КУДС-ийн сэтгүүлчийн 2-р курсын оюутан Г.Шинэтогтохын бичсэн хөрөг найруулалыг танилцуулж байна

2019 оны 09-р сарын 27 өдөр, 01 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Хөрөг найруулал

tszandraa-1024x576Гэрэл сүүдэртэй кино урлагийг буцалтгүй сонгосон уран бүтээлч  БНМАУ-ын УГЗ, баримтат, уран сайхан,  хүүхэлдэйн киноны мастер, зохиолч, найруулагч хүндтэй хүн бол  Цэвээний Зандраа гуай билээ. Атрын түрүү шаагиасан Түшээт хан Эрдэнэ Вангийн хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1919 онд мэндэлсэн түүхтэй . Анх эрдмийн гараагаа Төв аймгийн Батсүмбэр сумын бага сургаалиас эхэлсэн тэрээр амжилттай төгсөөд  1936 онд Багшийн дээд сургуулийг сурч  дүүргээд Санхүү техникумд багшилж олон сайхан шавь нарыг төрүүлж амьдралын  замд нь хөтөлжээ. Урлагт хайртай тэрбээр 1943 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд явахын өмнөхөн Кино үйлдвэрийн босгыг алхаж ирээдүйн амьдрал үйлсээ энэ урлагтай холбосон байдаг. Унаган багын авьяасаараа хөглөгдөн шүлэг зохиол бичдэг байсан нь хэдийнээ үзэгч түмний ташаалд хүрчээ. Зохиол бүтээлээ “Үндэсний соёлын зам”, сэтгүүл болон “ “Ардын үндэсний эрх”, сонинд хэвлүүлж үзэгч олны хүртээл болгожээ. Түүний бичсэн ном зохиолуудаас  дурьдвал : “Салхин дундах гэрэл”, ” Бух ба чоно”, “Сумын дэлгүүр”, “Кино урлагийн үндэс” гэх мэт олон бүтээлүүд туурвисан түүнийг ямар авьяастай  хүн байсныг тод илтгэнэ. Түүний бичсэн шүлгийн хэсгээс та бүхэнд сонордуулья.

Монголын урлаг түүдэг галын дөл шиг өөдөө бадарч

Тэргэл сарны туяа шиг гунигтайхан асгарч

Тэртээ уулын сүүдэр шиг сэрүү татан ирэхэд

Тэсийн голын үер шиг хоёр эргээсээ алдагдаж

Тэртээ намрын бороо шиг зүсэрч яваарай …

Гайхамшигтай дэлгэцийн  урлагт зориулжээ. Өөрийн амьдралын анхны алхмаа хийж кино хэмээх том урлагийн чухал гарааг эхлүүлсэн зүтгэлтэн. Эгэл жирийн авьяас нь түүнийг амжилтанд хөтөлж ЗХУ-ын Москва хотноо Кино урлагийн дээд сургуулийг амжилтай төгсөж ирээд анхны баримтат кино болох “Улаанбаатар ” гэсэн уран  бүтээл нь үзэгч түмэнд хамгийн том бэлэг байв.”Гэм  нь урдаа”, кино зохиолоо бичсэн манай нийгэмд оршиж байсан дутагтлыг шүүмжлэн хувь хүн байхын чухлыг сурталчилсан анхны алхам болсонд бүтээлийн үнэ цэнэ оршиж байжээ.  Түүний талаар олон хүмүүс ярьдаг. Мэдлэг боловсрол сайтай , өндөр шаргал царайтай , шулуун шударга , эелдэг найрсаг , цэвэрч нямбай, биеэ зөв авч явах соёлтой эрхэм хүн   гэж цуг ажиллаж байсан хүмүүс хуучилдаг . Анхны цас дэлхий чимдэг шиг  Монголын кино урлагт тод мөрөө үлдээсэн дахин давтагдашгүй номер нэг найруулагч уран бүтээлч байсныг хэн ч маргахгүй билээ.  Түүний уран бүтээлийн онцлог нь дайны хүнд жилүүдэд уран бүтээл бүтээсэн, Сүхбаатар жанжны амьд планг авсан, монголд соёлжилтийг нэвтрүүлсэн, анхны “Хоёр найз” хүүхэлдэйн киног бүтээсэн гээд олон өвөрмөц онцлогтой .Урлагт бүх насаа зориулж өөрийнхөө сэтгэл зүрхээ шингээсэн уран бүтээлтэй байна гэдэг үнэхээрийн гайхалтай зүйл  юмаа. Үр хойчдоо хийж бүтээснээ үлдээнэ гэдэг хамгийн гайхамшигтай үгээр хэлшгүй уран бүтээлч гэдгийг тод илэрхийлнэ.  Нэгэн жаран элээсэн ч Ц.Зандраа найруулагч Монголын кино урлагийн хаан түүхээс үргэлж хаврын ногоо шиг ханхлах болноо. Баримтат киноны хаан авьяас нь цалгиасан энэ бурханлаг уран бүтээлчийн анх гаргасан жимээр дараа дараагийн, хойч, ирээдүй болох уран бүтээлчид бид тэр замаар замнаж ,алхсаар бүтээсээр байх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх