Дэлхийн шилдэг таван номын сан

2016 оны 11-р сарын 18 өдөр, 02 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ganaa

Хүн төрөлхтний оюуны бүтээлийг хайрлан хадгалж, үеийн үед уламжлан хүргэх танхим бол номын сан юм. Хүмүүс бид номын санг хоёрдахь гэрээ болгож, түүгээр үйлчлүүлдэг. Дэлхийд хамгийн анхны номын сан МЭӨ гуравдугаар зуунд үүссэн гэж үздэг. Он цагийн явцад улс үндэстэн бүр өөр өөрсдийн үндэсний номын санг байгуулж, олон мянган бүтээлийг зуун дамнан хадгалсаар иржээ. Дэлхийн шилдэг таван номын өргөөг танилцуулж байна.

                  1. АНУ-ын Конгрессийн номын сан

Өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сан гэж тооцогдож байна. Тус номын санд 470 хэлээр хэвлэгдсэн 33 сая 12 мянга 750  ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагддаг байна. Энэ номын сан үүссэн түүхээс  сөхвөл анх Америкийн Нэгдсэн улсын ерөнхийлөгч Жон Адамс Конгрессийн номын санг байгуулах тухай заалтыг, нийслэл хотыг Вашингтон руу нүүлгэх тухай хууль батлахдаа тусгасан байжээ. Тус номын санд орох хүний тоо хязгаартай байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч, Сенатын танхим болоод, Төлөөлөгчдийн танхимын гишүүд орох эрхтэй байсан учраас Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайны үед Конгрессийн номын сан бүхэлдээ шатаж, номын санд байсан 3000 ном  үнс нурам болжээ. Тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч асан Жефферсон өөрийнхөө 50 жил цуглуулсан 6,487 боть номыг  Конгресст бэлэглэж байжээ. Үүний дараагаар тухайн улсын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямарч номноос заавал нэг ширхэгийг Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа аж.

                            2. Хятадын Үндэсний номын сан

ganaa1

Азийн алдартай номын сан болох Хятадын үндэсний номын сан нь дэлхийд хоёрдугаарт бичигджээ. Тус номын санд 28,980,777  ном, хэвлэл байдаг ба Хятадын түүх, уран зохиолын номын арвин цуглуулгатай аж. Хятадын үндэсний номын сан Бээжин хотод Манж Чин гүрний хаан, Хятадын засгийн газрын тохиролцооны үндсэн дээр 1909 онд анх байгуулагдаж байсан түүхтэй. 1912 оны найман сараас нийтэд үйлчилдэг болсон байна. 1949 онд БНХАУ байгуулагдах үед энэ номын санд 1,4 сая баримт бичиг хадгалагдаж байсан бол өнөөдөр Хятадын үндэсний номын сан жилд 600-700 мянган ном хэвлэлээр сан хөмрөгөө
баяжуулдаг байна.

  3. Канадын Үндэсний номын сан

ganaa2

1953 онд анх байгуулагдсан тус номын сан орчин үеийн барилгын загвар болон хүрэхэд хялбар байрлалтай гэдгээрээ дэлхийд алдартай ажээ. Энэхүү номын сан одоогоор 26 сая 6 мянга 54 номын нөөцтэй гэнэ.

             4. Германы Үндэсний номын сан

ganaa4

Энэ номын сан төрийн өмчийнх бөгөөд Франкфурт хотод байрладаг. 1990-оноос хойш байрлаж тус хотод байрлаж байгаа ба одоогийн 18 сая 500 мянган номтой.

                  5. Британий номын сан

ganaa5

1972 онд Британий парламент “Британий номын сангийн цагаан хуудас” гэдэг баримт бичгийг баталснаар 1973 онд Британи улсад үндэсний номын сан байгуулагджээ. Энэ баримт бичгийн дагуу Британий музейн номын сан, Байгалийн шинжлэх ухааны лавлах номын сан, Бостан-Спагийн шинжлэх ухаан техникийн номын сан, Британий үндэсний ном хадгалах алба зэрэг байгууллагийг нэгтгэн “Британий номын сан” гэдэг байгууллагыг буй болгожээ. Британий үндэсний номын санд Ханс Слоун гэдэг хүний цуглуулага, номын сангийн анхны фондыг бүрдүүлж байсан түүхтэй  юм байна. Ханс Слоун нь эмч мэргэжилтэй хүн байсан бөгөөд нас барахын өмнө гэрээслэлдээ байгаль орчин, амьтан, ургамал, анагаах ухааны тухай 40 мянган ном, 3,5 мянган гар бичмэлээ төрд бэлэглэжээ. Ирланд, Их Британий нутаг дэвсгэрт хэвлэгдсэн бүх номноос заавал хэдэн хувийг энд хадгалдаг. Энэ номын санд бас 8 сая марк хадгалагдаж байгаа аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх