Архигүй амьдрал, аз жаргалтай гэр бүл

2017 оны 12-р сарын 23 өдөр, 02 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zhizn-bez-alkogolya

Аманд орохдоо амтат рашаан Амнаас гарахдаа арслан бар мэт Тэр жил би өвөөгийнхөө төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Уянга сумын наадмыг үзэхээр өвөөгийн хамт явсан юм. Наадмаа үзэж дуусаад бид 2 сумандаа л бөхөөр нэр нь дурсагддаг хэрнээ цол хэргэмгүй Данзан гэх ахынд зочилов. Гэрт нь орохд махлаг биетэй, барзгар хар царайтай хүн хоймрынхоо орон дээр их л зовиуртай ханиалгаж сууж харагдсан сан. Сүүлд сонсохнээ нас барсан гэж дуулдсан юм. Дөнгөж 40 дөхөж явсан хүн бор дарсанд толгойгоо мэдүүлж эр чадал, эрүүл мэнд амь нас амьдрал гэр бүлээсээ үүрд хагацсан нь маш харамсалтай. Урт өдрийн наран умдаан болохгүй умдааныг, ужиг холын замд хоол болохгүй идээг юунд ингэж хүмүүс шунаж хүртдэг юм бол. Архи хүний биед хор болохыг нь мэдсээр байж аггшин зуурын зовлонгоо мартана гэж аргацаахаа больчих хэрэгтэй. Бор дарсан хүнээр зүйрлэвэл хухай цагаан царайтай, шар улаан нүдтэй, өргөн хөмсгөө зангидаж, өмхий үнэр ханхлуулсан асар том хүн хавийн хүнд агсам тавиад хашгирах мэт харагдана. Түүний гарт нэг л өртсөн бол эзэмдүүлэгч хүн газарт шигдтэлээ цохиулж ард нь зогсох гэр бүл нь үг дугарч чадалгүй харамслын нулимс унагаах биз ээ. Бузрын хараал агуулах мэт архины талаарх шүлгээс дурьдвал яруу найрагч Р.Чойном-ын Архи хэмээх шүлэг нь Аагий нь хэлэх юм бол гучин найман градус Аашийг нь хэлэх юм бол гучин найман алдаа Андуухан хэлэхийн бол гучин найман нас Ахиухан хэлэхийн бол гучин найман үхэл Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн Улайж халах үедээ би хамгийн баян Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй нөхөд ч үгүй Ухаан бид хоёр бие биенээ олохгүй гэсэн шүлэг нь яг оноод хэлсэн гэлтэй. Ийм мунхаглалд бардчихаад эцэс сүүлд нь харамсдаг нь гутамшигтай. Амьдрал хүнд хэцүү байна гэж архины халуундаа хэлдэг атлаа, бор дарсанд зориулдаг мөнгөө ар гэртээ зориулах юм бол уруудаж яваа амьдрал чинь өөдлөөд л ирэх юм шүү дээ. Өнөөх нэг юм чинь өнөөдөр ахиад л уугаад ирэх биз хэмээн залхсан эхнэр, аав ирэх сургаар зугтана нуугдах хүүхдүүд ийм гэр бүлийг архичин та бүтээж байгаагаа мэдэх үү? Эхэндээ тэвчиж, сүүлдээ дасаж, эцэст нь залхаад хаяад явах ийм амьдарлыг хүсэж байна гэж үү?

Ийм мунхаглалд бардчихаад эцэс сүүлд нь харамсдаг нь гутамшигтай. Амьдрал хүнд хэцүү байна гэж архины халуундаа хэлдэг атлаа, бор дарсанд зориулдаг мөнгөө ар гэртээ зориулах юм бол уруудаж яваа амьдрал чинь өөдлөөд л ирэх юм шүү дээ. Өнөөх нэг юм чинь өнөөдөр ахиад л уугаад ирэх биз хэмээн залхсан эхнэр, аав ирэх сургаар зугтана нуугдах хүүхдүүд ийм гэр бүлийг архичин та бүтээж байгаагаа мэдэх үү? Эхэндээ тэвчиж, сүүлдээ дасаж, эцэст нь залхаад хаяад явах ийм амьдарлыг хүсэж байна гэж үү?Бүрхэг тэнгэрийн үүлийг хөөж нарыг мандаах гэр бүлээ сэтгэлдээ та хайрлаж ухаанаараа та халамжилж биеэрээ та дулаацуулж явахын бол хүсээд байсан аз жаргалаа насаараа та эдлээд ирэх нь тэрээ. Эрийн хийморь нөхөр нь хоймортоо заларч гэрээ дүүргэж, хатан ухаант эхнэр нь амар тайвныг гэрт үүсгэж, энхрий бяцхан үрс нь шуугиан инээдээрээ гэрийн баясгаж энгүй их жаргалыг гэр бүлээрээ амсах нь юутай сайхан.

Гашуун идээнээс татгалзаад, амтат сайхан айргаар амны цангаа юугаа тайлдаг бол ай даа тэр чинь жинхэнэ шимстэй ундаа болох бус уу? Бүр боль гэхгүй, баяр ёслолоор идээний ундааны дээж болгон тавиад хэрээ мэдэж хүртээд байвал хэн ч таныг буруутгахгүй. Аль гэрт нэг архи уудаг хүн байхад тэр гэр бүлийн уруудах эсэх нь цаг хугацааны асуудал. Харин айл гэрт нэг зөв хүн байх юм бол тэр гэр бүлийн өөдлөх эсэх нь хормын төдий зүйлшүүдээ. Хүний амьдралын утга учир болох гэр бүлээ хайрлаж энэрээд архи гэдэг зүйлээс холуур байлгахын бол ир нь мохоогүй хутга шиг аз жаргал гэх амар амгалан руу шигдээд л орчихно. Өнөөдөр архинаас татгалзаад гэр бүлийнхээ маргаашийн ирээдүйн аз жаргал руу жигүүр дэлгэн холын хол хамтдаа тэмүүлье.

Сэтгүүлчийн 3-р курсын оюутан Уянга

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх