Сэтгүүлчийн 3-р курсын оюутан Д.Эрдэнэхоролын бичсэн хөрөг найруулал

2019 оны 09-р сарын 25 өдөр, 04 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 

025656_jigjid_x800

Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, кино найруулагч , зураглаач  Дэжидийн Жигжид

Монгол киноны Очир-Эрдэнэ

Хоймор нутгийн бор хүү

XX зууны манлай болов

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум “Зөөлөн ” уулынхаа хормойг түшин байж Ногоон дарь эх бурхандаа амьдрал юугаа даатган хөх тэнгэр , хүнхэр тайгаа шүтэн биширч суудаг Дархад түмний нэг болох энгийн нэгэн малчин айлд тэр тэнгэрийн тааллаар ,эхийнхээ ариун хэвлийгээр дамжин иржээ.

Тэрээр бусдын адил сумын дунд сургуулийг төгсөж багшийн мэргэжлийг сонгон МУБИС-д суралцаж байсан ч тэр нэгэн нар гийсэн өдөр ЗХУ-ийн кино зураглаач Лебедевийн шавь болох хүртлээ монголын кино урлагийн нэгэн том шигтгээ болно гэдгээ зүүдлээчгүү явсан биз ээ. Манай улсын киноны салбарын уран бүтээлчид дотор түүнийг мэдэхгүй танихгүй хүн нэг ч үгүй бүгд л Жигжид гуай Жигжид гуай хэмээн ам уралдан ярьцгаана. Ийм их алдар суу хүртэх замналаа хамгийн анх кино зураглаачаар эхэлсэн юм. 1939 онд “Шинэ хуучин Улаанбаатар” баримтат киноны зургийг авч зураглаачийн ур чадварыг эзэмшсэнээр мэргэжлийн зураглаач болох гараа нь тавигдсан.

Жигжид гуай маань мөн элдэвтэй хүн гэлтэй тун шаггүй зураач тул 1935 оноос хойш хийсэн бараг бүх киноны тайлбар танилцуулгыг өөийн гараар зураг мэт таталдаг байв.

“Ариунаа хүүхэнд дуралдаг Дүлзэн

Адаг сүүлд нь алуулдаг Дүлзэн” гэж 1960 аад оноос хойш хүн бүхний амны уншлага болсон гэвэл хэлсдэхгүй. Энэ бол 1959 онд Жигжид найруулагчийн хамгийн анх бие даан найруулсан “Ардын элч” хэмээх уран сайхны кино билээ энэ кино өнөөг хүртэл монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн агуу бүтээл юм. Энэ мэтчилэн 1961 оны “Улаанбаатарт байгаа миний аавд” , 1962 оны “Хүний мөр” , “Түмний нэг” гэх мэт олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн 15 гаруй уран сайхны киног нийтэд соёрхуулсан шаргуу хөдөлмөрч хүн юм.

Зургийн талбайд тэр “Хаан” билээ харин амнаас гарах үг нь “хууль” хэн ч үүнтэй маргахгүй яагаад гэвэл тэр хүн бүхний хүлээн зөвшөөрсөн шилдэг найруулагч зураглаач. Өөрийгөө урлагийн , тэр дундаа киноны хүн болно гэдгээ бодож ч амжаагүй явсан тэр бүх амьдралаа зөвхөн кино урлагт зориулж насан эцэслэх хүртлээ киноны ажилд шамдаж байсан нь “Мандухай сэцэн хатан киноны” зураглаачаар ажиллаж дуусгаж амжилгүй тэнгэртээ явсан нь нотлох юун.

Нүднийх нь дөлгөөн харц , намбалаг зөөлөн алхаа нь өөрийг нь илүү их чимэх шиг ямар ч хүн харсан үнэхээр тайван мэдрэмж төрдөг гэж манай багш нар ярьж билээ. Уулзах нь битгий хэл харж ч үзээгүй би төсөөлөхөд л миний сонссон бүхнийг батлаад ч байх шиг.

Монголын кино урлагт өөрийн асар том орон зайг үлдээж бүхий л нөөц бололцоогоо шавхан байж монгол киноны залгамж халааг хойч үедээ нэр төртэйгээр үлдээсэн энэ агуу хүнийг үеийн үед дурсан санаж явах болсон минь туйлын баярлууштай хэрэг биз ээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх