Д.Жигжидийн нэрэмжит КУДС-н төгсөх курсын оюутнууд жил бүрийн хавар мэргэжлийнхээ хичээлээр дипломын ажлаа хамгаалдаг билээ. Тэгвэл өнөөдөр буюу 4-р сарын 8-ны өдөр тус сургуулийн МУГЖ Г.Урнаа багштай жүжигчний 4а ангийн оюутнууд зүрх судасны их эмч Б.Болдсайхны зохиол “Хоёр амьдралын зааг” жүжгийг оюутан театрт тавьлаа.
Энэхүү жүжгээрээ дамжуулан эрүүл амьдрал, эрүүл нийгэм, эрүүл харилцаа өнөөгийн нийгэмд дутагдаж байгааг харуулахыг зорьсон бөгөөд тайзны зураачаар төгсөх курсын оюутан С.Гэрэлцэцэг, дууны найруулагчаар төгсөх курсын оюутан А. Од-Эрдэнэ нар ажилласан юм.
Дипломын жүжгийн шүүгчдээр МУАЖ А.Очирбат, МУГЖ Ш.Цэцэг, МУАЖ, найруулагч Б.Мөнхдорж, МУСГЗ, зохиолч, доктор, профессор С.Лочин нар ажилласан бөгөөд сэтгэлд хүрсэн сайхан жүжиг боллоо гэсэн сэтгэгдэлтэй байсан юм.
Мэдээ бичсэн Ч.Уянга










Leave a Reply