Эрүүл мэнд, спортын яам ”Оюутны эрүүл мэндийн дэмжих аян”-ы хүрээнд оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор оюутан залуусын нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, өвчлөлийн талаарх мэдээлэл, сургалтын тухай их дээд сургуулийн багш нартай нээллттэй хэлэлцүүлэг өнөөдөр болж өнгөрлөө.
Нийт ШУТИС, СУИС, ХУИХ, АШУИС-ийн оюутнуудыг үнэ төлбөргүй 10 төрлийн шинжилгээ хийн нэгдсэн дүнг танилцуулснаас 18-25 насны оюутнуудад БЗХӨ болон ходоод, шээсний замын өвчлөл элбэг тохиолдож байгааг онцлон хэлэв. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх их дээд сургуулийн оюутнууд өөрийн харъяа дүүргийн эмнэлэгт үнэгүй оношилгоо, шинжилгээнд 2016.5.21 хүртэл хамрагдах боломжтой тул оюутан та бүхэн өөрийн эрүүл мэндийн төлөө идэвхитэй оролцоорой.
Бичсэн: Н.Сайнзул










Leave a Reply