Бакалаврын дипломын ажил бичих заавар

2014 оны 02-р сарын 13 өдөр, 11 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бакалаврын дипломын ажил бичих заавар

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Дипломын ажил нь оюутнуудад танхимд олж авсан мэдлэг чадвараа бататган тодорхой сэдэв, асуудлаар эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж, санал дүгнэлт, шийдвэргаргах, төсөл боловсруулах чадвар, арга барил эзэмшүүлэхэд чиглэгднэ.
1.2. Тэнхимээс баталсан үлгэрчилсэн сэдвүүдээс оюутан нь дипломын ажил бичих сэдвээ сонгож эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөө гаргаж, холбогдох тэнхимийн эрхлэгчээр батлуулна.
1.3. Оюутан нь дипломын ажлыг бичих явцдаа удирдагч багштайгаа байнгын холбоотой байж, түүний заавар зөвлөгөөний дор ажиллана. Удирдагч багш дипломын ажлын бичилтийн явцад тогтмол хяналт тавьж, тогтоосон хугацаанд багтааж агуулга, чанарын хувьд шаардлагын  түвшинд бичүүлэхэд анхаарч ажиллавал зохино.

Хоёр. Диплдомын ажилд тавигдах ерөнхий шаардлага

2.1. Дипломын ажил нь сэдвийнхээ агуулгыг бүрэн гаргасан, сэдвийн хүрээнд онол практикын дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг илрүүлэн томъёолж, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлэх аргачлал, төслийг үндэслэж, гарах үр дүнг тооцсон байх, түүнчлэн онолын болон практик асуудалд тулгуурлан дүгнэлт гаргасан байх нь дипломын ажилд тавигдах шаардлага болно.
2.2. Дипломын ажил нь удиртгал, хоёроос доошгүй бүлэг / бүлэг тус бүр нь хоёроос доошгүй зүйлтэй/, дүгнэлт, номзүй, хавсралттай байна.
2.3. Удиртгалд дипломын ажлын зорилго, зорилт, судалгааны арга, сэдвийн судлагдсан байдал, шинэлэг тал, хүлээгдэж буй үр дүн, ач холбогдлыг тодорхойлж, сэдвийн ерөнхий бүтцийг товч тайлбарлана. Удиртгал нь ажлийн нийт хэмжээний аравны нэгээс хэтрэхгүй байна.
2.4. Дипломын ажлын үндсэн бүлгүүдэд сэдвийн онол, арга зүйн үндэс, нэр томъёоны гол ойлголтуудын тайлбар, үүсэл хөгжлийн тойм, хууль эрх зүйн үндсийг дэлгэрэнгүй байдлаар авч үзнэ.
2.5. Сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлагыг томъёолох, боловсронгүй болгох, өөрчлөх арга замыг тодорхойлж, цаашдын хандлага дүр зургыг тодорхойлно.
2.6. Бүлгүүдийг хуваахдаа асуудлаа томъёолох, шийдвэрлэх арга зам, үр ашигтай талыг тооцох зэргээр логик дараалалд оруулж, бүлэг зүйлийн хэмжээ, мөн энэ бүлэгт байх зүйлийн тоо харьцангүй ойролцоо байхаар төлөвлөх нь зүйтэй.
2.7. Хийсэн судалгааны сэдвийн шийдвэрлэхийг зорьж буй асуудалд нийцсэн бодитой, үр дүн нь тухайн асуудлыг тодорхойлох үндэслэл болсон байх шаардлагатай.
2.8. Дүгнэлтийг хэд хэдэн хэлбэрээр бичиж болох бөгөөд тухайн ажлын хүрээг тулгамдсан асуудлын практик хэрэглээ, ач холбогдол, хэрэгжих магадлал, үүсэх үр дүн, дэвшүүлсэн санаагаараа тодорхойлон дүгнэсэн байна. Дүгнэлтийн хэмжээ нийт ажлын аравны нэгээс хэтрэхгүй байвал зохино.

Гурав. Дипломын ажилд тавигдах бичиг хэргийн шаардлага

3.1. Дипломын ажлыг А4 хэмжээний цаасан дээр, мөр хоорондын зай нь 1,15-аас хэтрэхгүй, нэг хуудсанд 24-28 мөрөөр, үсгийн 12 фондоор бичсэн байвал зохино.
3.2. Дипломын ажлын нийт хэмжээ 40 хуудаснаас доошгүй байх ба үүнд ном зүй хавсралтыг оруулахгүй.
3.3. Бүлэг тус бүр шинэ хуудаснаас эхэлсэн байна. Мөн хуудсуудыг дугаарлана.
3.4. Дипломын ажлын хуудасны баруун дээд буланд дипломын ажлын сэдэв, зүүн дээд буланд бүлгийн дугаар овог нэрийг байрлуулна.
3.5. Дипломын ажлын нүүрийг батлагдсан загварын дагуу үйлдэх бөгөөд нүүрэнд сургуулийн нэр, хамгаалсан тэнхимийн нэр, сэдэв, удирдсан болон шүүмжилсэн багшийн эрдмийн зэрэг цол, нэр гүйцэтгэсэн оюутны нэр, он зэрэг мэдээллийн хамт удирдсан, шүүмжилсэн багш  болон оюутан өөрөө гарын үсэг зурсан байна.

Дөрөв. Дипломын ажилд өгөх үнэлгээ

4.1. Оюутны бакалаврын дипломын ажлыг дүгнэхдээ тус  сургуулийн “Дипломын ажил бичүүлж, үнэлгээ өгөх үлгэрчилсэн журам”-ыг баримтлана.
4.2. Дипломын ажлыг үсгэн болон процентон үнэлгээгээр дүгнэж дүнг сэдвийн хамт бакалаврын дипломын хавсралт дээр бичнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх