КУДС-ийн багш Сономын Лочины Монголын Уран зохиолд оруулсан хувь нэмэр

2018 оны 02-р сарын 13 өдөр, 09 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6356

Эрдэмтэн, Зохиолч, Сэтгүүлч, Орчуулагч ~/дуун хөрвүүлэгч /Багш, Судлаач, Шинжлэх Ухааны Доктор Профессор урлагийн гавьяат зүтгэлтэн
Сономын Лочин Багш Монголын Уран зохиолд
сэтгүүл зүйн бичлэгийн бүхий л төрөл зүйлээр 1000 гаруй материал бичиж хэвлүүлснээс гадна, уран зохиолын болон нийгэм улс төрийн сэдэвтэй 16 ном орчуулж нийтлүүлсэн
Багшийн уран зохиолын судалгаа шинжилгээний ажил дээр ч үр бүтээлтэй ажиллаж Д.Нацагдоржийн гар бичвэр дээр ажиллан өмнөх алдаа завхарлыг илрүүлж 1981 онд тэр үеийнхээр дэд эрдэмтэний зэрэг хамгаалсан
Эдүгээ Нацагдорж судлалын тэргүүнд зүй ёсоор тооцогддог
1999 онд Монголын эрт өдгөөгийн уран зохиолын бичвэрийн судалгааны бүтээлээрээ шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалж, улмаар дэд профессор, профессор цол хүртсэн..
Лочин Багш Монголын уран зохиолын романы хөгжлийг хэд хэдэн шат ахиулсан гавьяатай
Үүнд: роман бичлэгт психологийн буюу сэтгэл зүйн роман,
памфлет роман, эссе- роман, антироман зэрэг шинэ төрөл зүйлийг анхлан бий болгосон билээ…
Уран бүтээлээс нь дурдвал:
-Сэтгэлийн өнгө, романаар МҮЭ-ийн нэрэмжит шагнал /1973/,
- Үргэлжлэлтэй долоон өдөр- романыг 12 хоногт сууж бичиж дуусгасаан гэж ярьж байсан
Эл романаар МЗЭ-ийн Нэрэмжит шагнал
/1979/
Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /2000/, ШУА-аас “Эрдэмтэн зохиолч /1999/
дээд өргөмжлөл, Монголын төрөөс оюуны салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
/2006/ хэмээх эрхэм дээд цолыг тус тус хүртээсэн байдаг
Сvйрэл”.
“Хувь заяаны эрэл”.
“Насны зай”,
“Хилэнцэт амьдрал”,
“Сарны гэрэл”,
“Замын бартаа”,
“Гал голомт” зэрэг роман, болон тууж,өгүүллэг сийрүүлсэн байдаг
Түүнчлэн
“Оросын уран зохиолын цоохор тэмдэглэлээс”
Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны эмхтгэл,
Сонин нийтлэлийн алдаа
Орчин үеийн уран зохиол судлалын асуудлаар
“ХХ зууны Монголын журамлагдсан уран зохиол”, “Юндэн дурласан уу? Нансалмаа хардсан уу?
“Монголын орчин үеийн уран зохиол судлал”
“Д.Нацагдоржийн зохиолын эх бичгийн судлалын асуудалд”
“Монголын үнэн гуйвсан түүхийн товчлол” зэрэг бүтээлүүд нь
Монголын хуучны уран зохиол судлалаар “ ХIII –ХХ зууны Монголын уран зохиолын гол баатар”
Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж оршбай”-н
товчоолсон түүхэн тойм
(Эрдэм шинжилгээ- нийтлэлийн судалгаа) зэрэг ганц сэдэвт бүтээүүд болон бичвэр судлалын онол- түүхийн асуудлаар бичсэн “Бичвэр судлалын үндэс” хэмээх томоохон бүтээлүүд, эрдэм шинжилгээний хэдэн арван өгүүллүүд нь
Багшийн судалгааны ажлын цар хүрээг харуулж байгаа юм.
Орчуулга:
-Орос /зөвлөлт/ийн болон дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлээс 80 орчим уран зохиол орчуулсан
Энэхүү оюуны хөдөлмөрийн нөөц ундарга бололцоо нь
Монголын XX зууны утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг хэмээн тодотгох авай…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх