртээлгүй  залгамжлан авч явж хүмүүсийг хайрлаж энхрийлж, халамжилж туслаж явах нь үр хүүхэд, ач гуч бидний ариун үүрэг төдийгүй аавдаа хариулж амжаагүй  хэмжээлшгүй ачаас нь өчүүхэн төдий ч хариулах алтан боломж юм даа.

Лувсангийн Хүрэлбаатар\ МУ-ын төрийн шагналт, академич\
                                                                          2014 оны 6-р сарын 16

10.  ГАЛДАН БОШИГТ ХААНЫ ЕРӨӨЛ Эсээ


Галдан бошигт  хааны мэндэлсэний 370 жилийн ойд

Энэ хаан ерөөл өргөдөг байсан юм. Энэ хаан ерөөлөөр тодорсон хувилгаан юм. Ойрад Монголын буддын шашны гэгээнтэн Энса хутагт нэгэнтээ Зүүнгарын хаант улсын хаан хотогчин Эрдэнэбаатар хунтайжийн өргөөнд морилжээ. Энса хутагтыг буцахад Эрдэнэбаатар хунтайжийн тавдугаар хатан Юм Ага,
-Гэгээнтэн та надад үр хайрлаач гэжээ.

Энса хутагт мишээж,
-Хатан танд бурхан үр заяана гэж хэлсэн гэдэг. Энса хутагт ийнхүү найр тавин ерөөсний дараа жил 1644 оны хөх хулгана жил Галдан мэндэлжээ. Галданг зургаан настайд Зая бандид Намхайжамц, Эрдэнэбаатар хунтайжид бараалхаж,
-Ойрад Монголоос таны хөвүүн Галданг  Түвдэд залж аваачмаар байна. Далай лам, Ванчин богд тэргүүтэн энэ саналыг надаар дамжуулж илгээв. Та таалан болгоовол Галдан хөвүүн Бурхан багшийн эрдэм гэгээрэлд нэвтэрч бурхны шашныг түгээн дэлгэрүүлэх сайн үйлийг эхлүүлэх юм гэж наминчлан залбирчээ.
Түвдийн Дашлхүмбэ хийдэд Галданг очих үед Чингис хааны алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн хөвүүн, Монголын анхны Богд Өндөр гэгээн Занабазар, Галдан хөвүүний магнайд адис хүртээж,
-Миний хатан эх Ханджамц хатан, Галдан хөвүүний хатан эх Юм Ага хатан хоёул Торгуудын  Шүхэр дайчин хэмээх удамт хүний эгч дүү хүүхнээс төрсөн юм. Галдан бол миний цусан  төрөл билээ гэж айлджээ. Өндөр гэгээн  Занабазар  өөрийн анхны  уран баримал Очирдарь бурхныг хоёр хувь бүтээж нэгийг нь Манжийн Энх-Амгалан хаанд, нөгөөг нь Галданд бэлэглэсэн түүхтэй.

Монголын хоёр их хувилгаан хувь заяагаар Дашлхүмбэ хийдэд учирч ойр дотно болов. Насан эцэс хүртлээ Өндөр гэгээн  Занабазар, Галдангийн тухай муу үг дуугараагүй гэдэг. Галдан бошигт хаан Өндөр гэгээний уран барималч гоц  авьяасыг гайхан биширч Төвхөн хийдэд түүний урланд нууцаар очсон баримт бий.

 

Галдан зургаан наснаас 21 жил Буддын таван ухаанд нэвтэрхий боловсорч  Богд Зонховын суудалд заларсан анхны монгол лам билээ. Ширээт лам бөгөөс Далай лам, Ванчин богд тэргүүтэн мяндагтны адил зэрэг дэв өндөр, бурхны  элч билээ. Нэгэн хавар гэнэт  Юм Ага хатан эх нь Түвд нутагт бараа бологсдын хамт  ирэхэд Галдан лам түүнийг угтаж авав.

 

Энэ үе 1671 он болой. Далай ламын өргөөнд шашны мяндагтнуудын зөвших ёслол болов. Зүүнгарын хаант улсын хаан Сэнгэ алагджээ. Хаан Сэнгийг эцэг нэгт Цэцэн, Зодов хоёр хорлож алаад өөрсдөө  хаан сэнтийд горилсон юмсанж. Эрдэнэбаатар хунтайжийн анхны Киргиз угсаат хатны хөвгүүд хаан төрдөө тэрсэлжээ. Сэнгэ бол Галдангийн зулай гишгэж төрсөн ах юм.

 

Галдан лам түүхэн сонголтын цаг үетэй тулжээ. Бурхны шашны гэгээнтнүүд Галданг  хүлээнэ. Эрс шийдмэг зантай Галдан лам,
-Би бурхнаас төрөөгүй ээ. Би эхээс төрсөн. Харин бурхан бол миний оюун санааг бүтээсэн юм. Галдан миний махан бодийг эцэг, эх бүтээсэн юм. Би ээжийгээ дагана. Би Зүүнгарын хаант улсын хаан болно. Би бурхандаа  үнэнч үлдэе гэв.
Тавдугаар далай лам Лувсанжамц, Түвдийн ерөнхий сайд дисрид Сансрайдорж, Ванчин богд, цөм толгой дохилцон зөвшөөрч, Галдан шар шувтлах хүндэтгэлийн ёслол үйлдэв. Богд Зонховагийн суудал эзгүйрэв. Энэ өндөр хэргэмт суудалд дахиад монгол хүмүүн залраагүй билээ.

Галдан, хаан сэнтийд залрав. Ингэж Галдангийн суудал, эрх ашиг, дотоод ертөнц, санаа сэтгэл солигдов. Зүүнгарын хаан Галданд Далай лам бошигт хэмээх шашны эрхэм дээд цол олгов. Галдан бошигт анхныхаа зарлигаар Цэцэн,  Зодов  хоёрыг цаазлав. Ах Сэнгийн  хатан Анударийг хатнаа болгов. Тэрбээр винайн ёсноос салж эр хүний ёсонд оров.

 

Галдан бошигтыг Зүүнгарын хаант улсын  хаан болонгуут Манжийн хаан Энх-Амгалан түүнд хаан цол хүртээн өргөмжлөв. Энэ явдал Түшээт хан Чахундоржийн дургүйг хүргэж, Энх-Амгалан хаанд тал олох, Галдан хааныг мохоох хувийн өс өвөрлөсөн байна. Элч зарж явуулсан Галдан хааны ах Доржзавыг 300 цэргийн хамт Түшээт хан хядав. Мөн Засагт хан Шарыг цэрэглэн довтолж Түшээт хан алав.

Түшээт хан Чахундорж хунтайж илт өдөөн хатгаж байлаа. Харин Засагт ханы ноёд Галдан бошигт хаанаас цэрэг, зэр зэвсгийн тусламж гуйсан тул Зүүнгарын цэргүүд дайлаар мордож, Түшээт ханыг номхотгов. Монголчууд өвөр хоорондоо хөлөө жийлцэж, эв эе эвдрэх нь Галдан хааны санаанд үл нийцнэ. Галдан бошигт хаан Манжийн хаан Энх-Амгаланд найрсаг захидал бичиг явуулж, хүчирхэг Манж улсын зүгээс тусламж хүсдэг байв. Манжууд халх, Ойрадыг бага багаар хагалж ашиг хонжоо горилно.

 

Галдан бошигт хаан Дундат азид эрхшээлээ өргөжүүлж, Хасгийн Янгир султаан, Туркстаны султаан мэттэй дайтаж газар нутгаа тэлсээр байв. Галдан бошигт хааны өнө холын бодлого бол Чингис хааны Их Монгол улсыг байгуулах эрмэлзэл байв. Монголын их хаан Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай нарын дархалсан урт замаас хойш дөрвөн зууны  нар, салхи өнгөрсөн хойно Галдан бошигт хаан Их Монгол улсын хаанд өргөмжлөгдсөн хүн билээ.
Галдан хааны мэдээч нар Өвөр Монгол, Орос, Дундат Ази, Түвд, Хятадад ламын дүрээр сууж цагийн байдлыг түүнд хүргэнэ. Далай лам, Ванчин богд, Жирүн хутагт, Зая гэгээн Намхайжамц тэргүүтэн Галдан хааныг дэмжиж, улс  төрөө мандуулахад тусалсаар ирсэн үнэн түүх байна.

Оросын Тобольск муж, Москва хотод Галдан элч зардаг байв.

 

Зүүнгарын хаант улс дотооддоо цэргийн зэр зэвсэг, гунан буу, дарь хүхэр, төмрийн хүдэр бэлтгэнэ. Мал аж ахуйгаа хот айлын зохион байгуулалтад оруулж өсгөв. Увсад манан чулууны үйлдвэр,Ховд голын хөндийд Сартагтайнгуу хэмээх шуудуу татаж өргөн их тариа тарив. Галдан бошигт хаанд цэргийн хүнс чухал байв.

 

Галдан бошигт хаан бол Хубилай хааны бодлогыг үргэлжлүүлэн шашин, төрийг хослон барьж соёл боловсролд ухаан зардаг байв. Тэрбээр Зая бандид Намхайжамц  гэгээнтнээр тод бичиг зохиолгов. Галдан хааны төр, цэрэг, соёлын бодлогын түшиг нь  Ану хатан байсан юм. Ану хатны жинхэнэ нэр Анударь. Ану хатны эцэг Очирт сэцэн хан бол Ойрадын чуулган даргаар олон жил ажиллаж “ИХ ЖУРАМ” хуулийг санаачилсан номч мэргэн хүн.
Галдан хаан тод бичгээр 13 мөрт сонат бичдэг байсан нь номын гэгээн хуудсанд үлджээ.

… Миний нутгийн газраас бурхан гуйсан ч бүү өг!
Сэтгэлд багтсан бөгөөс их, багын ялгал үгүй …
Энэ суут мөр монголчуудын зүрхэнд хадгалагдсаар байна. Галдан бошигт хаан газар шороондоо амь шигээ хайртай байлаа. Манжийн Энх-Амгалан хааны барьцаанд байсан ганц хөвүүн Сэвдэнбалжираа Хөх нуурын уудам тал нутгаар сольж авахыг манжууд түүнд сануулахад,
-Өнө мөнхөд орших газар нутгаа үхээд өнгөрөх ганцхан амиар солихгүй. Миний нутгийн газраас бурхан гуйсан ч өгөхгүй гэж хэлсэн байдаг.
Манжид 1616 онд Өвөр монголын Цахар тэргүүт 49 хошуу, 1686 онд Халх монгол дагаар орж, харин Ойрад монголчууд 68 жилийн дараа урвагчдын балгаар толгойгоо хэрчүүлж хүчинд автсан зам мөртэй. Галдан хаан арга билгийн ухаантай ч хуйвалдаан, урвалт, урагшгүй явдал, үл итгэлцэлээс болж босоогоороо нөгчсөн жанжин баатар билээ.

 

Зуун модны тулалдаанд Ану хатан эрсдэхэд Галдангийн тал бие үгүй болсон. Галдан хааны 30 мянган цэрэг манжийн хувь илүү цэргийн өөдөөс баатарлагаар сөрж, өвс дэрлэн нас барсаар сэлбэх цэрэггүйн харгайгаар цөөрсөөр ялагдалд хүрэв. Хувилгаан Галдан хаан,

Амьдралд ялагдана гэж үгүй …
Амьдралд ялна гэж үгүй … хэмээн өгүүлжээ.
Монголчуудын эв нэгдэлд бутрааж манжууд цус дусаасан. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсныг Чингис хаан нотолсон. Манжийн дарангуйлал  Монголын газар нутгийг хэсэгчлэн хуваагаад зогсоогүй оюуны  санд булингар юүлсэн юм.
Бидний монголчууд өнөөдөр баруун, зүүн монгол гэж талцах нь манжийн хорлол юм. Түүхийн энэ цагаан толбыг арилгаж Галдан бошигт хаан, Өндөр гэгээн Занабазар хоёроо тархи, зүрхэндээ залая.

 

Занабазар гэгээнтний  цагаан, ногоон дарь эх тэргүүт 21 дарь эх ЮНЕСКО-гийн соёлын өв болж бишрэл хүндэтгэлийн манлайд очлоо. Өндөр гэгээн Занабазар уран авьяастны хувьд Леонардо Да Винчитэй эн зэрэгцэж байна. Монголын анхдугаар Богд тэнгэрийн авьяастан байжээ.
Чингис хааны алтан ургийн Занабазар наран, саран мэт мөнхийн авьяас билигтэй гэдгийг тэмдэглэе. Чингис хааны дээд удмын Дуба сохор гэгч гурван мэлмийт, холч ухаантны тасархай Хархул ноёны ач, Эрдэнэбаатар хунтайжийн  хөвүүн Зүүнгарын хаант улсын  хаан Галдан бошигт билээ.
Нуруу, нугасны талаасаа Галдан хаан Өндөр гэгээн Занабазартай угсаа нэг. Цусан талаасаа нэгэн урсгалын цэнгэг горхи мэт эгч, дүүсийн бүрэлваатай.
Галдан бошигт хааны ерөөлийн зүрхэн тарнийг монгол хүн найрал дуу мэт эгшиглүүлж байна.

… Миний нутгийн газраас бурхан гуйсан ч бүү өг!
Сэтгэлд багтсан бөгөөс их, багын ялгал үгүй!
Манай эриний он тооллын өмнөх 239 онд ертөнцийн анхны төрт улсыг байгуулсан Хүннү гүрний Модун Шаньюу хаан “Газар бол улсын үндэс” хэмээн тунхагласныг Галдан бошигт хааны сонгодог сургаалтай эндүүрэх тохиол буй боловч агуулга, хэлбэрийн хувьд агаар нэгэн буй.

 

Галдан бошигт хааны 370 жилийн ой бол монголчуудын 370 жил амьсгалсан  агаар, 370 жил өргөсөн сүү, 370 жилийн түүх юм. Дэлхийн түүхэнд Галдан хаан шиг том лам байдаггүй юм. Галдан бол ширээт лам мөн. Галдан бол Ойрад Монголын их хаан мөн. Галдан бол хүний дээд эгэл жирийн хүн юм. Тэрбээр хүн шиг амьдарч хорвоод мөнхөрсөн билээ.
Хааны ерөөл орштугай!

 

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч
Дамдины Жамъян

 

  1. 11.  Том ах (Эсээ)

Манайхан бүгдээрээ л том ах том ах гэлцэх.Нээрээ л нэрэндээ таарсан том ах сан.Том биетэй болохоор нь тэгж нэрлэсэн байж мэднэ.Арван хүүхэдтэй айлын ууган нь болохоор тэгсэн ч юм уу.Юутай ч л бие хаа,эрэмбэ зиндаа,ажил үйлс аль ч талаас нь харсан том явсан эр.Цэрэг шинелиэ цэмцийтэл өмссөн цэх шулуухан төрх нь түүнийг уулын ургаа нарийн хар мод лугаа харагдуулна.Зангаар ч ширүүн,зангарагаар ч бас том.Мань мэтийн нусан чавхнууд бол Жаажийг Том ахад чинь хэлнэ шүү гэж далайлгахад л жижиг авна.Жааж гэдэг нь миний ч мань эрийн ч эмэг хөгшин.Хэн хэн маань гар дээр нь өссөн ч мань хөгшин том ахад төрсөн гурваасаа ч илүү амь тавина.Юм л бол Лхамжав минь тэгээд Лхамжав минь ингээд гэж сайрхаж суух.Улсдаа ганцхан цэргийн госпиталын гэмтлийн тасгийн эрхлэгч,амьтан хүн хөл алдаж гүйсэн алтан гартай эмч,цэргийн хурандаа хүүгээрээ гайхуулахгүй юм бол юугаараа ч гайхуулах билээ дээ мань хөгшин. Хир халдаанаа гэвэл ёстой холоо хэвтэнэ.Ах сархад таалаад байна гэж дүү нар нь хушуу өргөхөд -Аргагүй дээ хар багаасаа амласан ундаа нь юм чинь гэж өмөөрч суусан Жаажид хүүгээс нь илүү бурхан гэвэл бор авдран дээрх Ногоон дарь эх л байсан байх.Өвдөж зовсон,бэртэж гэмтсэн хүмүүс айраг идээний дээжээ бариад том руу гүйнэ.Мань эрийг Монголд Илизаровын аппратыг гээчийг нэвтрүүлсэн анхдагчдын нэг гэдэг юм.Миний л мэдэхийн Морины хэмээн алдаршсан МУГЖ Г.Батбаяр дуучин хөл дээр минь босгосон ачтан гэж түүний тухай зурагтаар ярихыг сонссон.Өөр өч төчнөөн хүнийг хөл дээр нь босгож өвчнөөс нь салгасан байж таарна.Гавъяатын тодорхойлолтыг нь харахад л лав тоймгүй их тоо харагдаж байсан.Харамсалтай нь цолоо ч авч чадалгүй яваад өгсөн.Ач тус болсон хүмүүсийнх нь сэтгэлд гавъяа зүтгэл нь зул шиг гэрэлтээд үлдсэн дээ.Лхамжав эмчийн ач буянаар гээд л дурсч суудаг биз дээ одоо ч.Том ахын цэргийн хүн болсон түүх бас сонин.Анагаахын оюутан байхдаа цэрэгт татагджээ.Өөрөө дурлаад явсан ч юм уу,татсан ч юм уу бүү мэд.Хээрийн карантинд байхад нь нэг цэрэгт мухар олгой ургаад эмч эзгүй,эмнэлэг хол байсан юм даг уу аргагүйдэж хэцүүдсэн юм байх.Мань хүн хээрийн нөхцөлд хагалгаа хийгээд олгойг нь аваад хаячихаж.Шинэ цэрэг маань газар дээрээ дэслэгч цол шагнуулаад түүнээс хойш армиас холдоогүй.Эх орондоо эмчийн хувиар,эр цэргийн ёсоор өргөсөн хос тангарагтай,хол зангарагтай эр явлаа.Өөрийг нь ороосон өвчний ч өмнө том байж сэтгэл санаагаар чанд хатуу явсаар насаараа сахисан эмнэлэгийнхээ орон дээр насан хутагийг олсон доо муу том ах минь.Томыг явахад томоо зай онгойгоод үлдсэн.Том хүний орон зай том байдаг юм билээ.Муу ахыгаа байхад эмнэлэг домнологийн зовлон мэддэггүй байжээ гэж ээж минь санаа алдаж суусансан сүүлд.Эр бие халирч одов ч үр удам үлдэхийн учир гэж бий.Том ахын маань үр хүүхдүүд сайн яваа.Том хүний үрс жижигхэн амьдрахын учиргүйг аавынх нь зам мөр ч сануулдаг биз.Тодхон атлаа богинохон амьдарсан Том ахын тухай товчхон дурсахад энэ буюу.
ЗӨВ ОРЧИН~~
Орчин ямар байна, та тийм л байна.Хүмүүн бид бүхнийг байнга орчин тойрон оршиж байдаг бөгөөд хуучинаар оршиж байсан орчинд та орж болох бөгөөд бас шинээр орчинг бүрдүүлж чадах хүчин танд бас байдаг.Ямар орчинд та аж амьдралаа бэхжүүлж тордоно таны аж амьдрал яг л тийм байх болохоор өөрийнхөө хийж буй бүх үйлс болон бодон төлөвлөж байгаа зорилго бүхнээ өөрийн сэтгэл зүрхэндээ тунгаан бясалгаж чадваас таны орчин маш зөв байдлаар оршин тогтнохын үндэс тавигдаaд зогсохгүй бусдад үлгэр дууриал болж таны орчин зөв байдлаар оршин тогтнох болно. Маргааш юу хийх гэж байгаа болгоноо дотороо зөв үү? буруу юу? гэдгийг бодож сурваас таны үйлс хэрэгт алдаа дутагдал бага байхаас гадна зөв орчинг бүрдүүлэх эх үндэс тэндээс л ундарахыг ойлгож сурах хэрэгтэй.Амьдралд аливаа ажил үйлс зөндөө,учирч нөхөрлөх найзууд олон таарах тул өөрөөсөө илүүтэйдээ нь нөхөрлөхийг дээдэд үзсэнээр таны орчин бат бэх оршихоос гадна таны ухаан бодол болон сэтгэл санаа уужим болж цэцэглэх нь гарцаагүй.Түм буман ертөнцөд янз бүрийн нөхцөл байдалтай төрөл бүрийн орчин ахуй оршиж байдаг.Таны эргэн тойронд гэр бүлийн орчин,найз нөхөдийн орчин,ажил хөдөлмөрийн орчин гээд л бүх л анги давхрагад орчин оршиж байдаг боловч хүн тус бүрд харилцан адилгүйгээр үйлчилэхдээ зөвхөн таны зан харилцаа,ёс зүй, ухамсар оюунтай зохицолдох буюу үл зохицолдон оршдог.
Тиймээс өөрийн амьдралынхаа өдөр бүрийг тордон арчлан цэцэглүүлэж үр шимийг нь хүртэн аж төрөхийн тулд зөв орчинг эрэн хайх буюу зөв орчинг буй болговол таны цорын ганц дээдийн дээд хүсэл болох аз жаргалд хүргэж өгөх гүүр тань болно.
Орчин болгон адилгүйгээр танаас зан харилцаа,ёс зүй болон оюуны ухамсарыг шаардах бөгөөд зөв орчинд орох эсхүл таны шинээр бүтээх гэж буй орчины бүх л нөхцөл бололцоо ганцхан танаас шалтгаална гэдгийг мартаж болохгүй.Орчин гэдэг энэ нэр үгний цаана бүх л бүтэн өгүүлэхүүн өгүүлэгдэхүүн байгаа болохоор тэр бүхнийг энд бичих нь уншигч таныг залхаана гэдэг нь лавтай учир зөвхөн энд өөрөө өөрөөрөө зөв орчинг бий болгох тухай бичиглэх гэсэн юм.Сайн хүнийг олж танихад бэрх байдаг болохоор өөрийн зөв орчинг бүрдүүлэхийн тулд таны хийх эхний алхам бол харилцаж буй хүнээ сайтар шинжихийн ялдамд бусад хүмүүстэй хэрхэн нөхөрлөдөгийг ажиглавал зохино.Тэрхүү хүмүүн өөр бусадтай муухан харилцаж байна уу?эсхүл сайн харилцаж байна уу? гэдгийг зан харилцааны угаас язгуур сэтгэлийг нь шинжэх хэрэгтэй.Язгуур сэтгэлийг нь үл ойшоон зөвхөн өнгөцхөн дүгнэлтийг гаргавал алдаа болох нь дамжиггүй.Муу хүмүүс аливаа нөхцөл байдалд жинхэнэ нүүрээ халхлаж сурсан байдаг болохоор та андуурч болзошгүйг анхаар!Иймээс өөрөөсөө дээд хүмүүнтэй нөхөрлөвөл илүү ихийг мэдээд зогсохгүй таны оюун ухаан тэр хэмжээгээр тэлэх учир зөв орчинд орох буюу зөв орчинг буй болгоход амар буйзаа.
”Ном бол ертөнцийг харах цонх мөн” М.Горькийн сүүрс алдан хэлсэн энэ үгний цаана жинхэнэ өөрийн зөв орчинг бүрэлдүүлэх уг үндэс оршиж байна.Зөв орчин ахуйг бүрэлдүүлэхийн тулд та өөрөө зөв чигтэй байх ёстой.Энэ бол таны хийх хоёрдахь алхам юм.Ном болгоны дотор эх зохиогчын нүсэр их хөдөлмөр болон авъяас мэдлэг оюун нь шингэсэн байдаг болохоор та өөртөө хэрэгтэй бүхнээ номноос ядах юмгүй олж болно.”Би өөрөө ертөнцийн тайлал”гэж Ц.Бямбажаргал анд маань бас л сүүрс алдсан шиг та өөрөө бүх юмны эхлэл гэдгийг өөртөө сануулж байвал зөв орчин ахуйг бүрэлдүүлж чадах болно.

 

 

12.  Эх орон-миний төсөөллөөр(эсээ)

 

Уулсаар хүрээлсэн толгодын дунд манай гэр бүл амьдардаг байлаа.Зуны аагим халуун үргэлжилсэн тэр нэгэн өдөр дүү маань надаас “Эх орон гэж юу вэ? гэж асуулаа. Яагаад ч юм тэр чинь энэ гээд хэлж болохгүй.Түүнийг л “Эх орон”гээд хариулж чадсангүй.Уг нь хоёрхон үгнээс бүтсэн атлаа дэндүү олон зүйлийг нэг дор агуулж байгаа юм шиг надад санагдлаа. Харин би одоо энэ асуултын хариултанд хэн нэгэнд биш эх орон минь таньдаа өөрийнхөө зүрх сэтгэлийн гүнээсээ хариулах гэж байна. Эх орон бидний зүрх сэтгэлээс эхэлнэ.Би ээжийнхээ хайрнаас нь ундарсан хайр билээ.Эхийн хайр гэдэг хамгийн энэрэнгүй юутай ч зүйрлэшгүй нандин эрдэнэ юмаа.Эх орон намайг анх төрөхөд минь өлгийдөж авсан өрлөг эхээ гэж боддог. Яагаад вэ гэвэл бид өрлөг ээжийнхээ дэлгэсэн тэрлэг дотор нь бас агуу хайран дотор нь  хүн болж бий болсон.Тийм учраас эх орон бол миний өрлөг эх .Өрлөг эхийн маань гоо үзэсгэлэн тун сайхан.Тэр нүүр царай нь мэнэнгийн тал шиг уудам.Нүд нь арван тавны үдэш гардаг ододтой адил. Зүрхний цохилт нь яг л Алтайн хүрхрээтэй төстэй.Амнаас нь гарч байгаа үг нь уртын дуу мэт аялгуулаг бөлгөө.Намайг хайрласан хайр шиг тань байгаль ээжээ хайрлан хамгаалах болно. “Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг”гэдэг  ардын зүйр цэцэн үгийг тахин шүтэж бусдаас харамлана.Эх орон минь та унаад босох зоригийг  минь өгдөг билээ. Үргэлжийн мөнхөд гэрэлтэх гэрэл гэгээ та минь юм шүү.Цэрэг эрсийн халуун амь зөвхөн таны төлөө л цохилдог.Эх орон таньдаа би сэтгэлийнхээ угаас өчлөө илэрхийлэн таныгаа хатан уулаа гэж бодном.

Тэртээд харагдах хатан уулыг минь

Тэнгэр минь бүрхэнэ

Гэвч би ганцаардахгүй

Гэхдээ би баярлахгүй

Тэр үед би жаргалтай байсан

Тэгэхдээ би гуниглахгүй

Үүрийн цолмон шиг би гэрэлтэхгүй

Үүр шөнөөр би сэлгүүцэхгүй

Хааяа би тэр үеээ бодохдоо

Хан хэнтийн уулсыг ширтэнэ

Хорвоо хэдий уужим ч гэсэн

Хатан уулыг минь багтааж чадахгүй юм даа

Хүн хэдий ухаантай ч

Хайраас болж сохрох юм даа

Уул минь надаас хол байгаа ч гэсэн

Сэтгэл зүрхээрээ би

Санагалзах юм даа

 

Цаг хугацааны агшинд хүмүүний оюун санаанд өөрчлөлт оржээ.Техник технологийн дэвшилд бүр мөсөн автах болжээ.Хэрвээ хүмүүний хөгжил дээд шатандаа хүрвэл бид өөрөө өөрсдийгөө алга болгох буй.

 

  1. 13.  Б.Эрдэнэсолонго: Өмд /эсээ/

-Ёстой сайхан таарч дээ. Гол нь үнэтэй авсан юм. Үнэ дагаж чанар гэж. Өнгө нь их зүгээр юм. За өмсчих.
-Би өмсмөөргүй байна аа.
-Өмс л дөө чи. Бараг гурван жил нэг л өнгийн хар өмдтэй явлаа шүү дээ. Ажлын газрынхан чинь юу гэж бодох вэ. Чамайг гурван жил нэг өмдөө тайлсангүй гэж ярина даа. Аягүй бол авгайг нь муу хэлнэ.

 

-Би өмсөх… гээд дараачийн үгээ залгуулан хэлж дуусаагүй байхад эхнэр яг л цэцэрлэгийн хүүхэд хувцаслаж байгаа аятай өнөөх өмдийг хоёр хөлд углаж огцом дээшлүүлээд цахилгааныг нь таталгүй тэлээлчихэв. Хүүхнүүд хүссэн зүйлээ ямар шаламгай, гэрлийн хурдаар амжуулдаг гээч. Өмнөх долоо хоногт нь согтуу гэртээ ирээд өмдөө тайлж орондоо орохоор тэлээтэйгээ ноцолдсоор үүр цайлгаж, ядарсандаа хана налан суугаад тэнхээ хүрэлгүй тэр чигээрээ налмайн унахад эхнэр маргааш нь юу гэж хэлсэн гээч…

-Би чиний энэ аймаар тэлээний учрыг олдоггүй. Тэгээд тэр чигээр нь чамайг хаясан гэж байгаа юм.
Өмдний суран бүс ташаан толгойг биш хоолой боомилж байгаа аятай царай минь минчийж улайсан байв. Би нэг л өнгийн бас ижил загварын өмдийг нэг дэлгүүрээс хэд хэдийг авчихдаг юм. Хамгийн гол нь тэр өмднүүд надад сайхан таардаг байв. Эхнэртэй болсноос хойшхи хамгийн эрх чөлөөгүй, бас хамгийн эрх чөлөөтэй тэр хэсэг бол бүсэлхий, түүнээс доош явсаар гутлын өсгий хүртэлх орон зай байлаа. Харамсалтай нь тэр хэсэг энэ өглөө эхнэрт эзлэгдчихэв.

-Би энэ өмдийг өмсмөөргүй байна аа.

-Юу гэсэн үг вэ. Өмс. Надад маш их таалагдаж байна. /Түүнд шүү, надад биш/. Тэгээд ч бусад өмднүүд чинь бүгд бохир болсон байна гэнгүүтээ тэднийг юу юугүй хамж аваад бүгдийг нь угаалгын машин руу хийчихлээ.
-Би…
-Чи ер нь сонголт хийхдээ тааруухан ш дээ. За одоо өнгөрсөн, хайр аа. Дахиад өмд байхгүй, за юу.
-…Өмсмөөргүй байна аа.
-За үнсье. Орой ирэхэд нь чиний дуртай тахиа шарна аа. Одоо яв, яв ажлаасаа хоцорлоо. Хүүхэд шиг урвалзаад уйлах нь уу, юун сүртэй юм бэ.
-Би ер нь яагаад…
-Чи ер нь яагаад…
-Чи ер нь яагаад…
-Чи ер нь яагаад…
Ингээд би ер нь… ямар ч гарцгүй болоод хаалга руу алхлаа. Араас эхнэрийн өмд сайхан зохиж байгаа тухай магтаалын үгс, түүний инээмсэглэл хаалга хаагдах хүртэл дагалдав.

…Гудамжаар шинэ өмд туяа татуулан алхаж, доторх зайд нь багтаж ядан чихэлдэх би толгой гудайлган алхана. Ингээд дараах үгсийг өөрөө өөртөө хэллээ.
Нэгт, энэ өмдийг дахин өмсмөөргүй байна.
Хоёрт, энэ өмдний шуумаг нь хэтэрхий нарийн юм.
Гуравт, энэ өмд дороосоо дэндүү богино юм.
Дөрөвт, би Мистер Бин биш юм.
Тавд, энэ бол ерөөсөө өмд биш юм.
Зургаад, энэ өмдний эсгүүр нь буруу юм.
Долоод, энэ өмдний эсгүүр буруугаас суудлыг нь арай л багадуулж оёсон байна.
Наймд, суудал нь богинодсон учраас тэлээлээд дээш татах бүрт нэг газрыг маш хүчтэй, бараг дундуур нь хуваах шахам /араас огцом өшиглөсөнтэй дүйхүйц чангаар/ өвтгөж байна.
Ест, өмдний ухлаадсыг нь хэтэрхий их авсан учраас юм бүхнийг минь үрж байна.
Аравт, товчилгоо нь дэндүү дээгүүр байна.
Арваннэгт, хэтэрхий дээгүүр товчилгоотой учраас тэлээ хүйснээс дээгүүр, яг гэдсээр татагдан амьсгалж чадахгүй байна.
Арванхоёрт, дотор хажлага нь дэндүү хатуу учраас хаа сайгүй холгож байна.
Арвангуравт, халаасны уут нь хэтэрхий том юм. Тиймээс гараа халаасандаа хийх бүрт хуруунууд хүрэх хүрэхгүй зүйлд цүлхийтэл хүрч бондгосхийтэл цочоогоод байна.
Арвандөрөвт, өмд багадсанаас болоод миний алхаанд өөрчлөлт ороод байна.
Арвантавд, би залхаж байна.
Арванзургаад, эмэгтэй хүн шиг ямар маягтай юм бэ гэж хэлүүлмээргүй байна.
Арвандолоод, би чамайгаа гомдоомооргүй байна.
Арваннаймд, би бас өөрийгөө гомдоомооргүй байна.
Арван ест, хар ч гэсэн би өөрийнхөө л өмдийг өмсмөөр байна.
Эцэст нь хэлэхэд энэ өмд намайг маш их шаналгаж байна.

…Ингээд дахин нэг маргааш ирлээ. Гудамжаар өнөөх л шинэ өмд маань туяа татуулан, доторх зайд нь багтаж ядан чирэлдэх би толгой өргөн алхаж байсан юм. Энэ өмдийг өмсөх наян долоон шалтгаан надад байна. Ингээд дараах үгсийг өөрөө өөртөө хэллээ.
Нэгт…

2012 он

  1. 14.  МИНИЙ НАМАР /эсээ/

Сэлэнгийн Дара –эхийн сүмийн хонь хариулж явахдаа Гомбын Сэр-од намрыг бусдаас арай илүү мэдэрдэг болжээ. Тиймээс л “царцаахайн төмөрлөг дуун намрыг урин шагширмой” гэж бичсэн билээ. Түүнийг би намар л нас барсан болов уу гэж санадаг юм. НАМАР… Миний мэдэх бараг ихэнх хүн энэ улиралд амьсгал хураасан. Аав минь, багш минь, эмээ минь. Тиймээс би намарт дургүй. Өвс тэргүүнээсээ шаргалтахад ч дургүй. Харин байшинд ялаа шумуул ядаргаатай дүнгэхээ болиход дуртай. Гол ус чимээгүйхэн тунгалагшихад дуртай. Орон хотын минь дээгүүр нарны будан татахад дуртай. Орой салхи навч хоёр хэн нь салхи, хэн нь навчисаа ялгахаа болитол шуурахад дуртай. Өвөл шиг үнэн голоосоо дургүй байж болдоггүй тийм хачин жигтэй улирал бол НАМАР юм даа?
Яруу найрагч өвгөн модод бөгтийн гудайсан хуучин цэцэрлэгээр алхаж явна. Хөлөөр нь нил навчис хөглөрнө. Мөнгөн бариултай дэгжин таягныхаа үзүүрээр хэсэг навчисыг агаарт бужигнуулснаа, дугуй хүрээтэй шилнийхээ дээгүүр нарыг удаан гэгч нь ширтэж зогслоо. Бууралтаж яваа бужгар үс нь салхинд үл мэдэг сэвэгнэнэ. Эрт цагт рыцарийн илдчин байсан гэмээр царай төрх нь, эсвэл Иерусламыг хамгаалагч загалмайтны дайны догшин баатар байсан гэмээр хамар, үгүй бол явуулын циркийн жүжигчинд баймаар эрүү.  Цувныхаа захыг босгоод амандаа ямар нэгэн тарни шившлэг үглэх мэт болсоор одно. Тэр намрын зарим өдөр 16 шүлэг бичиж байжээ. Нэгэн тэмдэглэлдээ” Ой модны хүчирхэг дуу чимээ, ертөнцийн  айзам аялгууны дээд зохицохуй” хэмээн бичсэн байна. Тэр тусмаа намрын ой оюун санааг эзэмдэгч хамгийн хүчтэй соронзон орон үүсгэж, яруу найрагч тэнд хөглөөд тавьсан хуур шиг уянгалдаг байжээ. Манай Г.Сэр-Од намрын талд царцаахайн царгиаг төмөрлөг дуугаар  мэдэрсэн шиг Блок намрын ойгоос хүчирхэг дуу хоолойг нь сонсдог байлаа. Харин бид яадаг вэ?
Өндөр сайхан уул минь… Уул л магтаад байлаа. Уулсын дотоод дуу хоолойг анирдаж чадсангүй. Өргөн сайхан гол минь… Хэрлэн, Онон, Туул, Хараа, Ерөө минь. Ийм шүлэг Монголын бүх яруу найрагчдад бий. Бас л гол усны дотоод хэл аялгууг тэмтэрч барьж авч аялгуунд гүн нэвтэрч чадсангүй. Тэгсэн атлаа хэн нэгнийгээ нүд анихаар “байгалийн уянгын гайхамшигт яруу найрагч” гэж өргөмжлөх нь гайхмаар. Харин байгалийг Монгол яруу найрагчид үгээр гайхалтай зураглана. Хээлээд хуалаад хаячихна.
Өтлөх нас, гуниг, уйтгар гурав намраас хэзээ ч салахгүй дагуул мэт явна. Түүний тааварлашгүй олон нууцыг энэ гурван дагуул нь бүрхэгдүүлчихсэн санагдана. Аль 19-р зуунд л Гулранс:  Намрын салхины нүгэл хилэнцэд би ганцаар жихүүцьюү
Наян түмэн хүрэлзгэнэ хорхойн уяралтай дууныг сонстугай” гэж намарт бус өөрийнх дотор хамаг буруу байгааг илчлин шүлэглэсэн байтал бид нас, уйтгар, гуниг гурваас нь нэгмөсөн салгаж арвин их ургац, тариан талбай, трактор комбайн, баяр хөөртэй хөдөлмөрчдийн баясгалантай царай гээд өөрсдийнхөө мөн чанарыг хууран мэхлэх гэж оролдсон шүлэг олныг бичсэн байгаа юм. Хууран мэхлэх гэснээс ийм нэгэн түүхийг надад хол замд танилцсан өвгөн хуучилсан юм. Эрт цагт гурван улсын ханхүү бас нэг үхэрчин хүү дөрөв нэгэн бүсгүйд зэрэг дурлажээ. Хан хөвгүүд хэн нь илүү эр зоригтой, эд хөрөнгөтэйгээ харуулах гэж хоорондоо баахан өрсөлдсөн юм байх. Хамаг л сайхан бүхнээ өргөн барьж хаан аавуудынхаа сан хөмрөгнөөс багагүйг үрсэн гэнэ. Үхэрчин хүүд харин өргөх барих юу ч байсангүй. Эцэст нь өнөөх үзэсгэлэнт бүсгүй гурван ханхүүгийн аль нэгийг бус жирийн нэг үхэрчин хүүг сонгожээ. /Үлгэрт ихэвчлин үхэрчин хүүг сонгодог. Харин амьдралд даанч тийм биш дээ?/ Хаан хөвгүүд аз жаргалтай амьдрал, баян тансаг байдал, эрх мэдэл, элдэв ямба амласан бол үхэрчин хүү зөвхөн “өвөлгүй хавраараа, намаргүй зунаараа” байх нутагт жаргаана гэжээ. /Одоо цагт бол ийм мөрөөдлийг сонгуулийн үеийн улс төрийн амлалт гэдэг юм. Харин эрт цагийн үзэсгэлэнт бүсгүй өнөөгийн сонгогчид хоёрын дунд олон мянган жил бий ч нэг ч ялгаа байхгүй. Хууран мэхлэгчдэд итгэсэн хэвээр… / Өвөл өнгөрч хавар иржээ. Бүсгүй үхэрчин хүү намайг хуурсангүй гэж бодож гэнэ. Удалгүй зун залгажээ. Гэтэл… цэцгийн толгой модшоод иржээ. Үзэсгэлэнт бүсгүй хууртсанаа мэдэж гэнэ. Гэвч нэгэнт бүх юм ард хоцорсон байжээ. Тэгээд намрын турш гуньж гансарчээ. Тэр цагаас л хүмүүс намрын улиралд гуних уйтгарлах болсон ажээ. Өвгөний ярьсан энэ үлгэрт би хувьдаа итгэсэн юм. Учир нь Жангарт бас тийм “мөрөөдөл” бий. Одоогийн ойлголтоор бол мань үхэрчин хүү үзэсгэлэнт охины” мөрөөдөл” дээр тоглосон гэсэн үг.
Зохиолчид ихэвчлин найм, ёсдүгээр сард төрсөн байдаг гэнэ. Европчуудын ангилалаар бол яг намрын “алтан сард” нь. Мөн физикийн эрдэмтэд намрын улирлыг сонгож төрсөн байжээ. Яагаад ирээдүйд хэн болох нь төрсөн улирлаас нь шалтгаалаад байгааг өнөөгийн өндөр хэмжээнд хөгжсөн гээд байгаа шинжлэх ухаан баталсан болов уу? Би хувьдаа эргэлзэж л байна. Хамгийн сонирхолтой нь өвлийн хүйтэн хахир саруудад улс төрчид их олноор төрдөг гэнэлээ. Хөөрхий яруу найрагчид яагаад голдуу намар төрж, намар буцна вэ?
Пушкины “Насан хөсөг” шүлэгт ч тэр, бидний “насны намар гадаа ирэхэд нартын жамыг ухаарах юм даа” гэж дуулдаг дуунд ч тэр, ер нь их олон бүтээлд намар ухаарал хоёр яагаад байнга хамт яваад байгааг бодохоор яруу найрагчид намар ирж, намар буцдагийн учир тодорхой ч юм шиг. Тэд ухаажих гэж ирдэг байх. Тэгээд л намрын шувууд шиг буцдаг биз. Үнэхээр энэ насны эрдэм авьяас өмнөх төрлөөс өвлөгддөг юм бол яруу найргийн эрдэм авьяас өмнөх төрлийнх ч бус түүнээс өмнөх төрлөөс хуримтлагдаж бий болдог байх. Тэр өвлөгдөн хуримтлагдаж буй зүйлс хамгийн ихээр цуглардаг улирал нь  НАМАР. Хүмүүсийн хууртагтан мэхлэгддэг улирал ч НАМАР.
Намрын дурсамж тэгвэл ямар байдаг вэ? Мэдээж амьдрал хийгээд хүний учрал тохиол их учраас янз янзын дурсамж тархины бор хальсанд хадгалагдаж явдаг биз. Надад л лав навчис хөлөөр нэг хөглөрсөн 1991 оны намар санаанаас гардаггүй юм. Яруу найрагч болох асар хүчтэй мөрөөдөлд автаад багшийгаа дагаж алхсан өдрүүд. Цээжинд ямар нэг зүйл асаад зүрхийг минь төөнөж, халууцсандаа хоёр хацар минь халуу шатахыг мэдэрч байлаа. Би яруу найрагч болно. Энэ итгэл надад бас намар ирсэн юм. Тэр дотроос халуу шатуулсан зүйл багшийн хэлсэн ганцхан үгүүлбэр байлаа.
-Чамд лав авьяас байна.
Энэ үгүүлбэр намайг өвлийн хүйтэн өдрүүдэд нэг ч дааруулаагүй юм. Амьдралд итгэл төрүүлсэн НАМРЫН ҮГҮҮЛБЭР одоо ч намайг ивээдэг гэдэгт итгэсээр… Гэхдээ үе үехэн дэргэдээс одсон хайртай дотно хүмүүсээ бодохоор намарт учиргүй гомдмоор. Үзэн ядмаар санагдавч халуун дотноор санасаар байдгийн минь хамаг учир НАМАРТ байнам. Намайг өвлийн хүйтэнд дааруулаагүй тэр л үгүүлбэрт намрын асар их эрчим хүч хуримтлагдсан байжээ. Бальмонтийн “удахгүй намар сэрээд уйтгартайгаар уйлахыг сонсном” гэдэг шиг намраас би зүрх сэтгэлийнхээ надаас хамааралгүй эмзэглэлийг мэдэрнэм. Мөн надаас хамааралгүй нас, гуниг, уйтгарын сувгуудыг хүлээн авч шүлгээ бичсээр суунам. Заримдаа бас ”МИНИЙ НАМАР ХЭНИЙХТЭЙ Ч АДИЛГҮЙ” гэдэг яруу найраглаг санаанд олзлогдон бодлын гав гинжээ чирсээр толгой дээрээ солонго нумруулан олон хүмүүсийн дунд олны адил алхаж явдаг билээ.

2011-09-30
Зохиолч Пүрэвхүүгийн БАТХУЯГ

“ЗАЛБИРЛЫН ЭСЭЭС” ном

  1. 15.  Өлзийтөгс үзэхийн хязгаар эсээ

Хамгийн сүүлд би аавыгаа хаана харлаа, хэзээ харлаа? Хаана? Хэзээ? -Авсан дотор байхад нь… Уншихад хүртэл хатуухан эхлэл байгаа биз?

Амьдрал ийм хатуу. Биш ээ биш, амьдрал биш, харин үнэн гэдэг ийм хатуу. Үнэн. Би тэгэхэд долоон настай байлаа. “Аавыгаа хармаар байна” гэж гуйсанд ээж минь намайг өргөсхийв. Би хар зөнгөөрөө бөхийж, ухасхийн хөдлөөд аавынхаа хацар дээр үнслээ. Аав минь! Үгүй дээ, бурхан минь! Бурхан минь би хэчнээн цочсон гээч! Би тэгэхэд хэчнээн цочсоныг мэдэх үү, та Бурхаан? Үгүй л болов уу даа. Та миний зүрхний цочроог, хамаг биеийн минь хаанаас ч юм бэ түрсэн тэр хүйтэн татвасхийлтыг мэдэрч чадаагүй л болов уу? Аавынхаа дээрээс тонгойн…

Тийм хүйтэнд би урьд нь хүрч байсангүй. Хүрэх хүрэхдээ халуухан, нялх уруулаараа шүү! Үхэлтэй анх учирсан минь тэр. Долоохон нас. Хав халуун, дулаан, зөөлөн хөнжилд нам унтаж байснаа гэнэт цочин сэрээд хүв хүйтэн ус руу нүцгэн биеэрээ уначих шиг л болж билээ, тэгэхэд. Тэр өдөр л би насанд хүрч, бодлогоширсон, гуниглуу, зөөлөн дуутай, эмзэг, гүнзгий нэгэн болж хувирсан…

Уг нь миний дотор, тэр долоон настай бяцхан хүний дотор чангаас чанга дуутай, сахилгагүй, дураараа, тогтож ядсан тэмүүлэлтэй, эмэгтэй хүүхдэд ахадсан зоримог зантай, өөдрөг нэгэн бүрэлдэн, нүдээ дөнгөж нээж байсан билээ. Тэр өглөө ээж маань биднийг хар үүрээр сэрээгээд, талийгаачтай салах ёс хийхээр ирэх аймшигтай олон хүнээс (нэг дор тийм олон хүн цугласан байхыг би тэгэхэд анх удаа хараад их эвгүйцсэнсэн) өмнө аав дээр минь биднийг аваачсан юм. Халуун ам бүлээрээ сүүлчийн удаа цугласан нь тэр.

Ээж минь бусдаас их өөр хүн учраас огт уйлж орилж биднийг айлгасангүй. Бүр ганц ч нулимс унагаагүй юм, би сайн санадаг. Аавын дээрээс чив чимээгүй тонгойх залуухан, үзэсгэлэнтэй ээжийн минь тэр хөдөлгөөнгүй, хөшсөн, цав цагаан царайг би одоо ч мартдаггүй. Тэгэхэд хөдөлж, харж, явж буй атлаа ээж минь үхчихсэн юм шиг, хүв хүйтэн болчихсон атлаа хязгааргүй амгалан төрхтэй аав минь л амьд юм шиг байсан даа. Би үхлийг тэгэхэд л таньсан юм. Ээжийн минь тэр дүр төрх л хожим надаар “Үхэж байгаа нь биш, үлдэж байгаа нь л үхлийг мэдэрдэг.

Тийм ээ, үгүй болж байгаа нь биш, хагацан үлдэж байгаа нь л үхдэг” гэж тэмдэглэлийн дэвтрийн хуудаснаа бичүүлсэн байх аа. Төвд хэлний илт өгүүлэх нэрийн тольд үхлийг “Үзэхийн хязгаар” гэж бичжээ. Гайхалтай хэлсэн байгаа биз? Үзэхийн хязгаар. Хязгааргүй амгалан төрхтэй болчихсон аав минь тэгэхэд энэ ертөнцийд ирээд харсан үзсэнийхээ хязгаарт хүрчихээд бай сан нь тэр аж.

Бас эцгийнхээ дээрээс тонгойн зогсож асан долоон настай тэр балчир охин үзэж харж болох бүхнийхээ хязгаарт зогсож байжээ. Амьдралыг би тэгэхэд л бүрэн үзчихжээ. Түүнээс хойш үзсэн юм бүхэн зөвхөн тодотгол, тийм ээ, тодотгол. Амьдралын тодотгол, үхлийн тодотгол. Үхэл гэдэг амьдынх нь хувьд нэгэн зүйл атал, үгүй болоочийнх нь хувьд магадгүй огт өөр зүйл билээ. Тэр бол амьдралын “амьдрал биш”-тэй давхцдаг ганцхан цэг. Үзэхийн хязгаар. Үхэл бол амьдрал шиг бас л нэгэн гайхамшиг юм гэж би одоо боддог болоод байгаа.

Гэхдээ энэ л хоёрхон үгээс болоод, “Үзэхийн хязгаар” гэдэг үгээс болоод тэр шүү дээ. Үг ямар гайхамшигтай вэ, ай, үгийг мэдэрч амьдрах гээч хэчнээн гайхалтай ерөөл вэ! Үзэхийн хязгаар. Үүрээр нар мандахыг үзэх, бороон дуслууд газарт шингэхийг үзэх, од цацран цацран харвахыг үзэх, цас түрэн яргуй дэлбээлэхийг үзэх, дөнгөж төрсөн унага хөл дээрээ тэнцэхийг үзэх, цэцгийн ягаахан дэлбээ цэв цэнхэр салхин дотор нисэлдэхийг үзэх, хайртай хүнийхээ хайртай гэж хэлэх нүдийг үзэх, хаанаас ч юм бэ гэнэт намар ирэхийг үзэх… Үзэх, үзэх, үзэх… Үзэх бүхний хязгаар.

Үзсэн бүхний хязгаар. Эцсийн эцэст үхэж үзэх. Амьдралаас эрт буцсан хүмүүс тэгэхээр тэднээс хэдэн хувь илүү наслагсдаасаа ч илүүг үзсэн байх нь. Би урьд нь ингэж бодож байгаагүй юм. Үзэхийн хязгаар. Энэ хоёрхон үг намайг сэрээх шиг болов. Хязгаар гэдэг бол эцэс. Эцэстээ хүрч байж л юм гэдэг эхэлснийхээ утга учрыг гаргана. Ертөнц төгс төгөлдөр. Үүний баталгаа нь амьдрал.

Амьдрал төгс төгөлдөр. Үүний жинхэнэ баталгаа нь үхэл. Аавыг өнгөрөхөөс яг нэг жилийн өмнө. Ээж, аав хоёр галын өрөөний цонхон доорх цэнхэр ширээни хоёр талд өөд өөдөөсөө харан сууна. Аавын өмнө үзэмтэй хайлмаг. Аавын аяганд ээж цай нэмж хийнэ. Аав өмнөх хайлмагаасаа нэг үзэм гараараа авч, ээжийн аманд хийнэ. Тэр хоёр юунд ч юм бэ гэнэт инээлдлээ.

-Та хоёр яагаад инээгээд байгаа юм бэ?

Ээж аав хоёр ахиад л инээлдэв. Би өөрийн эрхгүй дагаж инээв. Гэнэт хаалга тогшлоо. -22-ын (-р байрны) өнөө ногоон дээлтэй өвгөн өнгөрчихөж ээ… Эмгэнийх нь даралт ихсээд… Ач нар нь чамайг сурж байна… Уг нь ч түргэн дуудсан гэнэ л дээ… гэхдээ эмгэн чамайг л асуугаад байна гэнэ…Ерөөсөө хоёулаа хамт ордог юм уу… Ээжийг шивнэх шахуу ийн ярихад аав: -Алив, миний охин аавынхаа чагнуурыг аваад ир! гээд цайгаа орхин үүдний өрөө рүү ухасхийлээ.

Би чагнуурыг нь зүгээр ч авчраад өгчихсөнгүй, хамт явна гэж зүүгдэж, чаргууцалдаж бөөн юм болов. Миний аав хэзээ ч уурлаж байгаагүй юм. Миний дур самжид лав үргэлжийн дөлгөөхөн, уул мэт намдуу аяар тэр л төрхөөрөө үлдсэн билээ.

-Аав нь хурдхан яваад ирье. Миний охин аавынхаа хайлмагны үзмийг түүж идээд сууж бай.

-Үгүй, би хамт явна.

-Болохгүй, аав нь ганцаараа явах ёстой.

-Би хамт явна аа.

-Болохгүй, Бандрууш аа, болохгүй. Цаана чинь хүн бурхан болчихоод байхад… Нэг эмээгийн бие муу байна… Аав нь яаралгүй болохгүй.

-Ямар бурхан? Юун Бурхан? Бурхан болно гэж яахыг хэлдэг юм бэ?

-Тэнгэр болохыг хэлдэг юм аа.

-Ямар тэнгэр… ийм үү…? (би цонх руу, гэхдээ дээш заав)

-Тэгэлгүй яахав, яг ийм тэнгэр болдог юм.

-Яаж тэнгэр болдог юм бэ?

-Чи бүүр том болоод мэднэ ээ, Бандрууш аа! Даанч бурхан намайг “том” болохыг хүлээсэнгүй. Аавын бодлоор бол “Бүү-үүр том болоод мэдэх” ёстой байсан асуултынхаа хариуг би тэрхэн дороо авсан юм. Жилийн дараа аав минь тэнгэр болоход би тэр яриаг гэнэт санаж, галын өрөөнийхөө цонхны дөрвөлжин цагаан тавцан дээр гарч суугаад тэнгэр рүү ширтэн, өдөржин сууж билээ. Гэвч юу ч олж үзээгүй. Тэнд үүлсээс өөр юу ч байгаагүй.

Миний аав… миний хайртай аав үзэгдээгүй. Тас хар долгиотсон үстэй, цав цагаан шүдтэй, Адарсүрэнгийн дуунуудад дуртай, өндөр, бор, миний аав. Дандаа л юм бичиж суудаг, ганцхан би л өвөрт нь унтдаг, ганган гаансаар тамхи татах дуртай, гурван хурууных нь хумс тамхины утаанд шарласан нь хачин гоё зохисон, суганд нь шургаад хэвтэхэд л өглөө болчихдог… (Аавыгаа өнгөрснөөс хойш ахиж нэг ч удаа тийн нам унтаагүй мэт санагддаг юм).

Өөрөө тэнгэр болоод, охиныхоо асуултын хариу болоод яваад өгсөн миний аав. Аавынхаа хөлсний үнэрийг харин одоо дүрслэн бичиж чадахгүй нь ээ. Яагаад гэвэл тэр үнэр одоо ч миний зүрхний хавьд үнэртдэг болохоор… тэр л үнэр нь надад аавын минь царай төрх, дуу хоолойноос ч илүүтэй үгүйлэгддэг болохоор… би тэр үнэрийг зангиртлаа санаж, хэн хүнээс хайж явдаг болохоор… Тэгээд хэн ч тийм сайхан үнэргүйг нь мэдсэн болохоор…

-Яаж тэнгэр болдог юм бэ, хүн?

Уг нь би энэ асуултын хариуг мэдэхийг тэгтлээ хүсээгүй юм шүү дээ. “Хүн тэнгэр болоод хувирчихдаг юм аа” гэсэн ч, “Хүн цонх болоод хувирчихдаг юм л даа” гэсэн ч яг таг итгэхээр тийм балчир байлаа. Гэвч, тийм л балчир байхад минь бурхан надтай анх удаа насанд хүрсэн хүний хэмжээнд шууд харьцсан юм даа. Тиймээс би яруу найрагч болсон. Үхэл, тийм ээ, эцгийн минь үхэл намайг яруу найрагч болгосон. Тиймээс би үргэлж “түүнд” талархаж явах болно.

-Бурхан болно гэж яахыг хэлдэг юм бэ?

-Тэнгэр болохыг хэлдэг юм аа. Хожим, халуун ам бүл минь нэгнээрээ дутаж ханхайхын цагт, тэнгэр өөд харах болгондоо би сайхан аавынхаа хойноос санаж шаналах минь бага ч атугай нимгэрэх юм гэж тэр үед яахин мэдэх билээ дээ. Хүн бурхан болоод тэнгэр болчихдог… Чухам энэ үг л намайг эцгээ санаж бэтгэрэхийн зовлонгоос холуур авч гарсан шиг санагддаг Аав минь тэнгэр.

Би хүүхэд байхдаа, гэхдээ мэдээж ааваас хойш тэнгэр рүү харах дуртай болчихсон юм. Оюутан байхдаа гэнэт холын хараа муудаж, нүдний шил зүүх болоход “Би энэ том хотод ирснээсээ хойш тэнгэр рүү харахаа больчихсон юм байна шүү дээ, тэнгэр рүү харалгүй их удсан юм байна” гэж бодсон удаатай. Бас нүдний шил зүүчихээд толинд анх харуутаа, аав минь бичгийн шар ширээнийхээ ард суух үедээ бор хүрээтэй, том шил зүүдэг байсныг нь гэнэт санаж, тэр жаргалтай дурсамжийг авчирсных нь төлөө, хайртай аавынхаа дүр төрхийг өмнөх толин дотроосоо, өөрөөсөө олж харсныхаа төлөө хараа минь муудсанд үнэнээсээ баярлаж билээ.

Аав минь тэнгэр. Тэр миний дээр байж, үргэлж намайг харж, ажиж байгаа. Яг минийх шиг онигор нүдтэй тэнгэр чимээгүйхэн инээмсэглэж, ивээнгүй ширтэж байгаа. Ширтэж байгааг нь би мэддэг юм шүү. Хэрэв аав минь тэгэхэд надад “Хүн бурхан болоод уу…бүүр байхгүй болчихдог юм аа” гээд хариулчихсан бол яана. Ай, тэгсэн л бол би жинхэнэ өнчрөх байсан юм. Харин тэнгэрийн ачаар би өнчрөөгүй.

Үүлстэй ч юм уу, нартай, аль эсвэл ододтой, хаяагүй гүнтэй, хязгааргүйтэй, жинхэнэ орон зайтай ярилцсаар би сэтгэл зүрхээ хагаслалгүй авч гарсан юм. Байгаа гэсэн бодол намайг аварсан. Байхгүй боловч…Аяа… Харин одоо бол би, чагнуураа аваад ухасхийн гарч байсан аавынхаа тэр насанд хүрэх дөхжээ. Одоо би хэнээс ч, юуны ч тухай асуудаггүй. Би танигдахгүй, мэдэгдэхгүй, ойлгогдохгүй юм бүхнийг бусдаас биш, өөрөөсөө асуудаг болсон. Тэгээд яаж ийгээд өөрөө хариултыг нь олдог.

Танигдахгүй, мэдэгдэхгүй, ойлгогдохгүй бүхнийг нээхэд минь үг надад тусалдаг юм. Гэхдээ мэдээж, миний өөрийн дотроос л оргилон гардаг тэр үгс. Өөрөө ч би заримдаа надаас гарсан гэдэгт нь эргэлздэг үл таних үгс. Бодвол тэнгэрээс шивнэдэг биз ээ. Одоо би үзгээ аваад тайвнаар дэвтэр рүүгээ тонгойн үүнийг бичиж байна. Үгүй болоочид гэдэг тэнгэр. Харин бид газар. Байгаа, байхгүй хоёр нэгдэж нийлээд энэ ертөнц, энэ амьдрал. Тэнгэр үргэлж газрын зүг ширтээстэй. Газар “тэдний” зүг хандаастай.

Мөнхийн шүтэлцээ. Үхэл утга зохиолын хамгийн том сэдэв билээ. Үхлийн өмнө ирсэн хүн гэдэг уран зохиолын хамгийн зөрчилтэй дүр. Үхлийн тухай боддоггүй, бодож үзээгүй хүн байдаггүйчлэн, үхлийн тухай бичээгүй зохиолч цөөн. Өөрийн нь амьдралд үхэл хагацал шууд тохиолдоогүй ч үзсэн юм шиг бичиж чаддаг зохиолч олон байдаг нь үнэндээ тун энгийн зүйл юм. Хүн төрөнгүүтээ эхийнхээ хөхийг хайж олоод, үмхээд авдаг шиг тийм л совингоор бид үхлийг мэдэрч зөгнөдөг. Тэгэхээр тэр угаасаа бидний нэгэн хэсэг гэсэн үг ээ.

Нууцлаг, тайлагдашгүй гэдэг үг үхлийн нэгэн тодорхойлолт юм. Нууцлаг, тайлагдашгүй учраас үхэл философийн хамгийн том асуудал юм гэнэ билээ. Ерөөсөө үхлийн тухай эргэцүүлэл л хүнийг философи руу түлхдэг гэсэн үг ч байдаг юм билээ л дээ. Гуниг, бясалгал, хатуужил, жинхэнэ тэсвэр тэвчээр, гэгээрэл…Тэгэхээр үхэл гэдэг зөвхөн булаан авагч биш байх нь ээ. Тэр бидэнд ямар нэгэн юмыг өгч байдаг. Бид үхлээс суралцдаг байх нь. Үхнэ гэсэн бодол амьдралд бас нэгэн утга учир нэмж, “үхэхээсээ өмнө” гэдэг бодол хүмүүнээр ихийг бүтээлгэдэг.

Үхлийн тухай бодол бидэнд амьдралыг хайрлахуйд сургаж, цаг хугацааны үнэ цэнэ, түүний аугаа хэмнэлийг олж чагнахад тусладаг. Үхэл та биднийг, хүмүүсийг Эвлэрэхүйд сургадаг. Бид ертөнцөд ирээд жам ёсыг олонтаа зөрчдөг ч зөрчиж чаддаггүй нэг том юм бий. Тэр бол үхэл. Жам ёсны өөр бусад илрэлүүд, өвдөлт, өтлөлтийг хүн бага ч атугай захирч эхлээд байна. Харин үхлийг л захирч чаддаггүй. Тэгэхээр тэр бол жинхэнэ хүч юм. Урлаг утга зохиолын амин сүнс, татах чанар, хязгааргүй шинж нь юундаа байдаг вэ? Хаанаа байдаг вэ? Шинжлэх ухаан бол хийсвэрлэлийг бус, бодитойг хүлээн зөвшөөрдөг. Баримттайг л хүлээн зөвшөөрдөг.

 

  1. Багш мэргэжлийн үнэ цэнэ, чиг хандлага

Байгуулаагүй төрд баатар жанжин хэрэгтэй, байгуулсан төрд багшлах мэргэд хэрэгтэй” гэж В.Инжиннаш хэлсэн байдаг.

Би багш хүн. Тиймээ би багш хүн, гэхдээ би багш хүн гэсэн утгаараа хүүхдүүдэд өөрийн сурсан мэдлэгийн дагуу хүчээр тэднийг сургах бус харин тодорхой төв мэдлэгтэй түүнийгээ амьдралд хэрэгжүүлдэг байгаасай бас миний шавь хэмээн насан туршдаа нэрлэгдэхийн учир хүн хэмээх алдарыг нэр төртэй авч яваасай гэж хүсдэг.

Багш гэдэг нэр хүндтэй, сайхан мэргэжил. Гэтэл зах зээлийн нийгмийн үед багшийн мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүнд унаж, хэдэн багш нар авч байгаа цалингаараа амьдралаа залгуулан ядаж, зарим нь амьдралын эрхээр ганзагын наймаанд гарч, хувийн бизнес эрхэлж, сурах бичиг хэвлүүлж, оюутнууддаа шахан, явсаар өдийг хүрлээ.

Монгол    Улсын төрөөс баримт­лах бодлогод “Боловсрол нь Монгол Улсын иргэн бүрийг бүх талаар хөгжүүлэх, шинжлэх ухаан техноло­гийн дэвшил, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах, үндэсний тусгаар байдлын баталгаа мөн” гэж заасан байдаг. Боловсролыг бодит утгаар нь амьдралд хүргэгч нь багш бөгөөд боловсролын байгууллага ба суралцагч, нийгэм ба хүн хоёрыг холбогч гүүр нь бас л багш юм. Багш нар нийгэмд нийгмийн сайн гишүүн байх эрх үүргээ хэзээ ч мартдаггүй. Гэмт хэрэг аливаа муу муухай зүйл харьцангуй цөөн гардаг нь боловсролын салбар билээ.

Хэдийгээр заах хичээлээ ягштал мэддэг багш ч гэсэн багш сурагчийн оюуныг холбосон утасгүй бол хүмүүжүүлэх ажил нь зөвхөн хатуу ширүүн тэмцэл болон хувирах ба хүүхдийн ухаан санаа товчлон битүүмжилсэн цамц мэт байдагийг харахад харамсалтай санагддаг. Магадгүй зарим тохиолдолд багш хүүхдийн харьцааны бүтэлгүй талын гол шалтгаан бол харилцан бие биендээ үл итгэх, багш нь хүүхдийн нандин сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэхгүй, хүүхдийн гомдол, баярт санаа зовохгүй байх явдал юм.

Польшийн нэрт сурган хүмүүжүүлэгч Януш Корчакийн өөрийн нэгэн тэмдэглэлд хүүхдийн оюуны ертөнцийг хүндэтгэх, харин тэгэхдээ хүлцэнгүй хандахгүй байх тухай дурдсан байдаг. Энэ бол тун нарийн утга санаа бөгөөд түүний мөн чанарт багш бид нар гүнзгий нэвтрэх хэрэгтэй гэсэн үг.

Хүүхдийг хөхүүлэн магтахгүйгээр, түүний ямар нэгэн содон чанарыг тодруулахгүйгээр, орчин тойрныхоо бодит байдалыг өвөрмөц хэлбэрээр ялгаж тодруулах хүүхдийн ухаарал, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл тэдний хүртэхүйн ертөнцийг ойлгохгүйгээр жинхэнэ сурган хүмүүжүүлэгч болж чадахгүй. Хүүхдийн оюуны ертөнцийг хүндэтгэх гэдэг үзэл нь ертөнцийг зүрх ба ухаанаараа танин мэдэх явдал гэж ойлгох болно.

Багш байхын үнэ цэнэ хүүхдийг ганцхан мэдлэг эзэмших төдийгөөр хязгаарлагдахгүйгээс гадна хүүхдийн мэдлэгийг зөвхөн тоо хэмжээгээр хэмжихээр тодорхойлогддог биш юм. Сурлага гэдэг бол өргөн утгаар хүмүүжил гэж нэрлэсэн тэр цэцгийн нэг л дэлбээ юм.Тансаг сайханыг бүрдүүлэгч цэцгийн дэлбээнд гол дэлбээ гэж байдаггүйчлэн хүмүүжилд хичээл ч, хичээлээс гадуур сурагчдын тал бүрийн сонирхолыг хөгжүүлэх ажил ч, хамт олон доторхи хүүхдийн харилцаа ч бүгд л гол зүйл.

Ийм ч учираас багш хүн гэдэг ирээдүйн эх ороны эзэдийг бэлтгэж өгдөгөөрөө нийгмийн өмнө онцгой үүрэг хариуцлагатай байдаг.

Энэ нь юу вэ гэвэл багш хүн ганцхан мэдлэг олгоод өнгөрөх биш ирээдүйн сайхан амьдралын эхийг тухайн хүүхдэд суурь болгон олгох нэг үгээр хэлвэл хүнээр хүн хийх асар том хариуцлага бүхий агуу мэргэжил билээ. Тиймээ миний сонгож эзэмшсэн багш мэргэжлийн үнэ цэнэ нь нийгэмд шууд нөлөөлөх хүчтэй бодит хүчин байгаад зогсохгүй үнэхээр хүний амьдралын нэг хэсэг болж мөнхөд оршидогоороо онцлог юмаа.

17.  Мэдээлэл харилцаа миний амьдралд ( эсээ )

21-р зууны энэ эрин үед мэдээлэл харилцааны технологийн хөгжил жилээр биш сараар биш хоногоор хэмжигдэж байна. Магадгүй хүн төрөлхтөний амьдрал гагцхүү энэ мэдээллийн технологиор шууд хамаарч байж болохын. Өөрөөр хэлбэл хүний хэрэглээ, хэрэгцээ, амьдрал ахуйн байдал, хүний өөрийн хөгжил, амжилт, дэвшил гэх бүхий л нийгмийн урсгалд мэдээлэл технологийн хувь нэмэр асар их байна. Надад ч бас ялгаагүй. Анх хүн төрөлхтөн цагийг хожихын тулд галыг анх нээж байсан тэр үеэс эхлэн өнөөг хүртэлх хугацаанд электрон робот болтолоо хөгжүүлж чаджээ. Энэ бол том ололт бас амжилт. Бид дэлхийн аль ч өнцөг буланд байсан бие биентэйгээ холбогдон, дуу дүрсээр харилцаж чаддаг. Энэ нь хүний оюун ухаан асар хүчтэйг илэрхийлэх хүчин зүйл боловч аливаа зүйл сайн муу гэсэн 2 талтай билээ. Интернэт технологи нь миний орон зайнд тодорхой хэмжээний байр суурь эзэлсээр байна. Хэр их гэдгээ би өөрөө ч мэдэхгүй байна. Өөрийн хүссэн мэдээллийг интернэтийн тусламжтай олж аван зарим хэрэгцээгээ хангаж байна. Энэ хэрэгцээг минь хангаж өгөх тэр бололцоог бүтээж өгсөн бүтээлч хүмүүсдээ баярлалаа. Гэсэн хэдий ч хүн гэдэг үнэ цэнийг минь үгүй болгож, миний бодож сэтгэх, санах тэр хатуужлыг мунхаг болгож бэлэнчлэх сэтгэлгээг суулгаж байна. Намайг бас чамайг тэр бүү хэл хүн төрөлхтөний ирээдүйг хэн ч биш зүгээр л хүний оронцог болгож байна. Үүнээс гадна дэлхийн томоохон сайтаар охид залуус минь орж цахим хэргийн хохирогч болжыно. Энэнд зөвхөн хэрэглэгч та өөрөө л буруутай. Чөлөөт ардчилсан нийгэмд дуртай нэг нь  худал хуурмагаар дүүрэн мэдээлэл оруулж түүнд залуучууд итгэн үнэмшиж байж боломгүй зүйлсүүд гарсаар байна. Энэ бүхэнд хяналт алга. Мэдээллийн эрин зуунд техник технологи ашиглаж мэдэхгүй хүн, хүн биш гэх аймшгийн бөгөөд эмэгнэлтэй бодол одоогийн хүн төрөлхтөний бодлыг сэжилж байна. Бид үнэн худал, сайн муу гэх хэт их мэдээллийн дунд амьдраад байна уу даа ? Хэрэгтэй мэдээлэл байж болно. Сайныг дагаж саар гэгчээр хэрэггүй мэдээлэл ч бас байхын яалтай нь ч билээдээ . Өнөө үеийг цахим мэдээлэлгүйгээр төсөөлөөд үздээ. Зүгээр л хий хоосон талд хэсэгхэн шувуу мэт л харагдана. Facebook, Google, Yahoo гэх томоохон цахим хаяг байхгүйгээр би амьдарч чадахгүй гэх хүн байхад, энэ цахим хаяг бол миний хувь заяа, түүнгүйгээр би хэн ч биш гэх өөрийгөө үнэ цэнэгүй болгох хүн ч бас байхын. Энэ мэдээллийн технологи хүнийг юу л болгоод байнадаа. Хүн эхээс 1 төрдөг бол цахим ертөнцөөр 2 төрдөг юм байнаа. Дээр дурьдсан асуудлыг хувь хүний ухамсарын асуудал шийдэж чадна. Хорвоод хүн цахим мэдээллээр бус хүн хүнээрээ дутдаг юм шүү. Энэ эсээнд би мэдээллийн технологийг шүүмжилж хэнд ч хэрэггүй гэх үгүйсгэлийг оруулья гэж бодсонгүй хэдий ч хүн хүн чанараа алдалгүйгээр зөь зохистой мэдээллийг олж аваасай гэх сануулгыг тусгасан болно.

  1. 18.  Шатаж яваа зүрх

                           /эссэ/

Амьдрал хэмээх нүгэл, буян хослох энэ хорвоо дээр хүмүүн заяанд төрчихөөд эцэг,эхийн халамж хайранд нэг л мэдэхэд эрийн цээнд хүрлээ би.

Өдөр өнгөрөх тусам өнөөгийн амьдарч байгаа орчин нөхцөл минь өөрт таалагдахаа байж буруу гэсэн болгоныг шүүмжилж явахуй сайхан санасан нэг нь “Ингээд хэрэггүй эцэст нь өөрөө зовохын нэмэр, хүмүүс чамайг ойлгох ч үгүй зүгээр л харсан ч хараагүй юм шиг яв! Чи хэрэггүй чамаас цаадхи нь өөрчилж чадаагүй юм” гэнэ.

Харин илт дургүйцсэн хэсэг нь улаан нүүрэн дээр минь галзуу солиотойг минь хэлж өгнө.

Харин би гэдэг амьтан ямар ч эмчилгээгүй хамаг эд эсээ үхүүлэн, хагас галзуу өдөр хоногийг авна.

Хэрвээ найман настай балчраас наян настай буурай хүртэл “эх орон”  гэдэг цохилох зүрхтэйгээр нэгэн зүгт, нэгэн цэг рүү харж зогсвол миний бие арван хувь эдгэнэ.

Бас эрүүл саруул, ёстой нөгөө нэг хүмүүсийн ярьдагчлан “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй “ ид залуу настай исгэлэн халуун биетэй нас бие гүйцсэн залуучууд минь ханийн заяа түшин тоонот гэрт толгой холбон энэ насны амьдралаа зохиохдоо төрөөс таван зуун мянган төгрөг авах ёстой. Энэ ер нь юу болоод байна аа!!!…

Ядаж л эрүүл саруул оюунлаг, залуухан, хориод насны Монгол эр, эм хоёр маань бусдын дэмгүй амьдарч чадахаа байчихаа юу?

Тийм дээ, тийм!…энэ залуус өөрийн хүчээр амьдралаа зохиогоод эхэлвэл хөөрхий би нэмээд хорин хувь эдгэнэ.

Мөн эмч хэмээх сайхан алдрыг зүүж, “энэ биеэ иргэн хийгээд ард түмний энхийн төлөө зориулна”.. гэж тангараг өргөсөн эрхэм алдартангууд маань хүнлэг ёсыг чандлан сахиж  “Хүн” ганцхан хүний төлөө гэсэн ариун сэтгэлтэй байх аваас  “Харьяалалын бус” гэх утгагүй тэнэг шалтгаанаас болж хүүхдийн амь эрсдэхгүй болчихвол…үүн дээр нэмээд тэрбумаар нь аваад байгаа эрхэм Төрийн түшээ нар маань:

-“Зөв харж инээж, буруу харж уйлж” байгаад ч болов…”Хүүхдийн” гэх тодотголтой орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэг олоноо байг гэхэд ганцыг л бариад өгчихөөсэй ингэвээс Нийслэл хотод маань энгийн үзэгдэл мэт болоод байгаа утаанаас болоод гажигтай төрөх  бяцхан үрс минь ядаж л гараад эмчлүүлэх эмнэлэгтэй гэдгээ мэдвэл бага ч болов тайвшрах болов уу …тэгвэл би гучин хувь эдгэх гээд байна.

“Онцгой Байдлын Ерөнхий Газар” хэмээх нэрнээсээ л сүрдмээр бид бүхний сайн сайхан амьдрал, амь насны төлөө ганц заяах алтан амиа үл хайрлан гал усны аюул руу тэргүүн эгнээнд явдаг тэр сайхан залуучууд жижиг худалдааны цэг буюу түцнээс хятад гоймон зээлж өл залгахгүй, авах ёстой цалингаа цаг тухайд нь аваад мөр бүтэн, гэдэс цатгалан явбал би гэдэг амьтан арван хувь эдгэнэ.

За тэгээд зам дээр тавьсан гэрлэн дохио нь зүй ёсоороо ажилласан ч юм байхгүй нөгөө үнэт капитал “хүн” гээч нь хөлийн хурдаар зам гарч чадвал аз, чадахгүй бол гэмтлийн эмнэлэгт…

Энэ бүхний эцэст хэлэхэд дээр хэлсэн шалтгаанууд зөв гольдролдоо орж сайхан бүхэн цогцолвоос би зуун хувь эдгэж эрүүл саруул болох гээд байна.

Үүний үндсэн дээр төр засаг маань хөсөр хаягдсан ард олондоо хоёр гараа сунган аюулгүй байдлыг бий болгосноор цээж дэлдэн ам амандаа орилох шаардлага үгүйгээр бидний шийдэж чадахгүй тулгамдсан асуудал болоод байгаа “Эх орон” хөгжинө.

”. Урагшаа манайхан…                   Ж.Баярхүү

  1. 19.  Х.Хангайсайхан : ХҮН (Эссээ)

Намайг бага байхад нутгийн өвгөд хэн нэгнийг «Энэ хүн болноо» гэх, эсвэл «Тэр хүн болсонгүй», бүр эсвэл «Тэр хүн биш», заримдаа «Тэр хүний дээд» гэж ярихыг олонтаа сонсож би юу хэлээд байгааг нь сайн ойлгохгүй ихэд гайхдаг байж билээ. Тэдний яриад буй хүмүүсийг харахад бүгд л толгойтой, нүдтэй, хамартай, амтай, гартай, хөлтэй, хэлтэй, яриатай хүнтэй адил хүн байх аж. Тэгтэл тэдний хэн нэгэн «хүн» болж, нөгөе нь «хүн биш» болдог. Хачин л санагддагсан. Манай ард түмэн «Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа» гэж хэлжээ. Энэ үгийг хүүхэд бид аанай л ухаан орох цагаасаа эмээ, өвөө, эх эцэг, номын багшаасаа сонсож, ам уралдан хэлж ессөн. «Нэгэнт хүн төрсөн юм чинь хүн л болохоос өөр амьтан болохгүй шүү дээ». Ингэж бодож бас инээд хүрч байсан үе ч бий. Гэвч ардын цэцэн үг гэдэг гүн утгатай. Цэцэн үгийн утга учрыг бага насанд тайлах амаргүй, бас л хожуу ойлгоно.
Миний хувьд «ХҮН» гэдэг үгийг ямагт том үсгээр бичмээр санагддаг юм. Учир нь орчлон ертөнцөд ухаант хүн л буй болж байж сая амьдрал гэгч үүссэн буй заа. Хүн буй болоод гал эзэмшиж, мал адгуус гаршуулж, газар тариалан эрхэлж, хот тосгон байгуулж, урлагийн гайхамшигтбүтээл туурвиж, шинжлэх ухааны шинэ нээлт хийж, чухамхүү энэ орчлонг улам чимж, сайхан, утга учиртай болгосон бус уу? Хүнгүй орчлон ертөнц ямар байдгийг бидэнд хамгийн ойр нарны аймгийн нэг гараг болох сарны жишээнээс тодорхой мэдэх билээ. Тэгээд ч Оросын билэг танхай яруу найрагч С.Есенин:
«Алтан дэлхий, Түүн дээр Хүн
Амьдрах гэдэг юутай сайхан …» гэж бичсэн нь чухамхүү дээрхийн баталгаа юм. Тэгэхлээр хүн гэдэг амьтан ер бусын гайхамшигтай нь ажээ. Гэтэл хүн болгон тийн амьдарч, бүтээж, хүн хүндээ тус болж, хайрлаж чаддаггүй байна. Иймээс бусдын тусын тулд сайн үг хэлж, сайн зүйл бүтээж, олон түмэнд тус болж. өгеөмөр сайхан сэтгэл гаргаж буй хунийг «хүн» гэж ярьж, харин үүний эсрэг үйлтэй хүнийг «хүн биш» гэж ярьдгийг өнөө насанд хүрсэн, ухаан орсон хэн боловч ойлгоно. «Хүн болох багаасаа». Энэ үг юутай үнэн.
Багаасаа амьдралын үнэнийг ухаарсан хатуу үзэл бодолтой, хутас өдрийн өл, нэг шөнийн нойр, өдрийн ажлын алжаалыг даах сэтгэлийн тэнхээ, үгийн хатууг өнгөрөөх ухааны тэвчээртэй өсөж, бусдын ажлын амжилт, амьдралын сайн сайханд үл атаархан, хар амиа бодохгүй, шунал, хов, жив, хэрүүл, хараалаас ангид байж сурна гэдэгхүн болсоны хамгийн наад захын шинж. Хүн төрөлхтний сайн сайхны тусын тулд гарамгай гавъяа байгуулсан, дэлхийн аугаа суутнууд яах аргагүй «Хүн болсон» хүмүүс юм. Хэн ч үүнтэй маргахгүй биз. Мэдээж тэдний үр удам сайн хүмүүс болж хүмүүжсэн байх гэдэгт бас эргэлзэх явдалгүй. Ер нь хүнийг танихын тулд удам судрыг нь сайн харж. судлах ёстой гэж манай ухаант өвгөд ярьдаг. Хүүгээ ч удам сайтай айлаас гэрлүүлж, охиноо ч удам сайтай айлд бэр болгон мордуулдаг. Тэдний дундаас төрсөн үр хүүхэд мөн сайн хүн болно гэж үздэг. Ийм ч байсан. Тэгж нүүдэлчин монгол түмэн чанарыг дээдэлж, ёс зан заншлаа он цагийн давиргаанд гээлгүй өнөөгийн хүн төрөлхтний соёл иргэншилтэй хөл нийлүүлж явна.
Би энэ амьдралдаа өөрийнхөөрөө ажигласан «хүн болсон», бас «хүн болоогүй» хүмүүсийн тухай зарим нэг жишээ татаж яръя. Намайг бага байхад манайхтай саахалт зайтай умгар хар гэртэй, өтөл эмээ, ээжтэйгээ амьдардаг, эцэггүй өнчин таван хүүхэд байлаа. Мэдээж эмээ, эх нь ажилгүй. Хүүхдүүдийн томоос бусад нь арван жилийн сургуульд сурна. Сурагчдын хамгийн том нь есдүгээр анги, бага нь надтай чацуу, дөнгөж нэгдүгээр анги. Ес, наймдугаар ангийн хоёр ах нь зуны амралтаар том хүмүүс дагаж аймгийн төвд барилгад засвар, тоосгон заводад ажиллана. Гэртээ бараг жилийн дөрвөн улиралд хар цай ууцгааж, ямар ч тосгүй, бараг зуухны таг дээр шууд түлсэн гурил иднэ. Орой голдуу цувдайтай бантан хийнэ. Энэ байдлыг хараад би тэднийг учир мэдэхгүй байхдаа шоолж, ухаан орохын хирээр өрөвдөж явсан ч яагаад ч юм бэ тэд энэ байдалдаа огт гутардаггүй, харин ч зүдэртлээ ажил хийж, ажлын хөлсөөр худалдаж авсан хувцас хунараа яаж цэвэрхэн өмсдөг, хичээлийнхээ ном дэвтрийг ямар цэвэр, гамтай хэрэглэдэг зэргийг хараад бахархах сэтгэл төрдөгсөн. Тэд, бүгд онц сурч, сургуулиа сайн төгсөж, эх орондоо ирж ажиллан, эрдмийн зэрэг хамгаалж, чухамхүү өөрийн хөдөлмөр зүтгэлээрээ төрийн сайд хүртэл алба хашиж, манай нийгмийн өөрчлөлтийн аль ч үед мэргэжлийн ажлаа хийж, өнөөдөр сайхныг үзэж явна. Үгү’й, тэгээд өнчин ядуу байлаа гээд хулгайч, худалч, луйварчин тэр айлаас гарч болох байлаа. Гэтэл тэгсэнгүй. Бүгд «Хүний дээд болов». Ийм жишээ олныг дурдаж болно.
Бидний монголчуудын сайн мэдэх билгүүн номч Бямбын Ринчин авгай нэгэн үе хэлмэгдэж, шорон гянданд сууж ахуйд охид голдуу балчир үрс нь өвлийн хүйтэнд дулаацахын тулд замын дагуу мод, нүүрсний хэлтэрхий түүж, «Эсэргүүний зулбасга» гэж сүржин нэгэнд хөөлгөж, бяцхан зүрх нь чичирч айж явсан (Ринчен гуайн нэг охины энэ дурсамжийг саявтархан уншаад дөч гарсан эр би эхнэр хүүхдүүдийнхээ дэргэд уйлж байж билээ) ч цөмөөрөө «Хүний дээд» болов. Тэднии хүүхдүуд эрдмийн оргилд гарч, улс эх орондоо хөдөлмөрлөж, ихийг бүтээж. Монголынхоо нэрийг дэлхийд гаргав. Үүнд би их эрдэмтний ганц хүү, Барсболдыг онцлон хэлж байна. Их эрдэмтний ганц хүү. олон эгчийн ганц дүү гээд энэ хүн эрхэлж «Эрхийн тэнэг» болж болох л байлаа. (Олон томчуулын хүүхдүүд эцэг эхдээ «Сайн нэр» дуулгаагүй жишээ захаас аван бий шүү дээ). Гэтэл Ринчиний хүүхдүүд тэгсэнгүй. «Эрхийг сураагүй, бэрхийг сурчээ». Эцэг нь залуу зандан насандаа ч, өтөл болсон хойноо ч хэлмэгдэж явахад үр хүухэд нь чухамхүү хатууг давж, эцэг. эх нь үр хүүхдээ «Хүн болгож», бүр тодруулбал «Хүний дээд болгож» хүмүүжүүлж өсгөсний тодорхой нэг гэрч юм. Ринчин агсны ач, зээ нар ч ингэж хүмүүжсэнийг түүний ач хүү Дэнзэнээс тод харж болно. Ямар их авъяастай хүн болж өсөж вэ? Түүнд хожмын нэг өдөр өвөөгийнхөө гэрэлт хөшөег урлан бүтээж, улсынхаа номын төв өргөөний өмнө сүндэрлүүлэх хувь тохиосон нь юутай бахархалтай. Чухамхүү ач хүү нь өөрийнх нь гэрэлт хөшөөг урлах тийм ерөөлтэй төрсөн их номч гуай ч юутай азтай.
Гэтэл багаасаа ийн хүмүүжээгүй, амьдралыг хялбар, бэлэнчлэх сэтгэлгээгээр төсөөлж өссөн хүүхэд тэр бүр «хүн» болж чаддаггүйг их ухаант өвгөд гярхай ажигласан байх юм. Миний оюутан ахуйн нэгэн андын эцэг насаараа нутагусандаатөдийгүй,улсдаанэртэй дарга байж, аанай л ганц хүүгээ юугаар ч дутаалгүй өсгөж, сургуульд сургаж, гадаадад дээд сургууль төгсөх хүртэл нь бараг дагаж явсан билээ. Хүү нь сургууль төгсөж байсан ч, тийм ч сайн сурч байсангүй.
Авгай, хүүхэн, бор дарс шүтэх нь түлхүү байлаа. Сайн эцгийн буянаар юм бүхнийг хялбархан давж, «гялалзаж» явлаа. Мөн л сайн эцгийн нэр, нүүрээр сайхан ажилтай болсон ч олон жил ажиллаж чадсангүй. Ажил хийдэггүй хүнийг албан байгууллага яахан удаан тэжээх билээ. Тэгээд ч өнөө муу нэртэй, луу данстаны социализмын үед энэ бүр цээртэй байсан. Мань эр тэгсгээд л бор дарсанд гүн автаж, хуримын ордонг доргион байж, албан ёсоор гэрлэсэн анхны хань, төрсөн хүүхдүүдээ орхин одож, удалгүй ажлаасаа ч гулрах нь тэр. Тэгтэл уул мэт эцэг нь гэнэт «нурав». Эцэг, хүүгийнхээ ухааны ядуугийн энг хараажаар даагаагүй болов уу, хөөрхий. Хүү эцгийн үлдээсэн буянаар нэг хэсэг наргив. Орчлон ертөнцөд мөнхийн юм гэж байхгүй хойно. Их далай ч ширгэдэг жамтай. Хүү эцгийн буян үгүй болоход гудамжинд гарав. Одоо дал хол давсан өтөл эхийн тэтгэвэрийн хэдэн төгрөг буухыг нь андахгүй ирж авдаг гэсэн. Тийм ээ, сайн эцгийн хүү сайн хүн, тэр бүү хэл бүр «Хүн болж чадсангүй» гэж хэлбэл «Үгүй» гэх хүн цөөхөн байх болов уу?
Ийнхүү өндөр боловсрол эзэмшлээ ч уулаасаа «хүн» болж хүмүүжиж чадаагүй, амьдралын өчүүхэн төдий даваа, нугачаанд сөхрөөд өгдгийн сонгодог жишээ энэ ажгуу. Хүний тэр үр өөрөө л бэлэнчлэх сэтгэлгээтэй, биеийн амрыг харсан, хүний хорвоод үдлээд енгөрөх нэг насаа зугаа цэнгэл болгосон, арчаагүй явсаар еөрөө л тэр мөхөж буй хэрэг. Гэтэл хорвоод ханилж явсан нөхрөө, эхнэрээ, төрсөн үрээ, ахан дүүсээ, шүтэх ёстой багшаа, огт танихгүй нэгнийг ганц үг зерснөөс, өчүүхэн зүйлээс болж хор сэдэх санаанаас үүдэж, тэр бүү хэл хүн болох их хувийг хайрласан эцэг, эхээ ухааны мунхаг, мансууруулах ундааны халуунаар егүүтгэсэн хэрэг манайд өдөр тутам гарч байна. Ийм үйлтэй нэгэн «Хүн» гэж үү? Хүн нь хүн боловч «Хүн болоогүй» нь лавтай тэр биз ээ. Ай, юутай гачлантай, юутай харуусалтай. Ухаант өвгед дээдсийн маань « Тэр хүн шүү» гэх, эсвэл «Тэр хүн биш» гэж хэлдэг үг ийм учиртай ажгуу.
Орчлонд хүмүүн болж төрөх их хувь заяа гэдэг. Аяга арвай будааг асгахад зүүний үзүүр дээр тогтож үддсэн нэг ширхэгтэй адилтгадаг юм гэнэ лээ. Тэгэхлээр ийм хувь заяанд төрсөн хүмүүн нэг насны амьдралаа арай утга учиртай, цагаан мөртэй, сайн нэртэй туулах нь хун өөрөө өөрийгөө үнэлэх хамгийн дээд шагнал бус уу?
Тийм ээ, “ХҮН” гэдэг үгийг ямагт том үсгээр бичмээр санагддаг юм.

  1. 20.  Миний мөрөөдөл

            Би дүү нартаа үлгэр ярихдаа “амар сайхандаа жаргажээ” гэж хэлэх хамгийн дуртай.
Би 4 дүү, ээжийнхээ хамт амьдардаг жирийн нэгэн айлын ууган хүү. Багаасаа олон дүүтэйгээ хамт өссөн болохоор хариуцлага гэдэг ойлголтыг хэн ч заагаагүй байхад сурчихсан.

Тухайн үедээ бүх зүйлийг ойлгож мэдээгүй байсан болохоор надад хичээлээ сайн хийх нь миний хариуцлага гэж үздэг байлаа. Хамт сурдаг байсан хүүхдүүдийн эцэг эх нь ганц хичээл дээр онц гарахад л унадаг дугуй, компьютер тоглоом, хөгжим, камер гээд маш олон гоё зүйл хүүхэддээ авч өгдөг байж билээ.

Жаахан байсан болохоор ч тэр үү, битүүхэндээ барьцаж, бас бүх хичээл дээрээ онц гарчихаад байхад юу ч өгдөггүй байсан ээжийгээ ямар шударга биш юм бэ? гэж дотроо ундуйцан боддог байсан.

Гэхдээ намайг ямар мундаг юм бэ? гэж хэлэх найзуудынхаа үгээр хэсэг хугацаанд цэнэглэгдэж сэтгэл санааны хувьд хэмжиж болшгүй том бэлэг гардан авдаг байлаа. Манайх чинээлэг айлуудын тоонд ордоггүй харин ч бүр эсрэг эгнээнд багтдаг монголын олонхи болсон айлуудын нэг.

Гэхдээ надад энэ байдлаасаа болж шаналж, бодит амьдралаа үзэн ядах болон хүнээс ичих сэтгэл төрж байсан удаагүй. Харин байгаа бодит байдлыг ухамсарлаж ирээдүйдөөрийн амьдралаа илүү боломжит түвшинд аваачих л чухал гэж боддог.

Өөрийн амьдралын талаар нилээдгүй зүйлийг та бүхэнд дэлгэн яриад байгаа учир нь өөрийн бодит амьдралаас бий болсон нэгэн мөрөөдлөө илүү их ойлгуулах гэж хичээж байгаагийн илрэл юм.

Хүн болгонд мөрөөдөл байдаг гэхдээ түүндээ тэмүүлж байгаа байдал нь харилцан адилгүй. Үүнээсээ шалтгаалан хүмүүсийн мөрөөдөл харилцан адилгүй хугацаанд биелэж байдаг. Зарим нь бүр биелэхгүй оюун санааны хувьд сайхан чигээрээ хадгалагдан үлддэг.

Миний мөрөөдөл юу вэ? энэ асуултыг өөрөөсөө асууж үзсэн хүн олон байгаа гэж би итгэж байна. Учир нь хүний мөрөөдөл тэр хүний үйл хөдлөлийг удирдан чиглүүлж байдаг.

Өнөөдөр та хэн байх нь чухал биш магад хэдэн жилийн дараа ч их ач холбогдолгүй гэж боддог. Харин энэ хорвоог орхиод явчихсаны дараа та хэн байх вэ? Энэ бол маш чухал.

Алдартай хүмүүсийн амьдрал тэдний үхсэнээс нь эхэлдэг гэсэн мэргэн үг байдаг.  Бид амьд байх хугацаандаа юу хийж байснаас шалтгаалж хэн болох нь тодорхойлогддог.

Магадгүй хүн төрөлхтөнд дуурсгах зүйл хийсэн бол бид мөнх настай. Агуу их сэтгэгчид аль эрт хорвоог орхисон ч тэдний нэр алдар одоог хүртэл амьд мэт яригдсаар байна.

Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг. Би дуусахгүйн тулд мөрөөддөг.

Миний ирээдүйн зорилго бол баян болох биш бас улсын их хурлын гишүүний суудал ч биш. Монгол улсаа дэлхийн тавцанд нэрийг нь цуурайтуулж дэлхийн бодлого тодорхойлогч улс гүрэн болгох явдал бол миний чин хүсэл эрмэлзэл бас ирээдүйн хамгийн том зорилго минь юм.

Энэ зорилгынхоо талаар энд дурьдвал арай нүсэрдсэн бас томдсон зүйл болно. Тийм болохоор зорилгодоо хүрэхийн тулд мөрөөдөж явдаг өөрийн нэгэн мөрөөдлөө та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа баяртай байна.

Миний хүүхэд наснаасаа мөрөөдөж явсан зүйл бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Harvard”-ийн их сургуульд улс орнуудын шилдэг залуустай мөр зэрэгцэн суралцаж тэдэнд өөрийн улсын оюутан залуусыг ямар чадварлаг болохыг харуулах явдал.

Мөрөөдөл маань ирээдүйн зорилготой минь нягт уялдаж байгаа юм. Учир нь босго өндөртэй дэлхийн хэмжээний сургуульд элсэн ороод шилдэг оюутан нь байна гэдэг хүн болгон чаддаг зүйл биш гэж боддог. Магадгүй энэхүү сургуулийн шилдэг оюутан нь байна гэдэг бол улс орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах бас нэг боломж нь болж өгнө.

Өрхийн сарын орлого нь цэвэрлэгчийн цалин, эх орны хишгээс хэтэрдэггүй айлын хувьд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд хүүхдээ сургана гэдэг бол санхүүгийн хувьд маш их асуудалтай. Иймээс надад зөвхөн тэтгэлэг авч л мөрөөдлийн сургуульдаа суралцах боломж олдож байгаа юм. Хүссэн болгон нь очиж сурч чаддаггүй сургуульд тэтгэлэг авч элсэн ороод шилдэг нь байна гэдэг бол нилээдгүй их хүч хөдөлмөр шаардана.

Бага байхдаа хичээлээ сайн хийх нь миний хариуцлага гэж бодож байсан тэрхүү бодол маань одоо бүр илүү өргөн хүрээнд тавигдаж байна. Учир нь тэтгэлэг авахын тулд зүгээр нэг онц сурах хангалтгүй. Сурч буй мэргэжлээрээ хамгийн шилдэг нь байхаас гадна англи хэлийг төрөлх хэл шигээ сайн сурч, нийгмийн идэвхи сайтай байж, олон том тэмцээн уралдаанд өндөр амжилт үзүүлэх шаардлага гарч ирж байна.

Миний хувьд зүгээр хүсч мөрөөдөөд суухыг үзэн яддаг. Бас яриад байх биш бодит ажил болгож үр дүнг нь харах нь нэн тэргүүний асуудал гэж дүгнэдэг.

Иймээс ч ямар нэг зүйлд хандахдаа би бусдаас өөр байдлаар өөдрөг сэтгэлгээгээр ханддаг. Тухайлбал хичээлээ хийхийг ихэнхи оюутнууд яршиг төвөг мэтээр сэтгэж, сэтгэл гаргах нь бага байдаг.

Харин миний хувьд хичээл хийхдээ хайртай хүнтэйгээ уулзах гэж байгаа юм шиг, урьд нь очиж үзээгүй газартаа очих гэж байгаа юм шиг, сайхан хоол идэх гэж байгаа юм шиг хүсч тэмүүлж хийдэг ийм ч болохоор бусад оюутнуудтай харьцуулахад илүү амжилттай суралцдаг. Хичээлээ хийгээд онц суралцах хангалтгүй гэж дээр дурьдсан.

Ингээд нийгмийн идэвхийг яаж сайжруулах вэ? гэж бодсоны эцэст “НҮБ”-ийн залуучуудын зөвлөх хорооны гишүүнээр, олон улсын хүний эрхийн байгууллага болох “Emnesty international”-ийн монгол дахь салбарын гишүүнээр, “Төгсголомт” ТББ-д УЗ-ийн гишүүнээр ажилладаг болсон.

Энэ нийгмийн идэвхээрээ дамжуулж англи хэлийг суралцаж байгаа. Олон улсын байгууллагууд болохоор англи хэлний тодорхой хэмжээний мэдлэг шаарддаг, англи хүмүүстэй харилцах шаардлага ч бас гардаг. Үүнээс улбаалаад англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой болж байна.

Тэмцээн уралдааны хувьд гэвэл парламентийн мэтгэлцээн, уран илтгэл, эсээний тэмцээнүүдэд тодорхой хэмжээний амжилтыг улсын хэмжээнд үзүүлж байсан. Гэхдээ цаашдаа олон улсын хэмжээнд өөрийн улс орны нэрийг гаргасан том амжилт үзүүлэхээр хичээж байна. Эдгээрээс үзвэл би мөрөөдлийн сургуульдаа суралцахаар өөртөө бага ч гэсэн тусалчихсан байгаа гэдэг нь харагдаж байна.

Хугархай харандаагаар бүтэн харандаа зурж болдог гэдэг мэргэн үг байдаг. Үүний нэгэн адил ядуу айлын цэвэрлэгч хүний хүүхэд ч “Harvard”-ийн их сургуульд сурч болдог гэдгийг залууст харуулахыг хүсч байна. Магадгүй ээж маань намайг бүтэн хоолтой өсгөж чадаагүй ч гэлээ бүтэн ухаантай бүрэн ухамсартай өсгөж хүмүүжүүлж чадсан. Үүний ачаар л би өнөөдөр энэхүү эсээг та бүхэнд бичиж өгөх зэрэгтэй амьдарч байна.

Хүний амьдрал бэрхшээлтэй байж сонирхолтой болдог. Хүн болгон мандарин идэх дуртай. Гэхдээ тэд хэзээ ч хальстай нь иддэггүй дандаа хальсыг нь арилгаж иддэг. Мандарины хальс гашуун исгэлэн байдаг ч дотроо шүүслэг сайхан жимсийг агуулж байдаг. Үүний нэгэн адил амьдрал амжилт бүтээл, аз жаргал, хүсэл мөрөөдлийг бэрхшээлээр нууж халхавчилсан байдаг.

Харамсалтай нь ихэнхи хүмүүс үүнийг мэдэхгүй бэрхшээл тулгармагц цуцаж шантардаг. Үүнээс шалтгаалж бүх хүмүүс өөрийн хүссэн зүйлдээ хүрч чаддаггүй.

Чивчирсэн бодол, унтаагүй нойр, ханаагүй цэнгэл, хэмжиж болшгүй тэвчээр,шүд зуун өөртөө амласан амлалт л намайг мөрөөдөлд маань хүргэнэ гэдэгт би итгэдэг.

Залуусдаа хандаж хэлэхэд эрсдэл, ашиг 2 эерэг хамааралтай байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тийм болохоор алдаа гаргахаас битгий ай, зөвхөн онохын төлөө л тэмцэх хэрэгтэй.

  1. ХИЙГЭЭГҮЙ ХЭРЭГ – ЦОХИЛОХГҮЙ ЗҮРХ

Түүх гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам хүн төрөлхтөнд сургамж, ухаарал хайрладаг билээ. Түүний хар бараан, эсвэл гэгээн сайхан байхаас үл шалтгаалан хүн төрөлхтөн өөрт хэрэгтэй зүйл бодит мөн чанарыг нь танин ухаардаг. Учир нь цаг хугацааг буцааж үл болох учраас өдгөө хэмжээлшгүй их оюун бодолдоо сургамжилж авахаас өөр яах билээ.Өнөөдөр би түүхийн нэгэн хар бараан хуудсыг сөхөн бодол эргэцүүллээ та бүхэнтэй хуваалцаж байна. Энэ бол монгол улсын түүхэнд их хэлмэгдүүлэлт хэмээн тодорхойлогдсон олны тэмцэл буюу шийтгэл, өршөөл буюу цагаатгал.Эмгэнэлт хэлмэгдүүлэлт  гурван үе  шаттайгаар үргэлжлэхдээ 100,000 гаруй хүний амь насыг авч одсон. Эдгээр хүмүүсийн  ихэнх нь хойчийг бүтээгч эрчүүд. Хэрэв 100,000 эрс  амьд байсан бол өдгөө 3 хүүхэдтэй байхаар бодоход  монголын хүн ам 300,000 –гаар нэмэгдэх байсан болов уу? 2014 оны байдлаар Монгол улсын хүн ам 3-хан саяд хүрчээ. Газарзүйн хичээл дээр Хятадын нэгэн үйлдвэрийн зөвхөн өдрийн ээлжний ажилчид гэхэд 3 саяд хүрдэг гэж сонссон. Энэ нь Манай улсын нийт хүн амтай тэнцэж байгаа нь сонирхолтой. Үүний шалтгаан нь олон байдаг ч, халхын голын байлдаанд амь алдсан эрсээс 200 дахин их хүнийг монголчууд өөрсдөө хэлмэгдүүлж хөнөөсөнтэй холбоотой гэхэд  та санал нийлэх үү? Би үүнтэй санал нийлдэг. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд хэлмэгдүүлэлт гэдэг үг нь хийгээгүй хэргийнх нь төлөө гүтгэх, бие махбод болон сэтгэл санааны зовлонд унагах гэсэн утга бүхийгээр тайлбарласан байдаг.Намайг 4-р ангид сурч байхад ангийн маань охины үзэг алга болсны төлөө намайг гүтгэж байхад “БИ АВААГҮЙ ШҮҮ ДЭЭ” хэмээн нүдээ томруулж байсан боловч миний аваагүйг хэлчих ганц ч хүүхэд байгаагүй юм.  Би тэгэхэд авсан мэт сандарч, айж, уйлж байснаа тодоос тод санадаг. Энэ дурсан яриад, санаад байхаар дурсамж биш л дээ. Гэвч сэтгэлээс хэзээ ч арчигддагггүй, 7 жил өнгөрсөн, би одоо 11-р ангид сурдаг. Өнгөрсөн  7 жил ч бай, 70 жил ч бай “БИ БАЛ ХУЛГАЙЛСАН НЭРТЭЙ”. Учир нь хэн ч миний бурууг гэрчилээгүй юм. Намайг амьд ч, үхсэн ч, надтай хамт булшлагдахгүй “ГҮТГЭЛЭГ” юм.Та хийгээгүй хэргийнхээ төлөө ял шийтгэл, тэр бүхий л амь насаараа хохирохыг зөвшөөрөх үү ?…Хэний  ч зөвшөөрөхгүй хэлмэгдүүлэлт нь  олон мянган хүмүүсийн цус, нулимсыг урсгаж, зүрхийг зогсоож, халуун амийг нь авч одсон.  Тэдгээр хүмүүсийн нэрсийн жагсаалт бүхэл бүтэн 200-аад хуудастай ном болсныг уншихад аймшигтай санагдлаа.  20-иод зууны эхээр хэлмэгдүүлэлтийн гамшиг монголын ард түмнийг тэр чигт нь нөмөрсөн. Энгийн нэг салхи төдийхнөөс эрчимтэй торнадо болтлоо шуурч нэгэн жарныг хар бараан болгожээ.Хорвоо ертөнц дээр хүн төрөлхтөн байгалийн жам ёсоор төрж, үрэгддэг. Гэтэл өвчин зовлонгоор биш, байгалийн гамшгаас биш, осол гэмтлээр биш, хийгээгүй хэргийнхээ төлөө амьдын зовлонг эдэлж үхсэн гэхэд хэтэрхий гомдолтой санагдана. Жам ёсоороо хальсан хүмүүс амар амгалан оршдог, бид ч сэтгэлдээ амар амгалан оршуулдаг. Харин хийгээгүй хэргийнхээ төлөө олон жил хоригдож энэ орчлонгийн ер бусын гайхамшгийг үзэж чадалгүй, бүтээж чадалгүй мөнхөрсөн монголчуудыгаа бид нийгэмтэй нь, түүхтэй нь, үнэнтэй нь хамт мартах ёсгүй.  Тиймээс ч хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан Улаанбаатар хотын үндэсний түүхийн музейн өмнө талд хэлмэгдэгсдийн хөшөөг босгосон билээ. Энэхүү хөшөөнд 9 сарын 10-ны өдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Гэвч яагаад заавал жилд ганц л өдөр дурсдаг гэж. Өдөр бүр цэцэг өргөхгүй ч, хувь хүн та энэ хэлмэгдүүлэлтийг сэтгэлдээ өдөр бүр санаж, ирээдүй үр хойчдоо үлгэрлэн захивал их хэлмэгдүүлэлтийн өдрүүд дахин давтагдахгүй байх учиртай.Бараан тоос татсан бичээсүүдийг дурдан үзвээс монголчууд шашины хүчээр сэргэж шашныхаа хүчээр мөхжээ. 1922-1939 оны хооронд нийт 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөснөөс нийт 18,000 лам нар байсан ажээ.Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн нутаг болох Хамбын овоо гэдэг газраас 2005 онд  олдсон 600-аад лам нарын яс үүнийг гэрчилнэ. Би анх удаагаа ийм олон хүний ясыг энэ зурагнаас харж байна. Гэхдээ би үүнийг хэзээ ч бодитоор хармааргүй байна.Гай газар дороос гэдэг шиг яргалал, цээрлүүлт газар доороос гараагүй. Хүнээс гарсан….Тэгэхээр хэлмэгдүүлэлтийг бүтээгч нь “ХҮН” юм. Хүн хүнээ барьж идэж байсан цаг үед Монголын олон мянган оюунлаг сэхээтнүүд хэлмэгдэж нас барсан. Тэр их зовлонг биеэрээ үзэж туулсан зохиолч эрдэмтэд бол Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж, Р.Чойном зэрэг суу билэгт гавьяатнууд билээ. Хориод оны хувьсгалт үйл явдалд биеэр оролцсон эдгээр хүмүүс орчин үеийн утга зохиолыг үндэслэхийн зэрэгцээ шинэ нийгмийн соёлыг идэвхтэй цогцлоогчид байв. Тэдний богинохон амьдрах хугацаандаа бүтээн туурвисан бүтээлүүд өнөөгийн мянга мянган хүүхэд залуусын  тархийг хооллодог.“ХҮН БОЛ НИЙГМИЙН АМЬТАН ЮМ” гэж их сэтгэгчид хэлсэн нь бий. Тухайн үеийн нийгэм хэрэв оюунлаг бүхнийг хумхын тоос мэт арчиж хаяаагүйсэн бол өнөөдөр бид дэлхийд тэргүүлэх данстай болох ч байсан юм билүү. Биеийн тамирын хичээл дээр онол үзэж байх үед багш маань хэрэв монголчууд өөрсдийн төрлөө хөнөөсөөр байсан бол өдгөө колончлогдсон еврей мэтийн орон байх  байсан байх гэж хэлснийг сонсоод хүн нийгмийг бүтээх биш нийгэм хүнийхээ үхэл амьдралыг шийддэг юмуу гэж эргэлзэх боллоо.

  1. Танд айдаг зүйл бий юу?

Хүнд айх зүйл хэтэрхий олон. Гэтэл хүн хүнээсээ айх нь бүр аймшигтай. Хэлмэгдүүлэлтээр монголын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 12 хүн тутмын нэг нь бүх насаараа бэлэвсэрч ,…эд хөрөнгөө хураалган хоосорсон ядуу өрхөө бүх насаараа толгойлж…монголын 5-н хүүхэд тутмын нэг нь өнчирсөн байна гэсэн судалгаа бий. Том зүйлийг бүтээхэд их золиос гаргадаг ч гэсэн хүн гэдэг сэтгэл зүрхтэй. Огших сэтгэл,дуслах нулимстай. Халуун амьтай билээ. Үг хэлсэн болгоны амыг үдээтэй цоожтой мэт болгож зөвхөн нам төр л бүхнийг гартаа авах шударга гэж үү. Өнөөгийн ардчилсан нийгэмд хэдий түмний өмнө биш ч гэсэн авлигал хээл хахууль эрх мэдлийн төлөө хүн төрөлхтөн нэгэн төрөлтнөө айлгаж байсан хуучин цагийн үнэр үнэртээд байгаа юм биш биз дээ…

Их  хэлмэгдүүлэлт “ХҮҮХДИЙГ ХҮҮХЭД ГЭЖ ТОЙРООГҮЙ ЮМ” Нялх хүүхэдтэй эмэгтэй хүнийг хүртэл дүн өвлөөр хязгаар луу ачиж,   23 настай залууг цаазлахдаа гар хөлийг нь хүлж хүнээр даруулж байгаад, дэнгийн гэрэлд 2 шанаагийн цуулан огтлож, “ЭРҮҮГИЙН ЗААЖ АЛСАН”.  Монголчууд хэзээ ч МАЛЫГ АМЬДААР НЬ ЭРҮҮГ НЬ ЗААЖ АЛДАГГҮЙ. Хүн алах мал алах хоёр адил биш, хүн төрөлхтөн малнаас дор үнэлэгдэж байсныг “ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ӨӨРӨӨ НОТОЛДОГ. Сэнгийн Эрдэнэ  зохиолчийн бичсэн “СЭРҮҮН ДУГАНЫ МӨХӨЛ” зохиол дээр лам нарыг эсэргүү хэрэгт гүтгэн баривчилж байх үед зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүү хоёр хүртэл дайсан болсон байдаг. Мөн Ц.Оюунгэрэл зохиолчийн “НОГООН НҮДЭН ЛАМ” зохиолд бэлбэсэрч хоцорсон эмэгтэй, Л.Түдэв “ХУВЬСГАЛ ТАНАА ӨЧЬЕ” романд  түүхэн хүн Дугаржавын үхэл зэрэг нь хэлмэгдүүлэлт ямар хэрцгий, ямар харгис байсныг харуулдаг. Үүнийг уншсан уншигчдад сануулдаг бас сургамжилдаг.

Алав, цаазлав, буудав, устгав, цөллөв, тамлав, шатаав

гэх аймшигт үгсүүд хэлмэгдэгсэд, тэдний хань ижил, үр хүүхэд, хойч үеийн сэтгэл зүрхэнд хадан дээрх сийлбэрээс ч илүү гүн сийлэгдсэн байдаг. Хэлмэгдүүлэлт хэмээх номны эхний хуудас улаан,тэгээд хар,саарал байсан, харин дараагийн хуудсууд нь үргэлжид цагаан хэвээрээ ганц ч хар толбогүй байх ёстой. Тэрхүү хар бараан хэлмэгдүүлэлт цуст хядлага дахин хэзээ ч бүү давтагдаасай. Тиймээс ч би энэ эсээг бичиж байна. Та бүхэндээ

“ХЭЛМЭГДЭГСДИЙГ ДУРСАН САНАХ ӨДӨР БАЙХААС

ХЭЛМЭГДЭХ ӨДӨР ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ” гэж  уриалмаар байна. Р.Чойном  “Охиндоо бичсэн захидал” шүлэгтээ:

“Харагдсан болгоныг, багшаасаа асуу

Харагдаагүй, бодсон болгоноо ээжээсээ асуу

Харин аавыгаа хэнээс ч битгий асуу

Тэртээ тэргүй цаг хугацаа чамд бүхнийг хэлээд өгнө”

хэмээн шүлэглэжээ. Цаг хугацаа бол хамгийн үнэн бас шударга шүүгч. Хэдий борооны дараа цув нөмрөөд нойтон хувцас хатахгүй ч гэсэн мянга мянга, сая сая жилээр хэлмэгдсэн хүмүүсийнхээ дурсгалыг бид хүндэтгэж байх болно.

Атаа хорсол

Аюул заналын утаа

Ахин бүү үнэртээсэй

Залуучууд бид шинэ нийгэм. Сайхан нийгмийг бүтээж чадна.


  1. Бондгор

Тэр нэгэн сайхан хаврын улиралд чи минь төрж билээ. ” манай хамаатны айлын нэг кавказ авчарко гөлөглөж би очиж үзхээр явлаа. тэр  шууд л нүдэнд туслаа яагаад гэвэл охин юм байж эр гөлөгнүүдээсээ хамаагүй том биетэй цоглог мөртлөө намуун тайван гөлөг байж билээ.

Тэрийг хараад л нохой гэж ямар хөөрхөн юм бэ гэж анх бодогдож билээ. Тэгээд л тэрнийг яаж ийж байгаад тэжээе гэсэн бодол надад орж ирлээ. Гэвч надад зөндөө асуудал байлаа. “гэрийнхэн нохойнд тийм ч сайн биш” мөн хамаатны ах яггүй үнээр зарна гээд байлаа. Би яахаа ч мэдэхгүй аргаа баран хэдэн хоног нойргүй хонон бодол боллоо.

Өө харин тэгтэл бурхан тэнгэр харж үзвүү гэлтэй “ээж,аав” маань намайг анзаарч юу болсоныг асууж яагаад энгээд байгааг мэдхийг хүсдэг байгаа. Тэгтэл тэр үед миний толгойд нэгэн санаа орж ирлээ шүү “авая” гэж хэлбэл мэдээж зөвшөөрөхгүй. Тийм болхоор шууд л худлаа хэлхээр шийдлээ “англи хэлний” сургалтанд суух нэрээр нилээн хэдэн төгрөг оллоо. Шууд л мөнгөө бариад л хамаатныхаа ах дээр барьж очоод “ээж аавад минь битгий хэлээрэй” гэж аминчлан захиад гөлгөө өвөртөө хийгээд гэрийн зүг явлаа. Тэрнээс хойш хэдэн сар өнгөрж хэрэгч хуучирч харин гөлөг бид – аз жаргалтай байлаа. Ууг нь гөлгөндөө “ Зантгар” гэж нэр өгсөн боловч харахаар л бондгор санагдаад “ Бондгор” гэж дууддаг байлаа.

Нэг өдөр Бондгор бид 2 самранд явлаа чөлөөтэй газар бид 2 хүссэнээрээ тоглон явсаар нэг мэдэхэд ойн нилээн гүнд орсон байлаа. Харанхуй ч болж байлаа гэхдээ би Бондгортойгоо байсан болхоор ер айсангүй. Бондгор бол бор хүрэн зүстэй холоос харахад багахан байвгай шиг харагддаг хэр баргийн хүн, нохой бараанаас нь айдаг байлаа. Бондгорыгоо барьж авж уяаад л харий гээд л хөдөллөө Бондгор маань юу ч болоогүй мэт маажигнаад л алхаж өгнө би араас нь чирэгдээд л тэгэж явсаар үүр цайх үед гэрийн бараа нэг юм харагдлаа шүү тэгээд л гэртэй ороод л дараа өдөрийн орой хүртэл 2лаа унтаж өглөө босоод хоол хийж идчээд л сууж байсан чинь, хаалга тогшлоо энэ үеэс л жаргалтай мөч үүгээр дуусж байгааг даанч мэдээгүй юмдаа.

Ах маань цагдаад ажилдаг байлаа тэгээд ахын найз гэж нэг өндөр шар залуу орж ирэн “миний амрыг” ирэн нохойг чинь албанд сургаж өгөе тэгээд хэрэгтэй үед нь бид дуудан ашиглаж байя гэсэн санал тавилаа. Би ч гэж жаахан байждээ зурагтаар цагдаа нарын сургуультай нохойг хараад  атаархсандаа шууд л тэгий гээд л хэлчихлээ. Тэгээд л хэд  хоногоос ирж авна шүү гээд явлаа. Би ч гэж бөөн баяр л байлаа. Тэгээд 3 хоногын дараа ирээд аваад сарын дараа ирж хэр сурж байгааг нь харж болно шүү гэж хэлээд явлаа. Би ч гэж нэг сар тэсэх гэж бөөн юм боллоо нилээн турсан шүү.  Тэгээд арай гэж очиж нохойтойгоо уулзлаа шүү тэр маань бөөн баяр басчгүй нилээн хэдэн команд сурсан байлаа. Тэгээд би ахиад орхиод явлаа.

Миний санаа нилээн амарсан ч яагаад ч юм сэтгэл ер тайван байж өгөхгүй байлаа. 7 хоногийн дараа тэр шөнө бүр нойр маань хулжаад бүр унтаж чаддаггүй. Жаахан дуг хийхээр л Бондгор маань нэг юмтай л ноцолдоод гаслаад байна гэж зүүдлээд ер болдоггүй. Тэгээд өглөө эрт үүрээр сургагч ахынд очиж үзхээр шийдлээ. Тэгтэл хаалган дээр нь ирэнгүүт л бодгоноод гүйгээд ирдэг Бондгор маань ирсэнгүй би нилээн гайхан хаалгы нь тогшин янз бүрийн юм бодон зогсож байлаа. Цагдаа ах ч хаалгаа онгойлгон миний урдаас гэм хийсэн хүүхэд шиг сонин харцаар харахыг хараад ямар нэгэн юм болсоныг шууд л ойлголоо юу болсоныг асуухад юу ч дуугарсангүй гэрлүү заалаа.

Би яаран сандран гэрлүү орон харахад зуухны хажууд Бондгор маань ямарч хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Яахаа ч мэдэхгүй болсон би хөшиж орхилоо. Цагдаа ах надад цай хийж өгөөд юу болсоныг ярилаа. Өчигдөр өдөр нь энэ 2 жаахан эрчимтэй цагаар хүнд дасгал хийж байсан юм билээ.

Гэтэл манай нохой 3н метр өндөр шатан дээрээс унаад нилээн хүнд бэртсэнч гэсэн юу ч болоогүй мэт босоод ирсэн гэсэн. Тэгтэл босж ирээд хэдхэн алхаад лаглайтал газар Пид хийтэл унаад өгсөн гэсэн тэгээд эмч дуудаж үзүүлтэл угаасаа манай нохой төрөлхийн зүрхний дутагдалтай байсан гэсэн.

Тэгээд ачаалал дийлэлгүй дээрэээс нь өндрөөс унаж цочсондоо зүрхний ажилгаа суларсан гэсэн хэдхэн цагын настай гэдэгийг нь дуулаад өөрийн эрхгүй нүднээс нулимс урсаж байлаа. Бондгорыгоо нүд аньтал нь хажуунаас нь алхам ч холдолгүй толгойг нь өвдгөн дээрээ тавин сууж билээ. Тэгээд маргааш өдөр нь хамт тоглож байсан ууландаа сайн нохойн ёсоор сүүлийг нь тайран толгойнд нь дэрлүүлэн тоглох дуртай байсан резинэн бөмбөгийг нь хажууд нь тавин оршуулж билээ.

Тэр өдрөөс хойш надад манай гэр бүлийнхэн, цагдаагийн газраас төрөл бүрийн нохой санал болгож байсан боловч надад Бондгор шиг минь тэгэж их сэтгэгдэл төрүүлж байсангүйэ. Энэ явдалаас хойш 4н жил өнгөрсөнч Бондгор шиг минь нохой тааралдсангүй.

  1. Амьдралын зорилго

Амьдрал гэдэг бол далай харин би болоод та тэрхүү далайн оршин суугчид хийгээд амьдралын үнэ цэнийг танин мэдэх гэж эрэлхийлэн тэмүүлж буй загаснуудтай адил гэж би боддог.

Хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодол , хүсэл мөрөөдөл зорилготой байдаг. Энэхүү өөрийн хүсэж, мөрөөдөж байгаа тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд гуйвашгүй бат бөх итгэл, хүчин чармайлт, тэмүүлэл хэрэгтэй .

Яг л нүүдлийн шувууд шиг хаврын улирал айлчлан ирж буй тэр л газар луу нүүдлийн шувуудын цуваа ямар ч цаг агаарын нөхцөл байдалд сааталгүй маш удаан цаг хугацаанд хэдэн мянган км замыг туулан байж өөрсдийн зорьсон газартаа очдог.

Энэ л шувуудын адил та бид бүгдээрээ ганц амьдрах амьдралдаа үнэхээр сэтгэл зүрхэнд маань итгэл найдварын элч дулааныг түгээн , мэдрүүлэх тэрхүү зорилгоо , тодорхойлон олж авч түүндээ хүрэхийн төлөө тэмцэх хэрэгтэй.

Хэнтэй вэ? гэж үү мэдээж өөртэйгээ шүү дээ.

Хэн нэгэн хүнтэй өрсөлдөн гэдэг зөвхөн тэр хүнийхээ л сул талыг олж харан дайралт хийх гэж та бодож байж магадгүй юм.

Миний бодолоор бол өрсөлдөөн гэдэг зүйлээр хэн нэгнийхээ урд гарахаас илүү хоёр биенээсээ суралцаж өөрт нуугдмал оршиж байгаа авъяасаа нээн илрүүлэж түүнийхээ үр шимийг хүртэх нь хоорондын өрсөлдөөнөөс илүү чухал байх гэж бодож байна.

Хэн нэгэнтэй өрсөлдөх бол амархан харин дээр хэлсэнчлэн өөртэйгээ өрсөлдөх үнэхээр хэцүү . Хэрвээ би өөрийнхөө сул талыг олж харж чадахгүйгээр өөрийн мөрөөдөл зорилгоо биелүүлэж чадахгүй.

Яагаад вэ? гэхлээр миний олж хараж чадаагүй тэр сул тал намайг амжилтанд хүрхэд маань нөлөөлөх учраас л энэ миний л бодол.

  1. Би оюутан

Мэдлэг хэрэглэсэн үедээ хүч болдог гэдэг шүү дээ. Тэхлээр оюунлаг ирээдүйн хөгжлийг тодорхойлогч оюутан та бид маргааш за дараал болоё гэж суралцахыг үл хайхран хөөр баяслын араас хөөцөлдөхөөс илүү өөрийн сонгосон мэргэжилдээ амжилт гаргахын төлөө , хамцуй шамлан хөдөлмөрлөх хэрэгтэй биш гэж үү ?

Магадгүй таны аав , ээж, ах , эгч , дүү , нар чинь зөвхөн таны тухай яриж эх орондоо хэрэгтэй , өөрийн гэсэн зорилготой, хүсэж мөрөөдөн хөдөлмөрлөж байж сонгосон тэр л мэргэжилээрээ бусдын дундаас цойлон гарч ирнэ байх гэж аав , ээж тань танд найдаж таныг ая духтай суралцуулахын төлөө өдөр шөнөгүй сэтгэл зовинон туйлдаж унталаа ажиллан хөдөлмөрлөж байгааг бас санаж явхад илүүдэхгүй болов уу!

Иймээс л оюутан та өөрийн зорилгоо тодорхойлож түүндээ хүрэхийн төлөө уйггүй хүчин чармайлт гаргаж хүчин зүтгэх хэрэгтэй. Яг л гэрлийг авах гэж тэмүүлдэг дэнгийн цагаан эрвээхэй шиг л байх хэрэгтэй байх гэж бодож байна энэ миний л бодол .

  1. Хувь хүний хөгжил

Хувь хүний хөгжилийг Үг яриа болон Харилцаагаар нь тодорхойлж болдог. Хүн бүр төгс биш гэхдээ төгс төгөлдөр болхын төлөө тэмүүлэж ,хүчин чармайлт гаргах нь маш чухал.

Өнөөгийн нийгэмд хувь хүний эзэмшсэн боловсролыг Оюун ухааны буюу Шинжлэх Ухааны боловсрол болон материаллаг буюу эд баялагын боловсролоор нь дүгнэдэг.

Гэтэл Оюун санааны боловсрол буюу Ёс суртахууны боловсролын талаарх ойлголт өнөөгийн нийгэмд хэр гүн гүнзгий оршиж байна вэ? гэдэг дээр эргэцүүлэе.

Ёс суртахууны боловсролыг эзэмшихын тулд эхлээд Үг яриа болон өөрийгөө илэрхийлэх чадвар чадамжийг эзэмших хэрэгтэй.

Хувь хүний хөгжил гэдэг нь миний бодолоор өөрийнхөө амьдралын хугацаанд олж хуримтлуулсан мэдлэг туршлагаа өөрийн хүсэж мөрөөдөж буй шудрага хүнлэг нийгэмийг буй болгохын төлөө бусадтай аль болох эелдэг найрсагаар өөрийн хуримтлуулсан эрдэм мэдлэг эд баялагаа хуваалцаж шинэ эриний төгс удирдагчид болж хамтдаа хөгжиж , бусдаас суралцан өөрийн давуу болон сул талаа танин мэдэж ялан дийлэхийн төлөө тууштай тэмцэгч нь байж , ямар нэг зүйлээс өөрт ашиг хонжоо харахын оронд бусадтай хамтдаа хөдөлмөрлөж хүн бүрийг ангаан эдгээх эмч лугаа адил бусдыг эелдэг найрсаг , эрмүүн их хүчин чармайлттай шудрага нэгэн болход нь өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчлан ашиглах хэрэгтэй .

Бид хамтдаа байжил гэмээ илүү төгс төгөлдөр нийгмийг бий болгон төгс төгөлдөр эгэл нэгэн хүмүүн болно шүү дээ. Энэ миний л бодол .

  1. Олон нийтийн газар биеэ хэрхэн зөв авч явах вэ?

Та ямар нийгэмд амьдарч ямар ирээдүйг бүтээн босгох вэ? энэхүү асуултанд та өөр өөрийнхөө бодолоор хариулахыг хичээгээрэй.

Та бид бүгдээрээ гадуур явж байхдаа хоорондоо таагүй харилцаа үүсгэж байгаа хэсэг хүмүүсийн хажуугаар өнгөрөх тэрхэн үед бидний толгойд гэнт олон нийтийн газар биеэ зөв авч явмаар юм гэсэн энэхүү бодол зурвас хийгээд өнгөрдөг шүү дээ.

Тэгвэл та олон нийтийн газараар үйлчилүүлэж байхдаа биеэ хэрхэн зөв авч явдаг вэ? Энэ асуултанд хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулах нь мэдээж гэхдээ хувь хүн бүр олон нийтийн газраар үйлчилүүлэхдээ биеэ хэрхэн илэрхийлдэг вэ? Магадгүй та бид хаа нэг хээгүй танхай байдалаар зарим хүмүүстэй харилцдаг харин таны тэр харилцааг таныг хараж дүгнэж байгаа хүмүүст үнэхээр таагүй сэтгэгдэл төрдөг нь гарцаагүй.Тэгвэл энэхүү байдалыг эргүүлээд хараад үзий та нэг олон нийтийн газараар үйлчилүүлж байтал таны хажууд нэг эрхэм өөрт нь үйлчилж байгаа хүнтэй үнэхээр таагүй балмад танхай үг ашиглан маргалдаж байна гээд бодий л доо тэгвэл танд ямар сэтгэгдэл төрөх бол мөн л таагүй тийм биз .

Хүн өөрийн гэсэн соёлтой байсанаар зөвхөн үлгэр дуйрайлал үзүүлэх нэгэн жишээ болно. Хүн болгон өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсээсээ үлгэр дуйрайлал авч байдаг ба та нэг өдөр хаа нэгэн газар буруу үйлдэл хийснээр тэр үйлдэлийг тань өв залгамжлагчдыг төрүүлэж байдагаа мэдэх үү !!!

Хүн аливаа зүйлийг сайн хийнэ гэдэг нь үр ашигтай ажиллаж байгаагийн жишээ юм. Хүн хэр их сайн ажилан төдий чинээ өөрийн нийгэмд сайнаар үлгэр дуурайлал үзүүлэж байгаа хэрэг гэж би боддог. Хүн аливаа нийгмийг дүгнэхдээ шилэн барилга, өнгөт дэлгэцэн самбар, хурдан машин, ухаантай 76-н гишүүн, зэргээр огт дүгнэдэггүй. Харин тухайн нийгэмд оролцож байгаа бүх хүмүүсийн оролцоог харж түүнээс дүгнэлтийг гаргадаг. Иймээс хүмүүс хэр соёлтой байна тэр хэрээр өөрийн амьдарч байгаа орчинийхоо эргэн тойронд энх тунх аз жаргалтай амьдралын үрийг тариж ургуулаж байна гэсэн үг. Ингэж бид сайн сайхан харилцааны үрийг тариж ургуулсанаар илүү гэрэл гэгээгээр баялаг шинэ нийгэмийг бүтээн цогцлоон шүү дээ. Энэ миний л бодол

  1. Монгол ёс заншил өв уламжлал

Бөртэ-чоно Гуа марлаас улбаатай дэлхийг донсолгосон үүх түүхтэй Морьтон Чингисийн удам Монголчуудаараа би бахархадаг. Монголчуудын хамгийн эрхэм өв соёл бол Уйгаржин босоо бичиг , Монголын язгуур урлаг , Эрийн гурван наадам, Эхэс дээдэсээ хүндлэх ёс билээ.

Алунгаа эх өөрийн таван хөвгүүнээ эв нэгдэлтэй байг хэмээн сургаж нэжгээд таван сум хугалуулдагийг та бид бүгдээрээ мэднэ. Тэгвэл өнөөгийн нийгэмд одоо үед та бид өвөг дээдсээс захиж сургасан өв уламжлалаа хэрхэн яаж дагаж мөрдөж байгаа билээ. Энэ талаар эргэцүүлэн тунгаацгаая

(хар, алтан, морьтой) Чингис энэ Монголын улсын үндэс суурийг тавсан Их Монгол улсын хаан уу ? Эсвэл Эрүүл нэгнийг мансууруулагч хор уу ?

Та дээрх асуултанд юү гэж хариулах вэ? Бид Эзэн Чингис хаан гэж яриж түүний бүтээн босголт уран ухааныг шагшин магтдаг хэдий ч түүний нэр өнөөдөр архин дээр тавигдаж . Улс үндэстэн өөрийн улсын үүх түүхээр бахархаж өөрийн үндэстэн ястануудаа тэр түүхээр сургаж сургамжилдаг бол өнөөгийн нийгэмд эсрэгээгээ байна. Тийм биш гэж үү?

Хүн ахтай дээл захтай

Ахаа алд хүндэл дүүгээ дэлэм хүндэл

Дээр бичигдсэн энэхүү зүйр сэцэн үгс уулан дүү нь ахаа хүндэтгэж ах нь дүгээ хүндэлж байх гэсэн утага санааг илэрхийлэж байна. Харин одоо дүү нь ахтайгаа зодолдож ах нь дүүгээ дээрэлхэж байна энэ зөв үү? Уруу цувуулаж бичдэг уйгаржин монгол бичиг минү гэж бахархан шүлэглэдэг хэдий ч монгол уйгаржин бичигээр бичиж яриж байгаа хэдэн ширхэг хүн байна …………… мэдэхгүй .

Ийм л байна одоо тэгвэл яах вэ? энэ байдалаас яаж гарах уу !!!

Миний бодолоор одооноос бид эхлэж хийж бүтээх гэж оролдож нэг нэгийхээ гаргасан алдаанаас суралцаж хамтдаа хөгжиж хүчин зүтгэж байна. Бас үүх түүхээ судалж үндэс угсаагаа танин мэдэх гэж эрмэлзэж хичээж байна . Ямарваа нэгэн зүйлийг хийж бүтээх нь үнэхээр их цаг хугацааг шаарддага хэдий тийм ч та бид бүгдээрээ хамтдаа хөдөлмөрлөж л байж тэр хүсэж тэмүүлэж байгаа зүйлдээ хүрнэ шүү дээ. Одоо бол Мэдээлэл технологийн 21-р зуун гэхдээ та бидний түүх байхгүй бол та биднийг таних улс үндэстэнүүд байх уу ? байхгүй . Ийм учраас одооноос Монгол улсыг танин мэдүүлэхийн төлөө илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй болов уу ? Монгол улсыг бусад оронд танин мэдүүлэхэд та бидний оролцоо их байх хэрэгтэй болов уу !!! Өнөөдөр хийж байгаа үйлдэл бүхэн маань өнгөрсөнд түүх болон бичигдэж байгаа гэдэгийг санан Алунгаа эхийн таван хөвгүүн адил эв нэгдэлийг эрхэмлэн хамтдаа хөгжицгөөе. Энэ миний л бодол.

  1. 29.  шат

Олон ч шатаар өгсөж уруудаж дээ? Тоог нь гаргах аргагүй болжээ. Цор ганцаараа баяр хөөртэй, уйтгар гунигтай эсвэл  найз нөхөдтэйгээ, хань ижилтэйгээ, үр хүүхэдтэйгээ, шавь нар дүү нартайгаа, аав ээж, ах дүүстэйгээ хамт шатаар бишгүй л уруудаж, бишгүй л өгсөж. Тэр тоолонд арван хэдэн насны нэгэн дурсамж байнга сөхөгдөнө.

Анх намайг төрөхөд л гэрийнхэн маань МОМО гэж нэрлэсэн гэдэг юм. Сүүлд эмээ монхор бор юм төрөхөөр нь өхөөрдөөд ингэж дуудацгаасан гэж билээ. Бараг л сургуульд ортлоо өөрийнхөө албан ёсны нэр БАТХУЯГ гэдгийг мэддэггүй байлаа. Заримдаа ирц бүртгээд багш нэр дуудахад “Батхуяг гэдэг чинь хэн билээ” гэж бодож суусан удаатай. Одоо ч найз нөхөд, их л дотны хүмүүс минь, хайртай дүү нар бүгд  МОМО гэж дууддаг. Энэ нэрэндээ ч би дуртай. Харин өнөөх байнга сөхөгддөг дурсамж минь ийм учиртай.

Дунд сургуулийн долдугаар ангийн сурагч байхдаа МОМО нэртэй дэлхийн түүхэнд тодорсон суут хүн байдаг эсэхийг хайж билээ. Нилээдгүй хугацаанд хайсан боловч олоогүй юм. Их л сэтгэлээр унасан санагдана. Аргаа бараад дунд сургуулийн түүхийн багшаасаа асуусан юмдаг. Харин багш орос хэлээр нэвтэрхий толь шүүрдэж шүүрдэж МОМО ГИУЗЕППЕ гэдэг итали эр дэлхийд нэртэй уран барималч байдаг юм байна гэсэн баяртай мэдээ дуулгав. Хожим тэр итали эр 1932 онд Италийн Ватиканы музейн дэлхийд хосгүйд тооцогддог ШАТ-ыг  хийсэн гэдгийг мэдэж авсан юм. Тэгээд олон хоног ер бусын гайхамшигтай ШАТ хийх мөрөөдөлд автав. Тэр Италиас лав би илүү шат хийнэ дээ? Адилхан нэртэй хүн маань алдартай ШАТ хийсэн байхад би ядаж модон шат ч хийгээгүй гэж гутарсан тал ч бий. Английн хатан хааны ордонд Тулип нэртэй алтан зул цэцгийн шат байдгийг дуулаад үзэхсэн гэж их мөрөөдөж билээ. Зарим шөнө хоосон агаарт үл үзэгдэх шат хийчихээд өгсөж явна гэж зүүдлэсэн санагддаг юм. Ер бусын шат гэхээр тийм л үл бүтэх уран сэтгэмж намайг эзэмдэж байсан ажээ. Агаарт үл үзэгдэх шат хийгээд тэнгэрт хүрэх санаа минь одоо ч хааяа толгойд эргэлддэг гэвэл итгэх хүн ховор биз. Хүүхэд насны гэгээн дурсамж минь одоо ч шатаар өгсөх уруудахад хааяахан  бодол дундуур шурган орж ирдэг юм.

Харин энэ хэсэг бол өөр ШАТ-ны тухай эргэцүүлэл. Нэгэн өвгөн багш минь “Би чиний утга зохиолын өмнөх шат. Чи над дээр гишгэж өөдөө өгссөн. Би байгаагүй бол чи дээш гарахгүй” гэж загнах занах хоёрын дундуур айлгаж билээ. Манай утга зохиолд ингэж хүндлэл хүлээхийг, хүндлэхийг шаардагсад тийм ч цөөнгүй. Багшийн хэлснээр бол хамгийн аймаар нь би хүн дээр гишгиж дээшээ гарсан болчихоод байлаа. Эсвэл би хүний хормойноос зүүгдээд, дараа нь бэлхүүсээр нь тэврээд, эцэст нь мөрөн дээр нь гараад одоо толгой дээр нь суучихсан юм шиг санагдаад байв. Өвгөн багшийн хэлсэн үгийг үнэн гэж тооцвол би бусдыг хайр найргүй гишгилж шат өгссөн өөдгүй этгээд болж таарав. Үнэнийг хэлэхэд зарим хүнээр би ном заалгасан минь үнэн ч өөрийн муугаас болж юу ч сураагүй юм. Гэтэл зарим хүнээр би ном заалгаагүй мөртлөө асар их зүйл сурч авсан байгаа юм. Тийм байтал би ном заасан бүгдийг багш гэж дуудаад доогуур харж, дорой царайлж явах ёстой болж таараад байв. Бас болоогүй өмнөх шат гэж хүндлэх ёстой болов. Гэтэл тийм түвшний уран зохиолын ШАТ-уудыг би аль арван хэдэн насандаа гишгэлгүй үсрээд гарчихсан байдаг.

Саяхан даа? Сантиего хотод метроны шатыг төгөлдөр хуурын даралт шиг хар цагаан өнгө алаглуулсан хийсэн гэнэлээ. Бас болоогүй өнөөх шатан дээр хүмүүс гишгэхээр хөгжмийн аялгуу эгшиглэдэг гэж байгаа. Уянгалаг сайхан хөгжим эгшиглэх шатаар бүгд өгсөж, уруудах дуртай байх нь тодорхой. Харин манай хотын ихэнх шат шиг өвөл мөсөн гулгуурын талбай шиг гялайгаад байвал хэн түүнд дээр гишгэж, халтирч унаад гэмтэж бэртэхийг хүсэх билээ.

Өвгөн багшийн хэлснээр өмнөх үе нь дараа үеийнхээ ШАТ болдог юм бол би Сантиего хотын метроны шат шиг байхыг хүснэм. Энэ л бодол минь уран зохиолын ШАТ-тай ямар холбоотой вэ? Олон хүн намайг алгасаад харайчихаж болох биш үү? Би хичнээн сайхан хөгжим аялгуу цуурайтуулаад байвч ирээдүйн утга зохиолын хүмүүс намайг тоож  гишгэхгүй байж болох уу? гэсэн эргэлзээ бодлуудтай минь холбоотой санагдана. Нэг талаар би ямар утгагүй зүйлд санаа зовж байгаа мэт боловч нөгөө талаар хүн гишгэж өгсдөг ШАТ байх ямар нэгэн далдын хүсэлд хөтлөгдөөд байгаагаа мэдэрнэ. Ийм хүсэл зохиолч бүхний дотор байдаг гэдгийг би мэднэ. Зарим нь түүнийгээ маш сайн нууж сурсан байдаг юм. Зарим нь тэр далдын хүслээ шууд л ил цагаан илэрхийлдэг. Гэхдээ ШАТ гэж даруухан санахаасаа илүү өөр сүнслэг чанарт аваачиж илэрхийлдэг үзэгдэл уран зохиолд бий. Тиймээс л өнө мөнх та нарын дунд оршиж, цагийн цагт та нар намайг санаж, би сэвэлзэнэ, шуурна, үлээнэ гэсэн шүлэг бичсэн байдаг юм. Нэр тодорхойгүй нэгэн шүлэгчийн иймэрхүү утгатай “БИ” гэдэг шүлгийг хэдэн жилийн өмнө “БИЙРБЭХ”-ээс уншиж байсан юмдаг. Ийм итгэл үнэмшилтэй байх буруу биш. Харин ШАТ болохын тулд ядаж тэр ШАТ-ны нэг гишгүүр байхын тулд уран зохиолд ямар их авьяас, тэмцэл, зориг хатуужил хэрэг болдгийг гадарладаггүй байх нь буруу.

Саяхан даа? Миний орж сонирхдог нэг интернет сайтад “Энэтхэгийн Ведийн уран зохиолын гол судар Аюурведэд хүн төрөөд 2-3 сарын дараагаас үхэж эхэлдэг, амьдрал гэдэг үхэхийн өмнөх шат” гэж бичсэн байдаг тухай үгүүлжээ. Амьдрал гэдэг үнэхээр үхэхийн өмнөх ШАТ юм шүү? Эртний энэ гүн ухаан бидэнд Амьдрал – ШАТ гэдэг философи төсөөллийг таниулж байгаа юм. Бага залуу насандаа ШАТ өөд өгсөж яваа юм. Өгсөх мэдээж удаан, уруудах бол хэд харайгаад л гүйцээ. Хэдий хүн бүхэн мэддэг энэ сэдвээс л хүүхэд насны минь дурсамжийн нэгээхэн хэсэг үргэлжилнэ. Агаарт хэзээ ч хэнд ч үзэгдэхгүй ШАТ бүтээхсэн, тэгээд тэнгэрт хүрэхсэн  гэдэг мөрөөдөл. Хоосон чанарын ШАТ. Тэр ШАТ мэдээж олон гишгүүртэй байна. Яг л хоосон чанарт хүрэх шиг.

Надад бас нэг эсрэгцэл байна. Аюурведэд бичсэнээр “амьдрал гэдэг үхэхийн өмнөх шат” юм бол “үхэх гэдэг бас амьдрахын өмнөх шат” болно. Ганц л амьдарна гэж үзээд асар их зоригтой байдаг хүмүүсээс би их айдаг. Тэд одоо олз идэш арвин бол маргааш юу учрах, юунд унахыг мэдэхийг хүсдэггүй. Тэд арилжаа наймаа, ашиг орлогоо бодоод амьдарна. Мөн чанар хийгээд үйлийн үр, зовох болоод жаргахын шалтгаан, амьдрахын утга учир тэдэнд ямар ч хамаагүй.  Гэтэл уран зохиол бичдэг хүн ийм бодолтой, тийм байдалтай амьдардаг бол жинхэнэ “үлгэр жишээ” МУНХРАЛ мөн. Тэр мунхралаа муйхар эр хар зоригтоо найдаж, хамгаас тэргүүнд тавиад уран зохиолыг мунхрал дундуураа оруулах гээд зүтгэдэг “юм бичдэг” хүмүүсийн /тэдэнд зохиолч гэдэг нэр арай л хүнддэнэ / олныг мунхруулах зориг зүрхээс бүр чиг их айдаг юм. Гэвч утга зохиолд дан ганц эр хар зоригоор амжилтанд хүрдэггүй гэдэг нь ойлгомжтой.

Хэрэв тийм биш байсан бол 723 роман /эрүүл аж төрөхийн номнууд хүртэл энэ тоонд багтана / бичсэн Барбара Картланд Геннесийн номонд биш харин уран зохиолын түүхэнд бичигдэх байлаа. Энэ эмэгтэй 1983 онд нэг жилд 26 роман бичсэн гэгдэж Геннесийн дээд амжилтыг тогтоосон байгаа юм даа? Бүх зохиолууд нь хайр дурлалаар эхлээд хуримаар төгсөнө. Манай уран зохиолд ч ийм Картландууд улам олширсоор…

Эцэст нь МУНХРАЛ, ШАТ хоёр ямар холбоотой вэ? гэсэн асуулт л үлдлээ. Хамгийн товчхондоо МУНХРАГЧИД хэзээ ч ШАТ болдоггүй. Тэгэхээр ямар ч холбоогүй.

  1. 30.  Хотын соёл

Агаар мандлын арвин буудай
Ариун тунгалаг гэрэлт наран
Алтан соёмбот туган дээрээ
Асгарч туссан гэгээн өгөө, Дорнодын өглөө.

Би, бид энэ сайхан өглөөг хотол олноороо бүхнээс урьтаж угтдагаараа бахдах юун. Энэ миний аз жаргал. Ертөнцөд гэрлээ гийгүүлэх наран зөвхөн над дээр асгарах мэт сул шаргал намираанд нь хуурын эгшиг уянгалж, суу яруугийн цогцол нэгэн бие болоод эх орныхоо торгон хилээс энхийн тагтаа биднийг зорьдог учир Бид эх орныхоо иргэн. Бас ирээдүй нь.

Би билиг танхай найрагчдын цацсан эрдмийн сувднаас ширхэг бүрийнх нь шим арвинд бахдан шүүрс алдан түүж яваа, тэднийхээ хумсны толионд ч атугай хүрэх хүсэлдээ жигүүрлэж яваа жирийн нэг сурагч. Яруу найргийн ертөнцөд үдлэн буугаад удаагүй боловч онгод хөг минь нутгаа аугаа дээдийн гайхамшгаар чимэхэд минь хүртэл өөрөө үгэн бороогоор шагнаад байх шиг. Миний шүтээн болсон нэгэн их яруу найрагч харин миний нутгийг:

Бууж үдлэм холоос айл нь харагдах нь сонин
Бугуйл шидэм ойроос наран мандах нь хачин хэмээсэн билээ. Энгийн хэрнээ хүнд их зүйлийг хэлж таниулж өгсөн мөрүүд шүү. Байгалийн төгс төгөлдрийг уран тансгаар дүрслэхийн сацуу тал нутгийн хүн зоноо тал шигээ уудам тэнүүн гэх далд дутдатгалаар ертөнцөд тунхагаа бизээ. Энэ үг бидний зүрхэнд гал цог бадраахдаа хичнээн их өег болсон юм бэ?

Харин бид хэрхэн амьдардаг вэ? Өнөөгийн бидний амьдарч байгаа Чойбалсан хот маань нараа дагаад өнгөжиж, талаа дагаад өргөсөж хүмүүүнийх нь амьдрал дээшилж л байна.

Гэхдээ л…

Саргүй шөнийн тусгал гүн аниргүйн дунд одод болсон их хотын минь гэрэлтүүлгийг эвдээд, түмний зүрхэнд мөнх урсан ариусах Хэрлэнгээ бохирдуулаад, хогоо хамаагүй хаяад байгаа нь сэтгэлийг минь эмзэглүүлж, эх болсон элгэн нутгаа гомдоогоод байгаа нь нэн таагүй.

Тэгвэл бид яах ёстой вэ?

Энэ бүгдийг эерэгээр болгочихвол болчих юм биш үү. Нөгөө талаас ил тод байдал, иргэдийн оролцоо, шударга нийгэм, их бүтээн байгуулалт энэ бүгд хаачиваа. Салхинд хийсэв үү наранд шатав уу. Эсвэл хэн нэгний халаас руу оров уу. Хэсэг этгээдийн үйлдэлд үрэгдэв үү.

Бидэнд хөгжих өчнөөн боломж байсан, байсаар ч байна. 1990-ээд оны үед манай аймаг Монгол улсынхаа хэмжээнд тэргүүний хөгжилтэй, бүтээн байгуулалттай аймаг байсан. Гэтэл ӨМӨЗО-ны Алтан эмээл мөн л энэ үед хэдхэн шавар байшин, шавар намагтай зууралдсан тосгон байсан. Харин одоо дэлхийн жишгийн дагуу хүн бүхэн зочилсон, зочлох зам бүхэн нь амжилтыг дагуулсан тийм л сайхан хот болсон байна. Хаашаа ч явсан нэгэн хэвийн урсах засмал замтай гэдгээрээ дэлхийд танигдсан. Гэтэл бидний холхих зам ямар байгаа болоо.

Яг одоо…

Бид ямар байна, тэд ямар байна. Өчүүхэн миний ахархан, атаархах бодолд ийн бодол эргэлдсээр…
Ядаж л томчууд минь, дарга нар минь замаа гоё засчихвал хөгжил түүний цаана байхсан…бид хөгжинө гэж хэнд найдах вэ?

Залбирах уу? Нүүх үү?

Хотын соёл хэнд дутуу байна вэ. Ердөө л бидний монголчуудад. Бидэнд маш том алдаа байдаг. Өөрсдөө хийж чадахгүй байж өрөөлийн хийсэн бүтээсэн болгоныг голж шилэхээс гадна эвдэж сүйтгэдэг. Адаглаад ийм зан соёл ч нийгмийн боловсролтой иргэдэд байх ёсгүй шүү дээ. Үүнд дүйцэх жишээ нэгийг татья. Өнгөрсөн өвөл хөрш орон ӨМӨЗО болоод Дорнод аймгийн цагаан сарыг угтах баяраар бүтээсэн үнэхээр төгс төгөлдөр, молор тунгалаг, хичнэн хүний хөлс, хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн хиймэл нуурын болор шилтгээнийг нэг ч хонуулахгүйгээр эвдээд хаячихсан. Энэ явдалд хэн ч хар буухгүй байхын аргагүй. Энэ мэтчилэн жишээ үүгээр төгсөхгүй.

Хотын иргэн гэдэг соёлч байхаас эхлээд цэвэрч байх учиртай.

Эх орноо хайрлана гэдэг иргэн хүний хамгийн том соёл. Дорнодын эрхэмсэг иргэд соёлтой байж чадна. Тийм илтгэлийг наран тал минь өгдгийм.

Дархан хилийн торгон манаанд энхийн цагаан тагтаа зогсдог
Дармал мөнгөн тамга нь агтныхаа хөлсөнд чивчдэг нь
Туулаад барамгүй тал гэх ажгуу
Тэнгэрийн амар амгалан газарт буусан ертөнцөд
Тэнд л аз жаргал байдгийм, миний нутгаа

 

  1. 31.  Би

Миний хамгийн их хийх дуртай зүйл бол ном унших. Номноос би маш олон шинэ зүйл мэдэж авч чаддаг. Миний бодлоор ном хүнийг хүмүүжүүлж, ухаарал хайрладаг тэр ч байтугай номноос дэлхий дахинтай болоод, эх ороныхоо түүх, соёлтой танилцаж болдог нь сайхан. Миний хэлэх дуртай үг бол “Амьдрал бол урсан өнгөрч буй лаа биш, харин агшин төдийд гарт чинь баригдах шидэт бамбар юм. Түүнийг хэн нэгэнд дамжуулж өгөхөөсөө өмнө чадах хэрээрээ дүрэлзүүл”. Цаг хугацаа, үг, боломж үг гурав хэзээ ч эргэж ирэхгүй. Харин итгэл, нэр хүнд, тайван байдлаа хүн хэзээ ч алдаж болохгүй. Тиймээ цаг хугацаатай уралдан ажиллаж, сайхан амьдралын төлөө тэмүүлэх нь миний хувьд чухал. Магадгүй бусад хүмүүсийн хувьд ч тийм байх…  Би “Хэрэв чи байвал шилдэг нь бай” гэдэг үгийг амьдрал дээр бодит болгохыг хүсдэг. Би одоо сэтгүүлч мэргэжилээр сурч байна. Яагаад заавал сэтгүүлч гэж үү? Аливаа зүйлийн урган төлжих нь үндэс сууриасаа улбаатай гэдэг. Би багаасаа л сэтгүүлч болно гэж боддог байсан л даа, ихэнхдээ л толины өмнө зогсоод “Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдээ, ингээд манай нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна…” гээд л ганцаараа ярьж өгнө. Гэхдээ тэр үед зурагтаар гарч байгаа олны танил  гоё хувцастай, сайхан ярьдаг ах эгч нарыг хараад эд нар шиг олон хүний танил болж, гоё хувцас өмсөж ийм гоё ярьдаг болох юм сан гэж л боддог байсан. Одоо эргээд бодоход Монголын бүх хүн намайг таньдаг, хайрладаг, дуурайдаг байгаасай л гэж хүсэж байсан юм шиг байна. Бас сэтгүүлч гэдэг мэргэжил амархан юм шиг л санадаг байлаа. Харин энэ сургуульд ороод сэтгүүлчийн мэргэжил ямар хэцүү болох, ямар хүнд ачаа үүрэх ёстойг одоо л зах зухаас нь ойлгож авч байна. Урьд өмнө миний бодож байснаас хэцүү боловч тэрнээс сайхан зүйл ч олон байдаг гэдгийг ойлгосон. Бас жил ирэх бүр мэргэжилдээ улам бүр хайртай болж, үнэ цэнийг нь мэдэрч байна. Сэтгүүлч бол ард түмнийг хөтлөгч. Эхлээд өөрөө сэтгээд дараа нь хүмүүсийг сэтгүүлдэг хүнийг сэтгүүлч гэнэ ингээд бодохоор үнэхээр гайхалтай.. Гэхдээ нэгдүгээр курст байхдаа би чадах болов уу? гэсэн айдас их байсан. Харин одоо багш нарынхаа хэлсэн үг болоод ажлын туршлагаас нь сонсоход хэцүү ч гэсэн би хийж чадах юм шиг сэтгэгдэл төрж байна. Ер нь миний бодлоор хүн өөрөө хийж байгаа ажилдаа дуртай байвал тэр хүний хийх ёстой зүйл нь тэр ажил. Өглөө гэрээсээ ажилдаа яарч, орой ажилаасаа гэрлүүгээ яардаг хүнийг аз жаргалтай хүн гэнэ гэсэн үг байдаг шүү дээ. Миний амьдрал ч ийм байгаасай гэж хүсэж байна. Иим амьдралыг бий болгохын тулд би өөрийгөө дайчлах хэрэгтэй.

Би гэж хэн бэ? Гэвч энэ асуултыг олон дахин бодох тусам “би” ойлголтонд хүн багтдаг юм шигээ. Нэг нь дээр бичсэн гаднах би. Харин нөгөө нь бидний доторх хүн. Доторх “би” зөвхөн гаднах “би”-тэйгээ л харилцдаг түүний юу бодож, яах гэж байгааг бусад хүмүүс мэдэх боломжгүй.  Надад ямар нэг гунигтай зүйл тохиолдвол би заримдаа сэтгэлдээ л түүнийгээ хадгалдаг. Өөр хэн нэгэнтэй тэрийгээ хуваалцахыг хүсэхгүй үе байдаг. Харин үнэхээр сэтгэл хөдөлж баярласан үедээ энэ дэлхий нь бүх хүмүүстэй энэ аз жаргалаа хуваалцмаар санагддаг. Хүн бол өөрөө нийгмийн харилцааны амьтан. Гэхдээ энэ харилцаа нь туйлын үнэн эсвэл туйлын худал байх боломжгүй. Тэгэхээр энэ 2 нэг нь нөгөөгүйгээр байх болохгүй. Тэр дотор хүн буюу дотор би бол сэтгэл юм болов уу?

 

  1. 32. 
    Зүүд

.Бүх зүйл анир чимээгүй бас амар амгаланд оршин байхад ширхэг ширхэгээр хаялах цасан бударсан өвлийн өдөр цав цагаан талд хайрт дүүтэйгээ хамт ноцолдон тоглосоор , түүний инээх нь хүртэл өхөөрдөмэгч дээрээ гарчихаад л инээгээд л инээгээд л миний нүпэн дээр тогтсон цасны цаанаас дүү минь эгдүүтэй харагдана. Ээж хоолоо хийчихээд л охиноо дуудахад нь би юу ч хийж байсан тас умуртаад гал тогооныхоо өрөө рүү очоод аав ээж хоёртойгоо хамт хооллож байна. Би энэ үед ямар сайхан аз жаргалтай бүр үгээр хэлэхийн аргагүй байлаа. Хайрт аавынхаа өвөрт таг тэврүүлэн унтаж байсан жаргалтай охины утасны хонх дуугарч сэрээлээ. Харин сэрэхэд дэргэд аав нь өнөө л орон дээрэ унтаж байжээ. Би тийм сайхан жаргалтай байсан хирнээ дэрээ нортол уйлсан байлаа. Хүн гэдэг өсөж торнйулсан эцэг эхээ зүрхэндээ байнга хайрлаж байдаг . одоо дэргэд минь үгүй ч зүүдэнд минь хүртэл ирж зүрхийг минь догдлоох юм. Энэ миний хамгийн сайхан зүүд байлаа. Энэ дэлхийн хамгийн агуу хайр миний эцэг эх бол тэнгэр мэт уужим сайхан сэтгэлтэй энэ дэлхийн хамгийн сайн аав ээж байсан.Хорин жилийн дараах миний төлөвлөгөө.Хорин жилийн дараа миний нас мэдээж гучин найм болсон байна. Тэр үед би насны эрхээр хөгширч эхэлж байх байх л даа. Миний нүүрэн дээр үрчлээнүүд бий болсон байх нь тодорхой. Энэ бол бие организмын хувьд гарч байгаа өөрчлөлтүүд. Харин миний оюун ухааэ сэтгэогээний хувьд арай илүү өргөн цар хүрээгээр орчлон ертөнцийг хардаг болсон байна байх. Бас үр хүүхэд хань ижилтэй болсон байх учраас арай илүү уян зөөлөн юмны наад цаадхыг ухамсарладаг болсон байх байх л даа. Нөхрөө хэр сайн сонгосноор , өөрөөр хэлбэл нөхөртэйгөө хир зэрэг эв найрамдалтай байхаас миний амьдрал сайхан байх уу , үгүй юугэдэг шийдэгдэнэ. Хүний амьдралын жам ёсоор би нөхөрт гарч , амьдрал зохион явах нь тодорхой боловч бид хоёрын бие биенийхээ сэтгэлийг хир ойлгодог , бид хоёрын бие биендээ хир зэрэг урам өгч байна гэдгээс миний бас тэр хүний амьдрал шалтгаална гэж би үздэг. Бид 2 хэдийгээр өндөр боловсролтой , гадаад дотоодын сургуулийг онцлох дипломтой төгссөн ч үнэхээр бие биенийгээ ойлгодоггүй нэгнийхээ шинэ юм хийх гэсэн тэр оргилуун сэтгэлийг нь унтраадаг , эсвэл сэтгэлээр унасан үед нь бүр сэтгэлээр унагаагаад урам дэм өгч чадахгүй бол тэр хүний тэр их мэдлэг бүх л юм юу ч биш юм шигээр ашиглагдахгүй , хэрэглэгдэхгүй болно байх. Бүр цаашлаад үр хүүхдэд нь ч бас муугаар нөлөөлнө. Тийм учраас би хорин жилийн дараар монгол орны хөгжлийн үндэс болсон сайн гэрийн эзэгтэй болсон байх болноЭх оронч.Эх оронч гэж хэн бэ? Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө харийн түрэмгийлэгчдийн эсрэг амь биеэ хайрлалгүй тэмцэж гавьяа байгуулсан хүмүүсийг эх орончид гэж ойлгодог хүмүүс олон бий. Тэгвэл дэлхийн 1.2-р дайнаар асар олон эх орончид төрөн гарсан бөгөөд дайн дууссанаар эх орончид хөгширөн өдгөө бүр мартагдсан. Яваандаа дайн гарахгүй бол эх оронч гэдэг ойлголт үгүй болох байх . харин иран, ирак, израйль , палестин хавиар энэ үг моодноос мөд гарахааргүй байгаа. Нөгөө талаас нэгэнт эх орон гэдэг ойлголт байгаа болохоор түүнийэрх ашгийг хамгаалсан эх оронч гэсэн ойлголт ч мөн орших боломжтой. Дайны үеийн эх орончид эх орноо харийн түрэмгийллээс хамгаалж байсан бол дайнгүй үеийн эх орончид хэнийг юунаас хамгаалах вэ? дайн гэж юу вэ? миний бодлоор дайн улс орнуудын хоорондын өрсөлдөөнөөс үүсдэг. Тэгвэл орчин үед улс орнуудын эдийн засаг , шинждэх ухаан , урлаг , спортоороо өрсөлдөх болсон. Иймээс орчин үеийн эх оронч болохын тулд заавал амь насаа дэнчин тавих шаардлагагүй. Зүгээр л өөрийгөө сайн хөгжүүлээд дээрээс нь эх орноо гэсэн ухамсартай бол та эх оронч. Харин ард түмний эх оронч болохын тулд илүү их хичээл зүтгэл хэрэгтэй . зарим хүмүүс эх орончид төрд л зүтгэдэг гэж боддог. Гэтэл улс орны хөгжилд шинжлэх ухаан , урлаг, спортын бүхий л салбар хувь нэмрээ оруулж байдаг. Эцэст нь хэлэхэд эх орны хөгжилд хувь нэмрээ оруулж буй хүн бүр эх оронч, үүнээс гадна эх орны хөгжлийг хойш татдаг хүмүүс цөөнгүй байдгийг хэлэх хэрэгтэй.Ирээдүйн 20 жилийн минийтөлөвлөгөө.Хүн бүхэн амьдралдаа эргэж харахад харамсахааргүй амьдрахыг эрмэлздэг. Гэхдээ энэ бүхэн нь хүссэнээр нь болдоггүй. Миний ах надад бага ангид байхад минь нэг сургаал хэлж байсан юм. “ хүн амьдралдаа ганц алдаж болно , 2 алдаж болно , 3 алдаж болохгүй” гэж хэлсэн юм. би энэ үгийг өөрийн зорилгоо болгодог. Яахав миний ах өөрөө энэ үгэндээ эзэн болж чадаагүй ч би хүний хийж чадаагүйг хийхийн төлөө мэрийж байна. Миний зорилго бол эргэн харах амьдралдаа харамсахгүйн төлөө байдаг юм. Тийм ч учраас ирээдүйн 20 гэлтгүй 40.60 жилийнхээ бодож амьдарч байна. Амьдралынхаа зорилгыг нарнаас өндөрт тавь, нэзээ нэгэн цагт зорилгын чинь өмнө хичнээн том саад гар ч ирсэн ч нарнаас өндөрт байгаа зорилгыг чинь таглаж хааж чадахгүй. Би өөрийнхөө сурч байгаа энэ мэргэжилдээ хэнээс ч дутахааргүй эзэмшиж, энэ чиглэлдээ манлайлагч болно . амьдралын алтан хором цаг хугацаагаа алдахгүй хөгжихийн төлөө тэмүүлнэ. Арабын нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг “ хэрвээ чи өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал , өнгөрсөн үе чама руу их буугаар буудна”. Би ирээдүйн 20 жилд өөрийн гэсэн байр суурь , мэдлэг чадвараа олж авсан байна. Би сурч мэдэхийн төлөө урагшаа улам бүр хурдан тэмүүлнэ.

  1. 33.  Аз жаргал

Аз жаргалАз жаргал…. гэгч юу юм бол. Та нэг эргэцүүлэн боддоо…Гарт баригдаж нүдэнд үзэгдэх, эдлэж хэрэглэж байгаа зүйлс эсвэл сэтгэл санааг өөдрөг болгодог хоосон орон зай, энерги юм болов уу? Миний хувьд аз жаргалыг гэр бүлийн тогтвортой байдал, халуун дулаан уур амьсгалаар ойлгодог. Ер нь хувь хүн аз жаргалтай байна аа гэдэг нь гэр бүл, эргэн тойрноос нь шалтгаалдаг байх.Намайг 10-р ангид байхад ээж маань УБ-т хувийн хоолны газар ажиллуулахаар явсан юм. Мэдээж өөрсдийн амьжиргаагаа дээшлүүлж, хуримтлалтай болох гээл, нөгөө л мөнгөний асуудал…Манайх ам бүл 4. Би айлын том нь учраас ээжийн үгүйд надад гэр орноо харах гээл их хариуцлага үлдсэн юм. Ээж маань гэртээ сард 1 л удаа ирдэг байлаа. Гэр бүлийн нэг хүн маань ялангуяа ээж маань байхгүй болохоор гэр нэг л хоосон, хүйтэн харанхуй ч юм шиг, анир чимээгүй эхний хэдэн сар бид 3 ийм л байдалтай өдөр хоногийг өнгөрөөдөг байж билээ. Ээжийг хүрээд ирэхээр аав дүү бид 3 яг л жоохон хүүхэд шиг хөөрцгөөгөөл… цаанаа л баяртай. Халуун ам бүлээрээ ширээ тойрон ээжийнхээ хийсэн хоолыг идэх хичнээн аз жаргалтай гээч. Би эндээс л гэр бүлийн аз жаргал хичнээн чухалыг мэдэрсэн юм.Бас хүнийг аз жаргалтай болгодог зүйлийн нэг нь эргэн тойрны хүмүүс. Хүн гэгч амьтан бие биенийхээ тус дэмээр амьдарч, орчиноосоо эрч хүч, итгэлийг олж авдаг юмаа. Яаж бид бусдадаа аз жаргалыг бэлэглэх вэ? Энэ бол маш хялбар та инээмсэглэ халуун дотноор… Та ч бас аз жаргалтай байх болно.“ Инээмсэглэл нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг. Тэрээр авч байгаа хүнийг баяжуулж, баярлуулдаг ба харин өгч байгаа хүнийг ер үгүйрүүлж хоосруулдаггүй. Инээмсэглэл нь хоромхон зуур болж өнгөрөх авч заримдаа насан туршид мартагддаггүй. Инээмсэглэл нь орон гэрт аз жаргал авчирч, ажил хэрэгт тус дөхөм болно. Инээмсэглэл бол ядрахад амралт, гуниглахад гэрэл гэгээ, зовоход эм тан болдог. Инээмсэглэл нь худалдагдахгүй, гуйгдахгүй, зээлэгдэхгүй бас тэгээд хулгайлагдахгүй.” гэж Дейл Карнеги хэлж байжээ. Үнэхээр инээмсэглэл хүчтэй хүнийг сэргээж чаддаг. Би одоогоос нэлээд хэдэн хоногийн өмнө Алтай барбекью ресторанд угтагчаар ажилд орсон юм. Би орж ирж байгаа хүн бүртэй “Сайн байна уу? Та манайд тавтай морил” гэж инээмсэглэхэд хариуд нь бүгд надруу угтан инээж “Сайн сайн уу” хэмээн мэндчилнэ. Яагаад ч юм намайг инээмсэглэн угтаж, үдэх бүрд хүн болгон надад хандан инээмсэглэж баярлалаа гэхэд би улам их эрч хүчийг авч, бүр сайн ажиллах урмыг надад өгдөг юм. Энэ утгаараа инээмсэглэл нь аз жаргалыг авчрагч юм болов уу. Надад Публили Сирийн хэлсэн: “ Бусдад жаргалтай санагддаг нь бус өөрийнхөө аз жаргалтайг мэдэрч явдаг нь л жаргалтай хүн “ гэсэн энэ үг үнэхээр таалагддаг. Энэ үгийг хүн бүр санаж, дотроо тунгаагаасай гэж бодож байна.Хятадын цагаан хэрэм Хүннүчүүдийн түүхтэй холбогдох нь: Би энэ жил КТМС-д оюутан болоод хүндэлж явдаг нэгэн хүнтэй болсон. Энэ хүн бол Монголын түүхийн багш Сэрдарам юм. Түүний ярьж хэлж байгаа зүйл нь цаанаа л юм бодогдуулахаар, их ухаалаг нэгэн. Би 7 хоног бүрийн 3 дахийн 2-р цагийг тэсэн ядан хүлээдэг. Яагаад гэвэл бид тэр хүнээс их эрч хүчийг авдаг юм. Сэрдарам багш бидэнд эссэ бичих даалгавар өгөхөд толгойд хамгийн түрүүн Хятадын Цагаан хэрэм, Хүннү гээл эртний овог аймаг санаад буулаа. Магадгүй багшийн ярьж байсан зүйлсээс надад энэ нь сонирхолтой байсан байхаа. Дэлхийн 7 гайхамшигийн нэгд багтах их цагаан хэрмийг яагаад хойд хил орчмоороо олон сая хүний цус, хөлсийг шавхаж, ард түмний эсэргүүцэлтэй тулгаран барьж байсан юм бол гээл оньсого мэт асуултуултууд их байлаа. Энэ бүгдийг мэдэх хүсэл төрж судлах ажилдаа орсон юм. Түүхэн мэдээгээр бол цагаан хэрэм нь манай тооллын өмнөх 9-р зуунаас эхэлж Цинийн удмыг үндэслэгч хааны эхлэн Цинь, Хань, Ляо, Зинь, Юань, Мин зэрэг улс гүрний үе дамжин 2000 шахам жилийн хугацаанд баригджээ. Түүний өндөр нь 10м орчим, өргөн нь 4 морьтой хүн зэрэгцэн давхиж болохоор, 7000 орчим км урт юм. Яг л эх нутгаа сахин хамгаалж хүчит савартаа атгасан аварга чулуун луу мэт. Энэхүү хэрэм нь ямар ч гэрэл зургийн хальсанд бүтнээр буулган авч чадамгүй тийм том хэмжээтэй цэргийн асар том байгууламж юм. Мөн Америкийн саран дээр гарсан анхны нисгэгч сансрын уудмаас дэлхийн бөмбөрцгийг хараад, хүн төрөлхтөний бүтээл дотроос хятадын цагаан хэрэм хамгийн тод харагдаж байна хэмээн мэдээлжээ. Түмэн газрын цагаан хэрэм нь номхон далайг хөвөөлөн шар тэнгисээс гарч Азийн зүрхэн дундах говийн их цөлийг захалж харагдана. Энэхүү хэрмийг барьж байгуулахад маш урт хугацаа, олон хүний хөлс хүч орж, эх нутаг элгэн саднаасаа хүчээр туугдан ирж, нүцгэн улаан гараараа тэр том хүнд чулууг зөөж, засаж байсан олон арван мянган хүмүүс… эргээд бодоход элэг эмтэрмээр. Тиймээ энэ гайхамшигийг барихад ганц ч хадаас ороогүй гэдэг. Ийм нөхцэлд олон аавын хүү өдөр шөнөгүй, эцэж цуцталаа хөдөлмөрлөж хөлс цусаа урсган байж эцэст нь “Ертөнцийн хамгийн урт оршуулгын гаэар”-т мөхсөн билээ. Энэ ч утгаараа агуу хэрмийг түүх сударт “Ясан хэрэм” , “Боолын хэрэм” хэрэм хэмээн нэрийдсэн байдаг. Яагаад хятадууд цагаан хэрмийг барих болов энэ нь Монголчуудтай холбоотой юм. МЭӨ 5-р зууны үед Ху хэмээх нүүдэлчин аймаг анх монгол нутагт оршиж байжээ. Хожим МЭӨ 4-р зууны үед Хугийн олон аймаг дотроос Хүннү нар хүч, чадал, хөгжлөөрөө товойн ирсэн. Тэднийг монгол угсаатан гэдгийг доктор Батсуурь генетикийн судалгаагаар баталсан. Хүннүгийн анхны хаан Түмэн байсан ба МЭӨ 209 онд хувирамтгай, бүтэлгүй түүнийг хүү Маодунь нь харван алж хаан сууснаар ордосоос Байгаль нуур, Хянганы нуруунаас Алтайн чанад хүртэлх асар уудам нутаг бүхий хүчирхэг гүрнийг байгуулсан. Тэд харваж намнахдааа тун гаргууд бөгөөд нарийн хийцтэй наамал нум хийж, тэр нь бусдынхаас 2 дахин хол тусдаг байжээ. Хүннүчүүд их хүчирхэг байсан бөгөөд хяятадууд тэдний довтолгооноос айж цагаан хэрмийг 12хан жилийн дотор ард түмний эсэргүүцэлтэй тулгаран байж барьсан гэж бодохоос тэр үеийн халдан довтолж, айлган сүрдүүлж, ийм л арга хэмжээ авахад хүргэсэн хүннү нүүдэлчдийн дүр төрх, цэргийн сүр хүч ямар байсан нь ойлгомжтой. Ингээд бодоход тэр үеийн хятадын хаад ноёдод дотоодын эсэргүүцлээс илүү нум сум агсагчдын, монгол угсааны нүүдэлчин хүннү нарын довтолгоон илүү аймшигтай байсан бизээ. Эртнээс эдүгээг хүртэл мянга мянган жил өнгөрсөн ч түүхэнд монголчуудтай холбогдох алтан үсгээр бичигдсэн бүтээлүүд олонтаа…Чухамдаа үүний хамгийн тод илрэл нь ертөнцийн 7 гайхамшигийн нэг болох их цагаан хэрмийн түүх яах аргагүй мөн билээ.Түүх бол эргэх дэлхийн нугачаанд хувирч мартагдаж үл алга болдог орчлон хорвоо дээрх хамгийн мөнхийн зүйл юм. Монголын ардчиллыг үндэслэгчдийн нэг нэрт нийтлэгч Баабар:“Ийм агуу зүйлийг бүтээсэн ард иргэд нь агуу юм бол бариулахад хүргэсэн улс үндэстний түүх түүнээс ч илүү агуу юм” гэсэн байдаг. Тиймээ! Монголчууд үнэхээр хэдэн зууныг дамжсан агуу түүхтэй хүчирхэг улс хойч үе нь болсон бид түүх соёлоороо бахархах ёстой билээ,

  1. 34.  Хайр гэж юу вэ

Хайр гэж юу вэ? Энэ асуултанд хүн бүр янз янзаар хариулдаг. Харин хайр гэдэг зүйл ямар агуу болохыг хүн бүхэн мэдэггүй. Би ч гэсэн өөрийн хариултаа өгөхийг зорилоо.Хайр гэж миний бодлоор “энэ дэлхийд байдаг хамгийн тэвчээртэй, хамгийн гайхамшигтай, хамгийн гэрэл гэгээтэй зүйл” юм. Хэрэв хайр байгаагүй бол хүн төрөлхтөн үүсэн бий болохгүй байсан ч байж болох юм. Учир нь биднийг өдий зэрэгтэй хүргэсэн ээж, аавууд маань бие биедээ хайр сэтгэлтэй болж нэг гэр бүл болоогүй бол бид байхгүй байх байсан. Мөнгийг хайраас илүү тавьдаг хүмүүс бол амьдралынхаа зорилгыг, утга учирыг ойлгоогүй хүмүүс юм. Та бүгдэд нэгэн түүх өгүүлье:Хайрын түүхНэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тжхай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийджээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “намайг хамт аваад яваач”гэж гуйхад нь Эд хөрөнгө “үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учир чамайг багтаах зай алга”гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр “би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь туухай болгочихно”гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя”гэхэд хариуд нь “Өө хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна”хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя”. Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баяртай байсан тул түүний нэрийг асуусангүй. Шинэ гэзар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Түүнд хичнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусалсан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Ягаад надад тусалсан юм бол” Мэдлэг инээмсгэлэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог.”гэжээ. Энэхүү түүхээр хайрыг ямар их агуу, чухал зүйл болохыг үзүүлэхийг хичээлээ. Нэгэн алдартай хүн “Хүнд туслахдаа энэ тус миний энэ хүнд хүргэж буй хамгийн сүүлчийн тус гэж бодон тус хүргэвэл үнэн сэтгэлээсээ хайрлаж чаддаг” гэж хэлсэн байдаг.Үүний адил “Амьддаа бие биенээ хайрлая”

  1. 35.  менежмент

Менежментийн ухаан МонголдАраатны хаан арслан. Хэдий сүргийн ахлагч нь эр арслан байдаг боловч эрслэн нь ан хийхэд илүү чухал оролцоотой байдаг шүү дээ. Араатан амьтдын хаан хүртэл сүргээрээ амьдарч, сүргээрээ хоол хүнсээ олж иддэг. Гэтэл монголчууд бид яагаад тамын тогооны үлгэрээр амьдарсаар байна вэ? Монголд эрт дээр үед менежментийн ухааны суурь тавигдсан. Гэхдээ үүнийгээ мэдээж менежментийн ухаан гээд нэрлэчихээгүйл дээ. Менежментийн ухаан нь төлөвлөлт, зохион байгуулалт, мотиваци /идэвхижүүлэлт/, хяналт гэсэн үндсэн дөрвөн чиг үүрэгтэй. Чингис хааны үед аравтын систем, татварын бодлогыг бий болгож, их засаг хуулийг баталж, тэр дотроо гэр бүл, байгаль орчин гээд бүхий л асуудлыг тусгаж өгсөн. Дээр дурьдсан үндсэн чиг үүргүүдээс заримыг нь энэ үед буулгавал аравтын систем нь зохион байгуулалтын бүтцийг, үсэг бичиг нь бичгэн мэдээлэл дамжуулах боломжийг, их засаг хууль нь хяналтын тогтолцоог бий болгосон. Энэ нь менежментийн хувьд олон асуудлыг тэр дотроо үүрэг, хариуцлага, бүрэн эрх, эрх мэдлийг хувьд тодорхой болгож өгсөн. Мөн менежменттэй холбоотой бидний гадаадаас шууд аван хэрэглэж байгаа зарим үг хэллэгийг ч бид 13-р зууны үед хэрэглэж байсан. Жишээ нь: стратегийг ирээдүйн их хэрэг…Наашлаад социализмийн үед Монголд нэгдлийн дарга нар нь жинхэнэ практик менежерүүд. Тэд ямар нэгэн менежментийн сургуульд сураагүй, мэргэжлийн менежерүүд байгаагүй боловч ажлын бүтээмж нь үнэхээр өндөр. Тэд ажилчдынхаа сэтгэл зүй, ар гэрийн байдал, үзэл бодол гээд ажилд нөлөөлж болох бүх зүйлийг нь олоод мэдчихсэн түүнийгээ ч ухаалгаар ашигладаг байж. 21-р зуун бидний үед олон их дээд сургуулиуд, олон арван менежерүүд байгаа боловч тэд жинхэнэ ёсоороо менежерүүд үү эсвэл мэргэжлийн диплом өвөртлөгчид үү. Тэд үнэхээр өмнөх үеийнхнийгээ гүйцэхээр ур чадвар, мэдлэг туршлагатай юу. Зарим хүмүүс тийм, зарим нь ч үгүй л гэж хариулах байх. Одоо үед хүмүүс их дээд сургуульд сурчил байвал ямар мэргэжлээр тэр нь хэр үнэ цэнэтэй вэ гэдэг нь гол биш болсон болохоор боловсрол эзэмшсэн хүмүүс нь лангууны ард зогсох нь олширч дээ. Гэхдээ өнөө үед манай оронд амжилтанд хүрсэн менежерүүд олон боловч тэдний хэдэн хувь нь дээд сургууль төгссөн бол. ERDENEJARGAL. N  MUNGUМөнгө бол амжилтын үндэс мөн гэдэг нэг маргаантай асуудал байна. Зарим нэг хүмүүс хэн их мөнгө олж байна тэр амжилтанд хүрсэн гэж ойлгодог. Хэдийгээр тийм боловч зарим хүмүүс мөнгө олохгүйгээр амжилтанд хүрэх арга байдаг гэж боддог. Харин би мөнгийг зөвхөн амжилтын үндэс гэж боддоггүй.Хэрэв хэг нэгэн хүн мөнгө их олдог бол тэр ер бусын мэдлэг, туршлага хуримтлуулсан байж таараа. Тухайлбал, сайн хуульч өндөр цалинтай байдаг. Учир нь тэр хуульч олон хэрэг дээр ажиллаж, ялалт байгуулдаг. Тиймээс хүмүүс түүнд их төлөхөд бэлэн байдаг. Мөн эмч өөрийн мэдлэг, туршлагаасаа шалтгаалан хэдий чинээ олон хүнд туслана тэрээр төдий чинээ өндөр цалин авна. Зарим хүмүүс ажлаа солидог. Яагаад гэвэл тэд илүү сонирхолтой, илүү цалинтай ажлыг хайж байдаг. Мэдээж өөр хэсэг хүмүүс ажилдаа удаан ажилласнаасаа, мөн хийж буй зүйлдээ сонирхолтой байдгаас шалтгаалаад бусдаас төдийлөн их цалин авдаггүй. Гэхдээ тэд үүндээ сэтгэл хангалуун байдаг. Эцэст нь, мөнгийг зүгээр л цаас мэт тоглож болно.Үгүй ч байж болох юм. Гэхдээ өнөөдрийн бидний орчин үеийн амьдралд мөнгө чухал үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс хүмүүс мөнгө их эсвэл бага олдгоосоо шалтгаалан амжилтанд хүрдэг гэдэгт санал нийлдэг. Магадгүй энэ нь зөвхөн ашгийн төлөө мэт санагдаж байнаа боловч амжилт нь санхүүгээр дэмжигддэг болохоор ингэж бодож болох юмГэвч энэ бол жинхэнэ амжилт биш болов уу

  1. 36.  Үндэсний бахархал

Үндэсний бахархалХил хэл мал гуравтайгаа байвал хэн баян монгол баянХил хэл мал гурваасаа хагацвал хэн эмэгнэлтэй монгол эмэгнэлтэйАливаа улс орон бүхэн ард түмэн,газар нутаг,өв хөрөнгө,түүх соёл,зан заншил,уламжлал гэх мэт өөрсдийн өв баялагтай байдаг.Энэ бүхэн хоорондоо нягт уялдаа холбоотой байснаар улс орон оршин тогтнож хөгжиж байдаг.Үндэсний бичиг үсэг,соёлгүй улс орон гэж байхгүй нь мэдээж. Өөрсдийгөө харь улсаас тусгаарлан зааглаж биднийгазар нутаг гэж нийтэд зарлан тунхаглаж тэрхүү газар нутаг дэвсгэрдээрээ амьдарч хөгжиж дэвшиж байж улс орныцаашдын зам гэрэлтдэг. Дээр хэлсэнчлэн монголын түүхэн замналд газар нутаг, түүх соёл, зан заншил чухал байр эзэлдэг.Монголчууд бид эрт дээр үеэс Азийн зүрхэнд оршиж өөрсдийн өвөрмөц түүхийг зохиож чадсан агуу үндэстэн юм. Өнөө үеийн хүмүүс бид өөрсдийн түүхээр бахархаж хойч үр удамдаа улам баяжуулан гэрэлт замналыг үлдээх нь чухал. Бидний өвөг дээдэс баатарлаг үйлс бүтээн хойч үр удам бидэндээ гайхалтай түүхийг үлдээж чадсан билээ.Дэлхийн талыг эзэгнэж өөрсдийнхөө мөн чанар туйлын зорилгыг дэлхий нийтэд таниулж чадсан ард түмэн дэлхинй түүхэнд ховор. Монголчууд бид мандан бадралын цагаасаа их багагүй дайн тулаан хийж газар нутгаа жилээс жилд тэлсээр ирсэн.Байлдан дагуулал бүхэн амжилтанд хүрч чадаагүй ч эцсийн эцэст бид зорилгодоо хүрч чадаж байсан юм.Монгол туургатныг нэгэн дээвэр дор нэгтгэж олон зууны туршид атгасан гар шиг зангдаж чадсан хаан бол яахынаргагүй Чингис хаан. Олон дайн тулаанд оройлон орж онцгой ур чадвар авъяас гарган дайснаа ялан дийлж байсан нь монголын түүхийн хуудсанд тодоос тод алтан үсгээр бичигдэн үлдсэн байдаг.Их хаан маань монголын төлөө их олон зүйлыг хийсээн. Аливаад нухацтай хандаж алсыг харж хөдөлдөг хүн байсан.Бичиг үсэг хууль цааз шашин шүтлэг гэх мэт монголын ирээдүйд хэрэгтэй бүх л зүйлыг нухацтай нэвтрүүлж байсан юм.Ард түмэн түүхэээ бүтээдэг.Энэ бол яахын аргагүй үнэн үг юм. Хүн төрөлхтөн бид өдөр хоног өнгөрөх тусам түүхийн нэг шинэ хуудас нээж байдаг. Энэхүү түүхийн хуудас бүрийг өвөг дээдэс минь өөрсдийн зохиосон уйгаржин монгол бичгээр хойч үр удам бидэндээ үлдээсээр өнөөг хүрчээ. Дэлхийн дээр өөр ямар ч улс оронд байхгүйбосоо бичгээрээ монгол хүн бүр бахархаж бас сурах хэрэгтэй.Монголын үнэт зүйлүүдийн нэг бол хөшөөн дээр дээрх дурсгалт бичиг юм. Өнөөг хүртэл гадаад дотоодын олон маянган эрдэмтэд тэрхүү бичгийг судалсаар байна.Энэ бүх түүхийн сурвалж бичгүүдийг хойч үр удам бидэндээ бичиж үлдээсэн эрдэмтэн мэргид бол бахархал мөн.Өргөн уудам газар нутаг дэээрээ энх амар амьдарсаар монголчууд бид нэг зууныг үджээ.Бидний энх тунх амьдралын баталгааг хангасан өвөг дээдэсдээ бид баярлаж явах хэрэгтэй. Бидний өвөг дээдэс амь биеэ үл хайрлан газар нутгийхаа төлөө тэмцэн хамгаалж байсан. Чухмдаа газар нутаггүйгээр улс орон цаашид оршин тогтноход хэцүү. ХЭЛ, СОЁЛ, ГАЗАР НУТАГ. Үүнд л тэдний тэмцлийн гол утга учир оршиж байсан юм. Тиймдээ ч бид өнө удаан жил харгис хатуу энэ ертөнц дээр оршиж байна. цаашид ч байсаар байх болно. Хил хэл мал гуравтайгаа байвал хэн баян монгол баянХил хэл мал гурваасаа хагацвал хэн эмэгнэлтэй монгол эмэгнэлтэй.

  1. 37.  Тусгаар тогтнол

Тусгаар тогтнолУлсын тусгаар тогтнол гэдэг нь ямар нэг харийн улс гүрний эрхшээл, шахалтанд орохгүйгээр зөвхөн үндэсний эрх ашиг, ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлэн, төрийн гадаад дотоод бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх боломж, энэ тухайд улс төр, эрх зүйн үндсэний болон олон улсын шинжтэй баталгаат нөхцөл бүрэлдсэн байхыг хэлнэ. Энэхүү тусгаар тогтнолд өгсөн тодорхойлолтоос харахад тусгаар тогтнол нь төрт улсын оршин тогтнож буй гол үндэс тухайн улсын төрийн үйл ажиллагаа, гадаад дотоод бодлого, харийн улсуудын хандлагын илрэл бөгөөд нөгөө талаар хил хязгаар, төрт ёс, ёс заншил, удам судраа хадгалан үлдэхийн баталгаа юм. Иймээс улсын бүх үйл ажиллагаа, эзэмшилтэй холбоотой бөгөөд хэрэгжүүлэх гол зорилго эсвэл хамгаалах зүйл нь юм. Монголчуудын хувьд төр улс анх үүссэн цагаасаа эхлээд л энэ асуудал чухлаар тавигдаж ирсэн бөгөөд өөрийн газар нутаг, төрт ёс, тусгаар тогтнолоо харийн хүмүүсээс хамгаалан өөрийн улсыг томруулан хүчирхэгжүүлэх зорилготой байсан юм. Түүхийн хуудаснаас сөхөн харахад манай улсын арвин их түүхээс харахад Монголчууд Бутарлын үед улс гүрэн нэг толгойтой олон сүүлтэй могойг бус олон толгойтой нэг сүүлтэй байхыг эрмэлзэж байсан ч зарим хаадыг хувьд тусгаар тогтнолын төлөөх тэмцэл нь гол зорилго байсан бөгөөд улсаа нэгтгэн дахин хүчирхэгжүүлэх зорилготой байсан ч тийм боломж гаралгүйгээр, тэр үеийн ноёдын эрх мэдэл, нэр төр, газар нутаг, тусгаар биеэ даан оршин тогтонох оролдлогыг Манжууд сайн ашиглан 1636 онд Өвөр Монголыг, 1691 онд Армонголыг, 1755 онд Баруун Монголыг эзэлснээр Монгол улс харийн эрхшээлд орж тусгаар тогтнолоо алдсан. Үүнээс хойш бүхэл хэд хэдэн зууны турш харанхуй бүрхэг дарангуйлалд байсан ч энэ бүхэн 1911-1912 оны Манжийн эсрэг үндэсний эрх чөлөөний хувьсгалаар цэглэгдэн Монгол улсын түүх шинэ шатанд орсон юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын хамгийн гол зорилго нь харийн дарангуйлалаас гаран тусгаар тогтнолоо сэргээх явдал байсан бөгөөд тэрхүү зорилгодоо амжилттай хүрсэн. Тусгаар тогтнолын үнэ цэнэ нь түүний төлөөх тэмцэл болон түүнийгээ хамгаалахад учрах бүх гарз хохирол, түүний ачаар олж авсн бүх ололт амжилтуудын бүрдэлээр илэрнэ. Мөн тусгаар тогтнолд улс төр, эдийн засаг, төрт ёс, хил хязгаар, эрх мэдэл, ард иргэд гэх мэт төрт улс бүрэлдэн тогтоноход шаардагдах бүх зүйлсийн үнэ цэнийг хамруулан оруулж ч болох юм. Үүнийг дүгнэн хэлэхэд тусгаар тогтнол нь улс гүрний эзэмшиж буй бүх зүйлстэй дүйцэхүйц үнэтэй, хайрлан хамгаалах зүйл бөгөөд түүний халдашгүй дархан байдал нь улс гүрний эв нэгдэл, зохион байгуулалт үйл явц, үндэсний эв нэгдэлтэй шууд хамааралтай юм.ЗалхууралХалх хvн залхуу гэж хэллэг байдаг. Ажилсаг буриадууд, казакууд болон бусад vндэстэнтэй харьцуулж vзээд хэлсэн хэрэг биз. Монгол хvн залхуу гэдэг нь хєдєлмєрч Хятад, гавшгай Орос хоёртой харьцуулж хэлсэн нь тэр болов уу. Тэгэхээр залхуу гэдэг нь ямар ч байсан юмыг харьцуулсан ойлголт байх нь. Тvvнчлэн хєдєлгєєн удаантай, ажиллах дургvй гэсэн санааг лав агуулж буй бий. Залхуу хvvхэд гэхээр бидний ой тойнд шууд л хичээлээ давтдаггvй, ороо хураадаггvй, хувцсаа угаадаггүй, унтамхай жаал санаанд орно. Охид бол бараг санагдахгvй. Тэгэхээр залхуу назгай гэдэг нь эрэгтэйчvvдэд илvv хамаатай ч юм шиг. Ер би Монгол тэр тусмаа халх эрчvvд бол хvvхэд наснаасаа л залхуу улс гэсэн ойлголттой байлаа. Тэгээд ээж, ааваараа Солонгост байгаа Монголчууд ажилдаа хэрхэн зvтгэдэг талаар єнгєтєєр яриуллаа. Бодол єєрчлєгддєг юм байнаа бас. Ямар ч байсан Африкийн харуудаас илvv тэнхээтэй, Европын муухан механикаас илvv техникийн мэдлэгтэй болохыг харж баясав. Эргэлзэж эхэллээ. Yгvй энэ Монголчууд залхуу л байх ёстой гэдэг теоромоо батлах гээд зvтгээд байвч махран ажиллаж буй зарим нэг монголчуудыг сонсоод больчихож байгаа юм. Монголчууд жирийн vед залхуу “яс юман дээр ажилсаг” гэсэн дvгнэлт гарав. Тодорхойгvй байна. Цааш нь ухья. Яг юун дээр ямар нєхцєл нь хангагдвал Монгол хvн “ажилсаг” болж байна вэ? АЛБАДЛАГА. Yгvй юм аа. Ийм vед монгол хvн улам зєрєєд гєжєєд хэвтчихнэ. Гэхдээ хааяа хэрэглэж байхад зvгээр арга. Ялангуяа Азичуудад гэдэг утгаараа.МЄНГЄ. Мєнгє хvчтэй. Мєнгєний тєлєє бол хvмvvс зvтгэх л юм. Гэхдээ яг хєдєлмєр бол мєнгє гээд зvтгэчихдэг хvн ховор. “Амь биш заяа биш. Тэр муу хэдэн халтар цаасны тєлєє биеэ зовоож байхаар” гээд хэвтчих нь энvvхэнд.МОТИВ. Энэ харин нилээн нєлєєтэй санагдсан. Хvн єєрєє єєрийгєє ухамсарласан vед илvv хvчтэй болдог юм шиг. Жишээ нь монгол залуу машин авна гээд зvтгэчихсэн. Тэгж байгаад зорьсондоо хvрсэн. Гэвч юманд сонихолгvй. Амьдралын баяр баясгалангvй, гєлгєр нєхєд бол биеэ дайчлах чадваргvйг харж л байлаа. Өөриймсөг ХАНДАХУЙ. энэ маш чухал ойлголт. Баруунд ажиллаж буй монголчууд ажилдаа маш их vнэнч байдаг. Учир нь тэдэнд єєр гарц байхгvй. Хий гэснийг нь яг л єєрийнхєє юмыг хийж байгаа мэт хийнэ. Гэхдээ бvгд тийм биш юмаа. Зарим нь хvйтэн хєндий, хvниймсэг ханддаг. Залхуугийн vндсийг юманд хvниймсэг ханддаг зангаас хайх хэрэгтэй юм байна. Агуулга буюу мєн чанар нь ХYНИЙМСЭГ ХАНДАХУЙ. Харин тvvний хэлбэр буюу илрэх байдал нь ЗАЛХУУ ЗАН.Хvvхэд яагаад хичээлээ хийхээс залхуурдаг вэ? Тvvнд тоо, бичиг зэрэг нь харь гаригийнх шиг санагддагаас тэр байж болох юм.өөрөөр  хэлбэл “АЙЖ БАЙНА” Энэ айдас нь хэвшил болоод тогтчихвол тэр хvvхэд насан туршдаа дундаж хvн болдог. Хичээл тvvнийг ирээдvйд хvн болгох зvйл гэдгийг тэр ойлгоогvй байж болох юм. Харин хичээл гэдэг тvvний дайсан мэт сэтгэгдэл тєрдєг байх л даа. Ийм vед хvvхдийн дэврvvн мєрєєдлийг хичээлтэй нь холбож болох арга байж болох юм. “-Чи мєнгєтэй баян болъё гэвэл тоондоо сайн бол. Чамайг шахахгvй айлгахгvй. Чи энэ бодлогыг бодчихвол бvр ухаантай болно” гэх зэргээр єєрийг нь єдєєж байвал зvгээр юм шигээ.Одоо би нэгэнт залхуу болчихсон. Хvvхэд нас минь эргээд ирэхгvй. Энэ чигээрээ vлдье гэж зарим хvн хэлж болох юм. Гэвч хvн залхуугаа засаж болдог. Албадлагаар эсвэл мєнгєнд зvтгэж. Хоеулаа нэг их суурь vр дvнд хvрэхгvй. Харин єєрєє єєртєє психоанализ хийгээд vзэж болох юм. Их хялбархан ердєє л багынхаа явдлуудыг сэргээн санаад дахин «засаж» хадгалаад байх хэрэгтэй. Манай ээж намайг тэгэж “загнадаг” байж. Эсвэл хэт магтдаг байж. Тэгэхээр нь би тиймэрхvv ойлголттой болчихоод иймэрхvv vйлдэл гаргаад байна гэх зэргээр. Зарим тєсвийнхєн байна. Тєє дээгvvр хараад л биллярд тоглоод л наана нь ажил чирэгдээд л. Тэдний хувьд улсад ажиллах чин сонирхол алга. Тэд ажилтай л байвал барав. Бусад нь хамаагvй. Цалин ч хvрэлцэхгvй тул яах ч юм билээ. Уг нь тэд ажилдаа, эх орондоо єєриймсєг ханддагсан бол доо.Амьдрал баргар байна гэж vглэхээсээ ємнє єєрєє амьдралд єєриймсєг хандах хэрэгтэй юм. Түрэгийн хаант улс552 онд түрэг аймгууд Жужаны хаант улсыг бут цохисны дараа Монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч түмэн /Буман/ тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан. Түрэг аймгийн зонхилогч Буман Жужан улсын харьяанд байсан олон овог аймгийг нэгтгэж, биеэ “Эл” хаан хэмээн өргөмжилжээ. Түрэгийн хаант улсын төв нь Орхон голын сав газар оршиж байсан байна. Түрэг аймгууд нь эрт цагт Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Жужан улсын үед тэд Алтайн уулсаар нутаглан төмөр хайлуулж, жужан нарт алба барьдаг байв. Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ. VI зууны сүүлчээр Түрэгийн язгууртнууд Кутулуг, Тоньюкук нараар удирдуулсан том бослого гарч, Түрэгийн хант улсыг сэргээн байгуулсан байна. Тэр цагаас хойш Түрэгийн хант улс тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын Тан улстай өрсөлдөн тэмцсээр байжээ. Гэвч 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг мөхөөжээ. Түрэгийн төр улсын тэргүүнийг хан гэх бөгөөд язгууртнууд нь ябгу, шад, буюрук, дархан гэх мэт цол хэрэглэдэг байв. Түрэг улс нь нүүдэлчдиин уламжлал ёсоор зүүн, баруун, төв гэсэн 3 хэсгээс бүрдэж байв. Баруун жигүүрийг нь тардуш, зүүн жигүүрийг нь төлөс хэмээн нэрлэдэг байжээ. Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг хөгжүүлж, эдийн болон утга соёлын өв санг үлдээжээ. Түрэгийн соёлын түүхэнд гарсан том амжилт бол “Орхон Енисейн бичиг” хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэсэн явдал юм. Уг бичгийн үүслийг эрдэмтэд эртний согд бичиг болоод Төв Азийн эртний нүүдэлчдийн овог аймгийн тамга тэмдэгтэй холбон үздэг. Монгол улсын нутгаас Түрэгийн руни бичгийн дурсгал нийт 50 гаруй олдоод байна. Тэдгээрээс Билгэ хан, Куль-Тегин, Тоньюкук зэрэг алдартай язгууртны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөдийн бичээсийг дурдаж болно.Монгол улсын нутагт хадгалагдан үлдсэн Түрэгийн эд өлгийн дурсгалын нэг хэсэг бол булш оршуулга, тахилын байгууламжууд юм. Түрэгүүд анхандаа үхэгсдийг оршуулахдаа, амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлс, хүлэг морьдынх нь хамт шатааж чандарладаг байжээ. Хожим нь нүх ухаж, газарт булж оршуулах болжээ. Мөн нас барагчдад зориулан тахилын онгон үйлдэж, шүтлэгийн зан үйл гүйцэтгэдэг байжээ. Түрэгийн ихэс язгууртанд зориулсан сүрлэг том тахилын онгоны тоонд Куль-Тегин, Тоньюкукын цогцолбор дурсгалуудыг дурдаж болно. Эртний түрэгүүдийн дүр царай, гэзэг үс, хувцас хэрэглэлийн зүйлсийг тодруулахад Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөд чухал сурвалж болдог. Өдгөө Монгол улсын нутгаас Түрэгийн үед холбогдох хүн чулуу 400 гаруй олдоод буй. Тэдгээр хүн чулууг боржин буюу гантиг чулуугаар урлан хийдэг байжээ. Түрэгүүд үндсэндээ бөө мөргөлийг шүтдэг байв. Гэхдээ тэдний дунд буддын болон загалмайтны шашны нөлөө нэвтэрч байсан бололтой.Бүү давар хужаа нар ааАрай дэндүү даварч байна!!!Манай улсад оршин суух харийнхны тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагийн дийлэнхийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. ОХУ бүс нутгаасаа хятад иргэдийг олноор нь нутаг буцааж эхэлснээс очих газаргүй болсон дотор хүмүүсийн урт цуваа ийнхүү манай улсыг зорьсоор л… Тэдний ихэнх нь хууль бусаар цагдаа хүчний байгууллагаас нуугдан манай улсад амьдардаг бөгөөд барилгын компаниудад олноороо хуарагнан байрладаг. Тэгэж хууль бусаар манай оронд ирчихээд ядаж зүгээр барилгаа бариад байж чадахгүй муу хужаа нар хүн зодно, хүүхэн хүчиндэнэ, хулгай, дээрэм, залилан хийнэ. Тэднийг хууль журамдаа оруулаад, “хүний нутагт ингэж амьдардаг юм” гээд зааж хэлээд, засаж залруулаад байгаа юм энэ томчуудад үнэндээ алга. “Төр ариун байхыг түшмэдүүд мэдтүгэй.Цус ариун байхыг бүсгүйчүүд мэдтүгэй” гэсэн их ухаантны үгийн үнэ цэнийг энэ цаг үед мэддэг, мэдэрдэг хүн ч гэж байхаа больж. Хаана л хятадууд барилга барьж байна, тэнд биеэ үнэлэгчид отоод зогсч байдаг. Хэдэн халтар төгрөгийн төлөө явж хужаа нарт биеэ эзэмдүүлж буй тэдгээр бүсгүйчүүдийг өрөвдсөндөө ч юм уу, аль эсвэл эх орноо харийнханд алдаж байна гэж эмзэглэсэндээ ч тэр үү би сайн мэдэхгүй л дээ, ямар ч байсан үндсэрхэг үзэлтэй хэдэн залуу тэмцээд эхэлчихсэн. Хятад хүнд биеэ үнэлсэн охид бүсгүйчүүдийн үсийг хусаад, хятад хүн зодоод асуудал шийдэгдэхгүй ч, ядаж л тэр дээгүүр залраад, зүгээр харж суугаа томчуудаас л дээр. “Гуйгаад болохгүй бол гуядаад болгоно” гэдэг үг байдаг шүү дээ.Бас тэдний ханз үсэгтэй хаяг байлгахгүй, зөвхөн криллээр бич. Хэрвээ ханз үсэг оруулах гээд байгаа юм бол криллээсээ хоёр дахин жижиг шрифтээр бич гээд байгаа нь ч зөв. Тэгэхгүй бол хаа сайгүй ханзаар, гадаадаар бичсэн эрээн мяраан хаяг, адресуудыг нь хараад гадаадын зарим нөхөд Монгол чинь Хятадын нэг муж билүү? гээд явж байна шүү дээ! айн нөхдөө бас бодох л асуудал…Английн BBC агентлаг дээрх мэдээлэллээр бол 2020 он гэхэд Хятадад нийтдээ 30 сая ганц бие эрчүүл байх болно гэж тооцоолжээ. Тэр олон ганц бие хужаа хаанаас эхнэр авах бол? Эрчүүд нь Солонгос яваад л, эмэгтэйчүүд нь Монголоо сахиж үлдээд л. Энэ “сайхан” орон зайг хэн ашиглах бол? Мэдээж хужаа нар!!! Тэд хамгийн ойрхон, орж гарахад асуудалгүй, хууль дүрэм нь ч үйлчилдэггүй манай улсаас эхнэр авах нь тодорхой шүү дээ. Хэрвээ бага насны эмэгтэй дүүтэй юмуу ирээдvйд авгай авч эмэгтэй хvvхэдтэй болвол хужаа хvргэнтэй болох магадлал ч их байна даа. Яагаад вэ? гэвэл манай аль гайгүй, сайн гэсэн эрчүүл маань гадаад орныг зориод байгаа гэж дээр хэлсэн. Үүний тод жишээ гэвэл “Өмнөд Солонгосыг зорихоор Төв цэнгэлдэхэд хонон өнжсөн” нөхдүүд шүү дээ…Сонирхуулаад хэлэхэд: Албан бус эх сурвалжийн мэдээгээр Монгол Улсын 200 мянга гаруй иргэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ бол Хєвсгєл аймгийн нийт хvн амыг хоёроор vржvvлсэнтэй тэнцэх тоо. Гадаад орныг зорьж буй залуусын 90 хувь нь єєрийн гэсэн байртай болохын тєлєє хvний нутгийг сонгодог болохыг Монгол банкны судалгааны дvн нотолно.За ингээд эцэст нь хэлэхэд Монгол цусаа цэвэр ариун байлгая, хужаа нарыг нутагт нь буцаая, өөрсдөө юм аа хийж сурцгаая. “Миний эх орны төлөө чөтгөр байсан ч би нөхөрлөнө. Миний эх орны эсрэг бурхан байсан ч би тэрэнтэй дайтна” Монголчууд бид бүгдээрээ энэ үгийг санаж явцгаая

  1. 38.  Эх орон гэж юу вэ?

Энэ үгийгбага байхаас минь л багш нар надаас асуудаг тэгээд өсөж том болсон хойноо ч өөрөө өөрөөсөө асуудаг байлаа. Яагаад ч юм тэр минь энэ минь юм аа, түүнийг л үүнийг л “Эх орон” гэдэг юм аа гээд хариулчихаж боломгүй мэт. Уг нь хоёрхон үг атлаа дэндүү олон зүйлийг нэг дор агуулж байдаг болоод ч тэр юм уу?
Харин би одоо энэ үгэнд багшдаа биш бас өөртөө ч биш эх орон минь таньдаа хариулах гэж байна. Их л удаан хугацаанд хариулж чадаагүй цугларсан, эх орон минь таны тухай бодлуудаа энэ л өдөр, таны баярын өдрөөр таны ард түмэнд хүн зонд хүргэж байна. Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр ижийгээ би эхлээд бичиж байна. Харах нүдээ аниастай бяцхан охиныг таны алган дээр авч ирж хайр, энхрийлэл, өхөөрдөл, цагаан сүүгээрээ ундаалсан ижийн минь анх надад харуулсан орчлонд бяцхан нүдэнд минь түмэн өнгөөр солонгорч байсан тэр өдрийн нараар эх орон минь та надад эхэлсэн билээ.

Хөдөө хээрийн замд хааяахан явахдаа аялан дуулдаг дуу минь эх орон таны уул толгодын, ус мөрний, хөх тэнгэр, хөрс шорооны, эх орон минь таны тухай дуу байлаа. Хөг орон эгшиглэх энэ л аялгуу бүхэн эх орон таны халуун элгэнээс унасан, таны өнгөт нарыг харж нүдээ нээсэн бяцхан үрсийн чинь сэтгэлээс ургасан байдаг.

Эх орон та ижий, эгшиглэх аялгуу билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр эгэл амьдралыг би бичиж байна. Наран, саран, цэцэг, навч, жилийн дөрвөн улирал тэгээд миний өсч торнисон өврийн сайхан хангай, түүн шиг түшигтэй азай буурлууд, эх орон таны бэлэглэсэн эгэл амьдралын минь хуудсан дахь алтан дурсамжууд минь ямар олон юм бэ? Эх орон та эгэл амьдрал минь билээ. Ижий аавын минь намайг хайрлах хайр нь билээ. Эх орон та зүрхэнд минь багтаж, харцанд минь харагдаж тэгээд сэтгэлээс минь эгшиглэж буй бүхэн минь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн цаасан дээр таны зөрөг зам харгуйн тань тухай бичиж байна. Эх орон таны зөрөг замаар алхан хөлд орсон. Тэр л замаар амьдралын минь учрал бүхэн ирж, амьдралын минь гэрэлт өдрүүд үргэлжилж, тэр л зам дээр хайр дурлалын минь модод цэцэглэж үр жимс нь урган соёолсоор…

Би олон зүйлийг эх орон таны эх орон таны элбэрэл гэж боддог. Өөрийг минь хайрлаж буй сэтгэл бүхэн танаас ундарч бусдаар дамждаг. Өрөөлийг хайрлах хайр минь хүртэл танаас л ургаж бусдад хүрдэг. Өргөстэй буттай харгуй чинь дардан сайхан байдаггүй ч өвдөлт нь хурууны үзүүр хорсгодог ч үүнийг би эх орон таны надад илгээсэн хамгийн хатуу шийтгэл, үүнээс өөрөөр өвтгөж намайг зүрхлэгхгүй гэдэгт итгэдэг. Зам бүхэн чинь шулуун байсангүй ээ эх орон минь. Гэвч би таны илчит наранд төөрсөнгүй. Мөрөөдөл бүхэн мин биелэж байсангүй ээ эх орон минь гэвчиг би таны халуун элгэнд ядарсангүй. Эх орон та энх амьдралын минь өмнө тольдох харгуй, энэ л амьдралдаа бичиж дуусгах замын тэмдэглэлийн минь хөтөч билээ. Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би хайр дурлалыг хавар намартай нь бичмээр байна. Гандмал намрын талд шаргалхан навчис унаж байсан шиг ганцхан тэр л навч гунигийн найрал хөгжимөөс илүүтэй сэтгэл гэгэлзүүлж байсан шиг тэр навч урган цэцэглэж байсан тэгээд намрын эрхээр хагдарсана. Эх орон таны шаргалхан навчис энэ л амьдралын минь хуудсан завсар ч бий.

Эх орон минь та уншиж дуусаагүй уншиж дуусгах ном минь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би таны хүдэр эрс, хайрт хөвгүүдийн чинь тухай бичиж байна. Үе зуун минь соёл эргэншилдээ бялхаж, үзэж харах минь дэндүү олон болсон ч өнөөгийн эр хүний мөс алга босон ч мөрөн дээр нь амьдрал гээч нь тогтохоо больсон ч гэлээ таны эр зоригийн илрэл, эгэл бүсгүй миний энэ амьдралын бахархал билээ. Таны элгэн дахь хөвгүүд үеийн үед өсөн торниж ижий аавдаа элбэрэл ачийг нь хариулдаг шиг эх орон таныгаа мөнх тэнгэр газар шороо хилийн дээстэй нь хайрлан харамлан зогсдог билээ тэд. Эр хүн гэдэг таны элгэнд асаж ургасан энх тогтнохын үндэс үр нь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би алдрай жаахан үрс амь амьдралын тань үргэлжлэлийг бичмээр байна.

Уйлж ирэхдээ л жаргал авч ирсэн, унаж тусахдаа ч хайр энхрийлэл төрүүлсэн алдрай бяцхан тэдний тухай, амь амьдралын алтан утас хүүхдийн тухай бичиж байна. Зоргоор хөврөх энэ л амьдралын гэгээн аялгуу….Өө би тэдний төлөө эх орон таны бяцхан үрсийн төлөө өнөөдөр ч өнө мөнхөд ч амь амьдрал минь урсана биш үү?

Хүн гэдэг орчлонд ирж… үргэлжлэлээ үлдээж,үүрдийн аялгуунд уусдгийн адилаар бидний үргэлжлэл хүүхдийн тухай, тэгээд эх орон таны нөмөрт таны наран дор өсөн байгаа алдай тэдний тухай, ай зөөлөн аялгуу, гаргаж болохгүй чимээ, өлгийтэй бяцхан хүүгийн тухай эх орон таньдаа өгүүлж байна. Илгээх салхи тань намуун байг, орох бороо таны зөөлөн байг, будрах цасан тань, улих шуурган тань тэднийг битгий дааруулаасай.

Эх орон та ирээдүйн үүд ирж яваа үрсийн минь энх торних орчил билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би андын журмын тухай ай тэгээд хувирашгүй нөхөрлөлийн тухай бичмээр байна. Энэ амьдралдаа олсон урт ч бай богино ч бай миний цаг хугацаа, түүний хаана дуусах нь мэдэгдэхгүй мөнхийн эргүүлэгт сүүдэртэй нартай олон хоногийн орчилд надад тунаж үлдсэн найзууд минь намайг гэх тэд минь дандаа л таны хүүхдүүд байж эх орон минь та надад энэ амьдралын минь жаргал зовлонг аилхан үүрэх нөхдийг минь заяасан билээ.

Эх орон та андын журам үнэнч нөхөрлөл, амьдралын уртад үлдэх Монгол зан минь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би таны төрлөх хэл, таны элгэнд урган хагдрах үе үеийн хүмүүсийн хайр энэрэл, хамаг бүхнээ илэрхийлж байсан аялгуут сайхан монгол хэлийг тань бичмээр байна.

Ээж аав минь, эх орон минь, энхрий хайрт минь, алаг үр минь, амьдрал туршийн диваажин Монгол минь…эх хэл минь ийм яруу эгшиг бүхэн нь зүрхэнд ирнэм.

Энэ л хэлээр би орчлонг таньж, энэ л хэлээр би хүн зоныг угтаж, хүн зоныг үдэж, энэ л хэлээр би гунигаа, баяраа, хайраа, гомдолоо, асгарч байгаа хур шиг түүнээс ч хурднаар, аялаж байгаа дуу шиг түүнээс ч яруугаар илэхрийлж даанч нэг сурсан даа. Эх орон таны хэл, эх сайхан Монгол хэл минь ямар ч дундрашгүй, яагаад ч бусдын хэлээр орлуулашгүй билээ.

Эх орон та эх хэл минь, энэ л амьдралын эгшиглэх дуу эх дэлхийг харах цонх минь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би эх орон таны халуун элгэн нутаг, хагацаж уйдамгүй газар шороо, уудам цэлгэр тал хөндий, Монгол хүн миний зүрхний бахархалыг бичмээр байна. Надад… миний амьдралд бусдын өмнө гайхуулах ганцхан зүйл бол эх орон та, таны төөлж баршгүй, туулж баршгүй газар шороо билээ. Эх орон та энгүй уудам, энэ л зүрхнээсээ эгшиглээд ч хүрэмгүй, бодлоороо ч тууламгүй агуу билээ. Энэ газар шороо, элгэн дээр нь хүн болсон заяа, эх орон таны ирэхэд минь өлгийдөж авсан дулаан хөндий амь амьдралаас минь саламгүй амьсгалах агааар минь эх орон минь.

Шинэ зууны аясыг дагаад эх орноо бусадтай хуваая гэвэл би өгөхгүй, Шинэ амьдралын аясыг дагаад эх орноо соль гэвэл би очихгүй, шинэ эриний эмэгтэйн адил амьдрал туршийнхаа ханийг хариас сонго гэвэл би зөвшөөрөхгүй. Эх орон та энэ амьдралын минь цохилох зүрхний лугшилт билээ.

Эх орон таны зам жимээр, эх орон таны хавар зунаар, эх орон таны идэр эрсээр, эх орон таны бяцхан үрсээр, эх орон таны энэ л Монгол хэлээр, эх орон таны хөрс шороо газар нутгаар энэ л амьдрал минь дутах билээ. Амьдралын минь аргамжаа, үл үзэгдэх алтан утас, үүрд наддаа өлгий минь байх, үүрд тандаа балчир үр нь байх хувь тавилан надад байдгийм, худалдаж сольж, алгаа урвуулах шиг алга болгож болохгүй амьдрал минь амьсгалах агаар минь та юм.

Эх орон гэж юу вэ? Энэ асуултыг одоо надаас асуу. Эгшиглэх сайхан аялгуу ардын дуу, уртын дууны хөгөнд эх Монгол хэлээрээ би хариулъя. Эх орон та хариаулж дуусамгүй асуултын үргэлжлэл билээ. Эх орон та хагацаж одомгүй хайран амьдралын минь амь билээ. Эх орон та хайртай аав минь билээ. Эх орон та халуун энгэртээ намайг дулаацуулдаг хань минь билээ, Эх орон та унаад босохдоо уйлахгүй гэж өндийсөн зориг минь билээ.Эх орон та энгэрт минь асах үрс минь билээ, Эх орон та өчигдөрхөн таарсан танил минь билээ. Эх орон та үргэлжид зүрхэнд минь асах гал минь билээ.

  1. Эдийн засгийн онол ба бидний мэргэжил

Хүн төрөлхтөн үүссэнээс хойш мянга мянган жилийг дамжин цаг хугацаатай уралдан хөгжсөөр өнөөдрийн энэ өндөр хөгжилд хүрсэн билээ. Бид дэлхий гэдэг нэг гэртэй. Энэ гэртээ 7 миллиард шахуу өнөр өтгөн амьдарч байна. Гэвч бидний амьдарч буй дэлхий дээрх байгалийн нөөц бололцоо ердөө л 2хон миллиард хүнд хүрэлцэхүйц байдаг. Тэгвэл өнөөдөр үлдсэн 5 миллиард хүн хэрхэн амьдарч болоод байна вэ? Цаашдаа тэдний хэрэгцээг хэрхэн хангасаар байх вэ? Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд “Эдийн засгийн онол” ба бидний мэргэжил болох Улс төрийн шинжлэх ухаан хариулт өгч түүхийн хөгжлийн явцад тус үүргийг гүйцэтгэсээр ирсэн билээ.
Улс орны, цаашлаад өрх гэр, хувь хүн өөрийн амьдралаа зохион байгуулахад эдийн засгийн мэдлэг зайлшгүй шаардлагатай байдаг. Эдийн засгийн онолын гол зорилго нь зөвхөн эдийн засгийн үзэгддлүүдийг тайлбарлаад зогсох бус улс орны ирээдүйн цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлоход оршдог. Гэтэл нөгөө талаар дэлхий дахинаа өнөө үед эдийн засгийн асуудал нь онолд байдаг шин цэвэр хэлбэрээрээ бус харин төрийн зохицуулалтаар нийгэмд хэрэгжиж байдаг ба төр засгийн тогтворгүй байдал нь эдийн засгийг хямралд хүргэж, эдийн засгийн хямрал нь эргээд улс орны аюулгүй байдал, ард түмний амьдралын баталгаатай байдалд заналхийлж байдаг.
НШУС-ийн хэмжээнд жил бүр 40-60 орчим улс төр судлалын аль нэг салбарт мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргасаар байгаа боловч манай улсад эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, гэх зэрэг эдийн засгийн амин чухал асуудлууд улс төрийн хүрээнд тодорхой зорилт, бодитой шийдвэр, нэгдмэл ажиллагааг хүлээсээр байна. Тиймээс бид чадварлаг боловсон хүчин болох үүрэгтэй. Улс төр, бодлого судлаачдын нэг хэсэг нь улс төрийн субъектуудийг голлон судалж байхад нөгөө хэсэг нь эдийн засгийн асуудлуудыг улс төрийн хүрээнд шийдвэрлэх оновчтой арга замыг боловсруулж байдаг.
Түүхийг сөхвөл 1992-1996 онд манай улсад инфляци өсч мөгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр манайтоп гэгдэх бүхий л банкууд шил шилээ даран дампуурцгаасан ба энэ үзэгдэл нь энгийн ард иргэд төдийгүй улс орны эдийн засгийг гүн хямралд оруулсан байдаг. Үүний шалтгааныг өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийг засагт төрийн оролцоо 100% байсан бол зах зээлийн эдийн засгийн үед төрийн оролцоог хязгаарласантай холбон тайлбарладаг. Гэтэл төрийн ямар байгуулалтай байхаас үл хамааран нийгмийн хөгжлийг тодорхойлогч гол зүйл нь эдийн засгийн зөв бодлого гэдгийг манай урд хөрш бэлхнээ харуулсаар байна. Социалист тогтолцоотой орон боловч эдийн засаг, шинжлэх ухаан нь өдрөөс өдөрт хөгжин, хүн амын амжиргааны түвшин дээшилж эдүгээ дэлхийн бодлогыг тодорхойлох болов. Үүнээс үзэхэд социалист ч бай, ардчилсан ч бай хамаагүй тухайн улсын засгийн газар нийгмээ мэдэрсэн, улс орны онцлогт тохирсон эдийн засгийн бодлого явуулахаас тухайн орны ард иргэдийн амыдрал, цаашлаад улс орны тогтвортой байдал шууд хамаарч байна.
Дэлхий нийтээр даяаршиж буй 21-р зуунд шинжлэх ухаан технологийн дэвшилгүйгээр, мэдлэгт суурилсан эдийн засаггүйгээр улс орны хөгжлийг төсөөлөхийн аргагүй билээ. Хүчирхэг эдийн засаггүйгээр энэ дэлхийд ямар ч улс нөлөөгөө хадгалах бололцоогүй бөгөөд хүчирхэг эдийн засаг гэсэн ойлголтын ард эдийн засгийн мэдлэг чадавхи бүхий иргэд зогсож байдаг. Зөвхөн улс төр судалж буй бид ч биш энэ нийгмийн гишүүн болж буй та бүхэн ч мөн адил бидний эргэн тойронд байдаг эдийн засгийн асуудлуудыг мэдэрч хэрхэн хуримтлалтай болох, хэрхэн арвилж хэмнэх, ядахдаа л олсон мөнгөө яаж зөв зарцуулах талаар мэдлэгтэй байх шаардлагатай юм.
Дүгнэлт: Бидний өмнө тулгарч буй нийгмийн асуудал бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд нөлөөлөх хамгийн өндөр үүрэг роль бүхий салбар бол эдийн засаг ба улс төр байдаг. Бидний судалдаг бүхий л шинжлэх ухаануудын эчсийн зорилго хүний сайн сайхны төлөө байдаг боловч дээрх 2 нь нийгмийг удирдан чиглүүлэх шинжтэй, бие биенээс шууд хамаарсан байдлаар нийгэмд хэрэгжиж нийт иргэдийн аж амьдралыг тодорхойлдог өндөр ач холбогдолтой салбарууд юм. Иймээс эдийн засгийн онолыг судлах нь улс төр судлалаар мэргэшиж буй оюутнуудын гүнзгийрүүлэн судлах ёстой хичээл мөн гэсэн дүгнэлтэнд хүрээд өндөрлөе.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх